Монголбанк: Төсвийг нэмж тодотговол инфляцийг 1 оронтой тоо руу ойртуулахад маш хэцүү

img

Монголбанкны Захирлуудын Зөвлөл Бодлогын хүүгийн төвшинг хэвээр нь үлдээхээр шийдвэрлэснээ өнөөдөр дуулгалаа. Төв банк инфляцийн өсөлтийг хазаарлахын тулд 2011 онд бодлогын хүүг гурван удаа өсгөж 12.25 хувьд, заавал байх нөөцийн хувь хэмжээг хоёр удаа нэмэгдүүлэн 11 хувьд хүргэсэн билээ. Тэгвэл эрчимтэй нэмэгдэж байгаа эрэлтийн хэмжээг сааруулах бодлогын арга хэмжээг авч, мөнгөний бодлогыг хатууруулсаны  үр дүн гуравдугаар улиралд гарсан гэж Монголбанкны эрхмүүд үзэж буй юм байна. Гэхдээ УИХ-аас баталчихсан байгаа төсөв дээр   инфляцийг 1 оронтой тоонд барихад маш хэцүү. Хэрэв төсвийг нэмж тодотговол инфляцийг 1 оронтой тоо руу ойртуулах зорилт бүр хүндрэлтэй болно гэлээ. Улсын төсөв 1 их наяд орчим төгрөгөөр танагдвал инфляцийг 1 оронтой тоонд барина гэж ойлгож болохгүй. Харин Монголбанк 1 оронтой тоо руу ойртуулахын төлөө ажиллана. Хол алдахгүйн төлөө ажиллана. Гэхдээ батлагдсан төсвийг харахад үүнийг хэрэгжүүлэх нь маш хэцүү гэдэг нь тодорхой байна. Инфляци 1 оронтой тооноос хол давбал эдийн засагт маш их хор хохиролтой хэмээн Төв банк үзэж байр сууриа илэрхийллээ. Ерөнхийдөө инфляцийн өсөлтөп нь эрэлтийн өсөлтөөс гадна төсвийн тэлэлт ихээхэн нөлөөлөх дүр зурагтай байна. Энэ нь Засгийн газар, УИХ-ын шийдвэрүүдээс ихээхэн хамаарна гэсэн үг юм.  Инфляцийг нэг оронтой тоонд барьж дийлэх нөхцөл бүрэлдэх эсэх нь засгаас хамаарах тухай тэд ярьж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

¯íèéí õîðîî áàéãóóëàà÷ ýý. òýãýýä ¿íäýñëýëã¿é õýò ºíäºð ¿íèéã õÿíàäàã áîëöãîî¸ îî. õýò èõ àøãèéã õóóëèàðàà õîðèãëî¸ - ýíý ÷èíü ëóéâàð ãýìò õýðýã ø¿¿ äýý - èíôëÿöèéã áàðèõ àìàðõàí ø¿¿
2011-12-29
Муу лаларууд сүүлийн удаа цалин нэмсэнээс хойш инцляци жилийн дунджаар 10 хувь буюу нийт 4 жилд 70-80 хувь болж. Тэгүүл муу лаларууд та нар одоо цалинг яагаад ийм хэмжээгээр нэмэж байгаагүй мөртлөө одоо ганц цалин нэмэх гэхээр юмны үнэ өснө гэж айлгаад байгаа лаларууд вэ айн. яагаад вэ лаларуудаа
2011-12-28