“Тасалбараас 50 төгрөг суутгаж кондукторуудыг ажилтай болгоно”

img

Тээвэр, холбоо, газрын тосны ажилтны ҮЭ-ийн холбоо, Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын ажилчидтай хамтран яг одоо Чингисийн талбай дээр жагсаал зохион байгуулж байна. Үүнтэй холбогдуулан Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дарга Б.Рагчаатай нийтийн тээврийн ажилагсдын тулгамдаж байгаа асуудлаар ярилцлаа.





-Өнөөдрийн жагсаал цуглаанд хэдэн хүн оролцсон бэ?

-Жагсаалд манай ҮЭ-ийн холбооны дэмжигч, гишүүд болон Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэлийн 300-500 орчим ажилтнууд оролцлоо. Уг нь Зорчигч тээврийн нэгтгэл 1600 орчим ажилтантай. Тиймээс тэдний төлөөлөл өнөөдөр жагсаалд оролцож байна. Үлдсэн ажилтнууд нь өнөөдөр ажлаа хийгээд, шугмандаа явж байгаа.



-Ямар шалтгааны өнөөдрийн жагсаалыг зохион байгуулахаар болсон бэ?

- Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэлийг анх байгуулахад хотын удирдлагуудаас орон тооны цомхтгол хийхгүй, цалин хөлс, нийгмийн хамгаалалын зардлыг бууруулахгүй гэсэн амлалт авсан. Харамсалтай нь хамтын гэрээ хийж амжаагүй. Гэрээ хамтын гэрээгээ хийх гээд Нийслэлийн удирдлагад хандахад, бидэнд “чиглэл” ирүүлсэн. Уг чиглэлд “Улс орны эдийн засаг хямралтай баыгаа энэ үед нийгэм халамжийн зардлуудыг бүгдийг нь тэглэ. Цалин хөлсийг огт нэмэгдүүлэхгүй” гэж бичсэн байсан. Тийм учраас Нийслэлийн удирдлагууд Зорчигч тээврийн нэгтгэлд төсөв батлаж өгөөгүй, тэд амалсандаа хүрээгүй.



-Төсөв батлагдсангүй гээд заавал жагсах шаардлагатай гэж үү. Өөр тэмцлийн хэлбэр сонгож болоогүй юм уу?

-Нийслэлийн төсөв хэлэлцэх үед нийслэлийн ИТХ-д дахь намын бүлгүүдэд дээрх саналыг хүргүүлсэн. Гэвч нэг ч намын бүлэг бидний санал хүлээж авлаа гэж хариу огт хэлээгүй. Энэ асуудлыг нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, иргэдийн хурлын дарга Д.Баттулга нартай уулзахыг хүссэн ч цаг өгөөгүй. Тийм учраас бид аргагүйн эрхэнд жагсаж байна.



-ҮЭ-ийн байгууллага зөвхөн жагсаал зохион байгуулдаг газар болж хувирлаа. Гэтэл танай гишүүн байгууллагын ажилтан ажлаа хийж явахдаа гэмт хэрэгт холбогдох тохиолдол гардаг. Тухайлбал, өнгөрсөн оны есдүгээр сард Сүхбаатар аймагт зорчигч тээврийн жолооч осол гаргаж, олон хүний амь нас сүйдлсэн. Ийм тохиолдол танай байгууллагаас өмгөөлөл хамгаалалын туслаж үзүүлдэг үү?

-Манай салбар холбоо Зам тээврийн яам, ажил олгогчдыг төлөөлсөн байгууллагатай хамтарсан гурван талын хэлэлцээр хийдэг. Энэ хэлэлцээрээр нийтийн тээврийн ажилтны нийгмийн хамгааллын асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдгийг гаргадаг. Харамсалтай нь, гэмт хэрэгт холбогдсон ажилтны өмгөөллийн асуудлыг дээрх газруудын дарга нар сөхөж хардаггүй, тийм зүйл байдгыг ч мэдэхгүй байх.


