Сайн нөхөртэй учирна

img

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Нэгдүгээр сарын 9. Баасан гариг. Билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн дунд улаан хулгана сарын шинийн 19. Сугар гариг. Их морь одтой, дөрвөн ногоон мэнгэтэй тахиа өдөр. Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Сансар. Өдрийн наран 8 цаг 37 минутад мандан, 17 цаг 12 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг гэсгээх, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун мөрөө гаргавал зохистой.

р

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй учирна хэмээжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

chamin gutal:
u.s.a s irsen mash goe gutal zarna shuu. 38.44 razmer uldsen. mongol deel evrop huvtsas alin deerch zohino. erchuude sonirhoroi.boginovtor turitei bor shar ongotei koboi zagvartai. une 280,000 utas:98609227
2015-01-09