Ч.Нямцэцэг: Цахим үнэмлэхийг төлбөргүй олгох шийдвэр гарсан

img

Цахим үнэмлэхийг үнэ төлбөргүй олгох болсон талаархи мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн албаны ажилтан Ч.Нямцэцэгээс тодрууллаа. -Иргэний цахим үнэмлэхийг үнэ төлбөргүй олгохоор болсон гэсэн? -Улсын бүртгэлийн ерөнхий газрын зүгээс иргэний цахим үнэмлэхийг олгохдоо иргэдийг аль болох чирэгдүүлэхгүй цаг завийг хэмнэж, өртөг багатай хүргэхийг зорьж  Засгийн газарт үнэ төлбөргүй олгох тухай саналаа хүргүүлээд байсан  бөгөөд иргэний цахим үнэмлэхийг эхний ээлжинд үнэ төлбөргүй олгохоор боллоо. -Цахим үнэмлэх олголт хэдийгээр эхлэх вэ? -Цахим үнэмлэх хэвлэх ажлыг он гараад нэг сарын дундуураас  эхлүүлж, иргэдийн гарт сарын сүүлээс олгож эхлүүлэхээр төлөвлөж байгаа. -Иргэд харьяа дүүргээсээ авах уу, ямар бичиг баримт бүрдүүлэх вэ? -Иргэд өөрийн оршин суугаа харъяалалын дагуу хороо, сумаараа дамжуулж цахим үнэмлэхээ авна. Гэхдээ ямар нэгэн баримт бичиг бүрдүүлэх шаардлагагүй. Зөвхөн одоо хэрэглэж байгаа иргэний үнэмлэхээ хураалгаад цахим үнэмлэхээ сольж авна. -Одоо хэрэглэж байгаа иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн иргэд яах вэ, шууд олгогдох уу? -Одоо байгаа иргэний үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн болон гэмтээсэн, сунгуулаагүй байгаа хүмүүс цахим үнэмлэхээ автал иргэний үнэмлэхээ авахгүй байж болно. Иргэнд иргэний үнэмлэх нь зайлшгүй шаардлагатай буюу банк, төрийн байгууллагаар үйлчлүүлэх зэргээр хэрэг гарсан бол Нийслэлийн бүртгэлийн газраас иргэний үнэмлэхийн зурагтай лавлагаа авч болно. Өөрөөр хэлбэл энэхүү лавлагааны хүчинтэй хугацаа нь дуустал иргэний үнэмлэхийг түр орлох юм. Иргэний үнэмлэхгүй хүн бүр энэ  лавлагаа авах юм байна гэж ойлгож болохгүй. Зөвхөн иргэний үнэмлэх нэн шаардлагатай болсон үед л авах юм. Харин 16 нас хүрээд анх удаа болон огт иргэний үнэмлэх авч байгаагүй иргэнд хэвийн олгож байгаа. Тэгэхээр ийм иргэдийн тухайд иргэний үнэмлэхээ зайлшгүй авч байж шинэчилсэн бүртгэлдээ хамрагдсаны дараа цахим үнэмлэхээ авах боломж бүрдэх юм. - Цахим үнэмлэхээ үрэгдүүлсэн тохиолдолд хэдэн төгрөгийн торгууль төлж авах вэ? -Иргэд маань анх удаа цахим үнэмлэх авахад л үнэ төлбөргүй авна гэж ойлгож болно. Харин цахим үнэмлэхээ үрэгдүүлж, гэмтээж дахин авах гэж байгаа тохиолдолд одоогийн иргэний үнэмлэхийг авдаг жишгээр үнэ хураамжаа төлөөд авах юм. Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

gadaadad bga humuus yaj ene shine unemlehee awah talaar todruulj uguuch.
2011-12-29
anxnaasaa l iin yum aa taraaxgui yasan yum be? irgenii unemlex nereer zasagaas xeden tugrug salgaj bna da naad nuxuduud chin
2011-12-29
сольж байгаа шалтгаан нь сонгуултай л шууд хамааралтай байх цаад хэд чин ийм шуурхай асуудлыг шийдрэрлэдэг билүү өөрсдтэй холбоотой учираас мангар хурдан шийдэх гэж байхгүй юу.үнэгүй гэдэг нь ч тийм учиртай гэж........
2011-12-29
yu ugch bgam be
2011-12-28
Zuv helsen
2011-12-28
une tulbergui olgohgui bol humuus solihgui l de, ali boloh chiregdelgui l solih heregtei, 21myangiig shine irgenii unemleheer l olgon gechihvel owoo humuus sain duraaraa soliuulah bh da
2011-12-28
Zuv helsen