Бид нар энэ байдлыг тэдэнд сануулахын тулд өнгөрсөн оны 4 сард хамтын хэлэлцээрт орсон заалтуудаа хэрэгжүүлээч гэсэн шаардлагыг Төрд хүргүүлсэн. Гэвч нэг ч Төрийн байгуулага үүнийг тоогоогүй. Бид арга ядахдаа хөдөлмөрийн маргаан үүсгэсэн. Энэ нь эцэстээ ажил хаях хэмжээнд хүртэл тэмцсэн. Мөн бид хөдөлмөрийн арбитирийн зөвлөмж гаргасан боловч, эрх мэдэлтнүүд огт тоогоогүй. Осол аваарын гэмт хэргийн асуудлыг цогцоор нь шийдэхгүй болохгүй байна.



-Нийтийн тээврийн үйлчилгээ болон ажилагсдад өөр ямар асуудал тулгамдаж байна вэ?

-Нийтийн тээврийн тулгамдаж байгаа асуудлын нэг зангилаа нь жолооч, кондукторын асуудал. Үүнээс болоод Нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж байгаа ажилчдын нэр хүнд шалдаа буутлаа уначихаад байгаа юм. Үндсэндээ өнгөрсөн 20 гаран жилийн хугацаанд, техникийн шинэчлэл, автобус паркийн шинэчлэл гэж яриад байгаа боловч нийтийн тээвэрчид рүүгээ хандсан ямар ч төрийн бодлого явагдаагүй. Үүний золиос нь Улаанбаатар хотод ажиллаж байгаа 2000 гаруй нийтийн тээврийн ажилчид байна.



-Улаанбаатар хотын хэмжээнд нийтдээ хэдэн компани нийтийн тээврийн үйлчилгээ иргэдэд үзүүлж байна вэ?

Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэлээс гадна, хувийн хэвшлийн 20 гаруй компани үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр байгууллагууд ашгийн төлөө явах ёстой юу, үйлчилгээний төлөө явах ёстой гэдэгт анхаарал хандуулах ёстой. Одоогоор жолооч кондукторууд орлогоо бүрэн олж байж цалингаа бүрэн бүтэн авдаг системтэй учир орлогын төлөө явж байна. Гэтэл үйлчлүүлэгчдийн 50 гаруй хувь нь хөнгөлттэй нөхцлөөр зорчдог үйлчлүүлэгчид байгаа юм. Эдгээр хүмүүсийн нэрэн дээр төрөөс нөхөн олговор олгодог байсан. Одоо тэр нь байхгүй боллоо. Эдийн засгийн хямралтай байгаа үед энэ хүмүүс яаж амьдрах юм бэ. Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэлийн ажилчдын 86 хувь нь гэр хороололд амьдардаг. 60 гаруй хувь нь 350-440 мянган төгрөгний үндсэн цалинтай. Нөхөн олговор байхгүй болчихвол 350-440 мянган төгрөгөө өрөндөө өгчихөөд юугаараа үр хүүхдээ тэжээх юм бэ.



- Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэлийн ажилчдын цагийн хөлс хэд байдаг вэ?

- Өнгөрсөн жил Зам тээврийн яам, Авто тээврийн нэгдсэн холбоотой хамтраад гурван талт хэлэлцээр байгуулсан. Үүний үр дүнд жолоочийн үндсэн цалинг цагийн 5000 төгрөг, кондукторыг 4000 төгрөг, инженер техникийн ажилчид өөрсдийн гэсэн зохих үнэлэмжийг тогтоосон юм.



-Нийтийн тээврийн үйлчилгээнд өнгөрсөн намар богино эргэлт бүхий 10 хоногийн туршилт явагдсан. Энэ туршилтийн үр дүн хэр байв. Ер нь үүнийг манайд нэвтрүүлэхэд боломжтой юу ?

