Өнөөдөр болох үйл явдлын тойм
11:00 цагт сэтгүүлч Зундуйн Доржид АТГ-аас ирсэн МҮОНРТ-ийн захирал асан М.Наранбаатартай холбоотой албан бичгийн талаар мэдээлэл хийнэ.
б
Төв номын санд /Ерөнхийлөгчийн нэрэмжит танхимд/
11:40 цагт Манж чин Улсын 200 гаруй жилийн дарлалаас Монгол үндэстнээ чөлөөлөхөд ард түмнээ манлайлан оролцож түүхэн үүрэг гүйцэтгэсэн Чин Ван Чагдаржавын тухай номын нээлт болно.
б
Үндэсний мэдээллийн төвд
11:00 цагт Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн, Гал үндэстэн холбоотой хамтран хоригдож байгаа хүмүүсийнхээ талаар мэдээлэл хийнэ.
12:45 цагт Үндсэн хуулийн эрхзүйч, МАХН-ын нарийн бичгийн дарга З.Батбаяр Монгол Улсын шинэ үндсэн хууль батлах тухай асуудлаар мэдээлэл хийнэ.
б
Чингис хааны нэрэмжит төв талбайд
12:00 цагт Боловсрол, эрүүл мэнд, соёлын салбарын ажилтнууд жагсана. Холбоо барих:99802050
б
Монгол-Японы төвийн их танхимд
15:00 цагт академич Ш.Дэмбэрэл "Ашигтай нянг (пробиотик) хэрэглэхийн учир, холбогдол" сэдвээр лекц уншина. Үүгээр Монгол Улсын Шинжлэх ухааны академийн гишүүдийн шинэ оны цуврал лекц эхэлж буй юм. Холбоо барих 99045949 99092150
б
Сувд караокед /25 дугаар эмийн сан/
18:00 цагт "Амжилтын хэлхээ" ТББ-ын тэргүүн, 2014 оны нийслэлийн шилдэг залуу, New York хотноо зохион байгуулагдсан марафоны ялагч "сэлэм хөлт бүсгүй" хэмээн алдаршсан Отгоны Саранчулуун залуучуудтай уулзалт, ярилцлага хийх гэж байна. Зохион байгуулагч: Найз найзыгаа дэмжье клуб. Холбоо барих 90069005
d
www.shuud.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