
Нийт импорт арваннэгдүгээр сарын байдлаар 5967.3 сая ам.доллар болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 2.1 дахин буюу 3096.2 сая ам.доллараар өссөн үзүүлэлт юм.
Энэ өсөлтөд хүнд машин, механизм, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн импорт 2.3 дахин өсч 1077.5 сая ам.долларт, нефтийн импорт 1.6 дахин өсч 1005.8 сая ам.долларт, тээврийн хэрэгслийн импорт 2.9 дахин өсч 972.6 сая ам.долларт тус тус хүрсэн нь голлон нөлөөлжээ.
Нийт импортын 79.0 хувь буюу 4713.8 сая ам.долларыг валютын төлбөртэйгээр, 18.7 хувь буюу 1117.9 сая ам.долларыг хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа эзэлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