-Тэр туршилтанд жолооч цагийн 6000 төгрөг, кондуктор 4000 мянган төгрөгөөр цалинжсан. Энэ хугаццанд ажилчид хоорондоо орлогоо булаацалдахүй. Тогтмол цалинтай, ажлаа дуусгаад цагаа бодуулаад ажилласан. Харин одоо кондукторын үндсэн цалин 350 мянга, жолоочийнх 450 орчим мянган төгрөг байгаа юм. Бид яг энэ тогтолцоог л хүсээд байгаа юм. 



-Танай холбооны хувьд нийтийн тээврийн ажилчдын эрх ашгийг хамгаалдаг.  Одоо ажиллаж байгаа ажилчдын өдөрт ажиллах ажлын цаг нь хэд вэ ?

-Монголд нийтийн тээвэрт 2000 гаруй хүн ажилладаг. Журмаараа бол өглөө А-аар гарсан жолооч, кондуктор өдөр 2 цагт буух ёстой. Мэдээж илүү цаг ажиллавал хөдөлмөрийн хуулиараа илүү цагийн мөнгөө өгөх ёстой. Харин уртаар ажлуулсан тохиолдолд асуудал үүсч байгаа юм. Илүү цагаар ажилласан жолооч ядарна. Үүнээс болж дагалдах асуудлууд гарч ирдэг бөгөөд  жолооч өөрөө хүссэн ш дээ, манайд үнэхээр автобус жолоодох хэмжээний чадвартай жолооч алга гэсэн шалтагийг их хэлдэг.



-Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэлээс гадна 20 гаруй компани байгаа гэсэн. Энэ аж ахуй нэгжүүдэд ҮЭ-ний үйл ажиллгааны хяналт хэр тавьдаг вэ ?

Эдгээр байгууллагын  бараг 99 хувь нь ҮЭ-ийн байгууллага байхгүй. Яагаад гэвэл эзэд нь байгуулах сонирхол байдаггүй. Харин эсрэгээрээ байгуулах гэсэн хүнийг нь шахаж дарамтлан, ажлаас  нь халдаг. Зарим байгууллага нь бараг хагас цэргийн зохион байгуулалттай учир нийгмийн хамгаалал зэрэг асуудлыг тоодоггүй.



-Удахгүй нийтийн тээврийн үйлчилгээнд смарт карт нэвтрүүлнэ гэж байгаа. Энэ шинэ үйлчилгээг танай гишүүд хэрхэн хүлээж авч байна?

-Уг үйлчилгээг нэвтрүүлбэл, кондуктарууд борлуулагчаар ажиллана гэсэн мэдээлэл ирсэн. Өөр мэдээлэл ирээгүй. Энэ асуудалтай холбогдуулан Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газарт бид санал хүсэлтээ явуулсан. Уг хүсэлтдээ кондуктаруудыг цомхтгохгүй, ажлын байрыг нь хадгалж үлдэх ёстой гэсэн. Хэрэв кондуктаруудад цомхтгол хийнэ гэвэл тасалбар бүрээс 50 төгрөг суутгаж, тэднийг ажлын байртай болгох ёстой гэж саналаа хэлсэн.



Б.Одон


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

дэрсула:
ёстой горьд жолооч кондукторт өгсөнөөс жорлонд хэрэглэчихсэн нь арай өег
2015-01-17
бббб:
жолооч кондуктораа жаахан хүн дүрстэй болгочихоод жагсаа тэд чинь ямар муухай харьцаатай соёлгүй бүдүүлэг хэрүүлч заваан балиар билээдээ
2015-01-16
duugii:
кондукторууддаа сайн хяналт тавих хэрэгтэй тасалбар өгөхгүй нэхэхээр дургүйцнэ бас л хэцүү хүмүүс шүү яагаад дандаа тийм ааш муутай хүмүүс авдаг юм бол доо тэр хэлж байгаа үг нь ээ үнэхээр аймшигтай 
2015-01-16
zochin:
konductort meregjil ezemshuulee ch ee. xagas zerleg noxduud shuu dee
2015-01-16