Чингисийн онгон олдоход ойрхон байна

img

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 6-нд Америкийн “worldnewsdailyreport.com” сайт “Чингис хааны онгон олдлоо” гэх нийтлэлийг сайтдаа байршуулсан юм. Энэхүү мэдээлэл нийтлэгдээд 5-6 цагийн дараа худалмэдээлэл болох нь илчлэгдсэн. Мөн дээрх нийтлэлээс гадна ОХУ-ын “Смарт Ньюс” сэтгүүл өнгөрсөн оны зургадугаар сарын 3-ны өдрийн дугаартаа “Улаан-Үд хотын оршин суугч чулуун дээрх газрын зургаар Чингисийн онгоныг оллоо” гэсэн гарчигтай мэдээ нийтлэв. Улаан-Үд хотын оршин суугч Дмитрий Багадаев гэх эр эцэг өвгөдөөсөө үе уламжлан ирсэн эртний чулуун дээрх нууцлаг бичиг, зургийг тайлан уншиж, улмаар хааны онгоныг олсон гэсэн юм. Өнгөрсөн оны хувьд хааны онгон олдсон гэх мэдээлэл хэд хэдэн удаа цацагдсан билээ. Тэгвэл Америкийн “Washington Post” сонин энэ сарын 10-нд гаргасан дугаартаа “Чингис хааны онгон нийслэл Улаанбаатараас 240 км-ийн цаана байрлаж байна” гэх гарчигтай нийтлэлийг гаргажээ. Тус нийтлэлийн цахим хувилбарыг Их Британийн “www.dailymail.co.uk” сайт бүрэн эхээр нь байршуулжээ. Энэхүү нийтлэлийг тоймлон хүргэе.


Төв Ази төдийгүй дэлхийн талыг эзэлж, сүр хүчээ гайхуулж явсан Эзэн Чингис хааны онгон нийслэл Улаанбаатараас 240 км-ийн цаана байрлаж байна. Их Монгол Улсын удирдагч Чингис хаан 1227 онд 72 насандаа таалал төгссөн юм. /Үхлийн шалтгаан нь нууц хэвээр/ Эзэн хааныг таалал төгссөний дараа түүнийг хаана, ямар газар оршуулсан нь өнөөдрийг хүртэл оньсого хэвээр байна. Дэлхийн тайлагдашгүй нууцын нэгд зүй ёсоор багтах эзэн хааны онгоныг сайн дурын археологичдийн баг баттай биш ч гэсэн байршилыг нь тогтоожээ. Чингис хааны онгон байх магадлалтай бүс нутгаас хиймэл дагуулын илрүүлсэн 84 мянган зураг дотроос археологийн ач холбогдол бүхий 10 мянга гаруй газрыг тогтоожээ. Их Британийн “Public Library of Science One” сэтгүүл дээрх нийтлэлээс иш татан “Чингис хааны бунхан байх боломжтой археологийн 55 газрыг эрдэмтэд тодорхойлсон” гэж мэдээлжээ. Тус сэтгүүлд АНУ-ын Сан-Диего хотын Калифорнийн их сургууль дахь Харилцаа холбоо, мэдээллийн технологийн Калифорни хүрээлэнгийн төслийн тэргүүн, судлаач доктор Алберт Ю Мин Ли “Чингис хааныг таалал төгссөний дараа түүнийг дагалдаж, хатад болон албатууд нь хамтдаа оршуулагдсан байх магадлалтай. Энэ тухай олон ч түүхийн судар дээр бичээтэй байдаг. Бид ганцхан хүнийг булшийг хайгаагүй. Хаантай хамт хэдэн ч хүн байж болзошгүй” гэсэн байна.
2005 оноос эхлэнархеологичид Чингис хааны онгон байх магадлалтай 55 булшийг ухаж, судалгаа явуулсан ч үр дүнд хүрээгүй байна. Сүүлийн 200 жилийн дотор хааны онгоныг 100 орчим удаа хайжээ. Германы шинжлэх ухаан, танин мэдэхүйн “Center”сэтгүүл “Хааны онгон олдох нь цаг хугацааны асуудал. Өнөөдөр техник технологи хөгжлийнхөө дээд хязгаарт ирлээ. Бид сансрын хиймэл дагуулын тусламжтай онгоныг олох болно” гэж бичжээ.




Эрдэмтэд хааны онгоныг олохын тулд Монголын өргөн уудам газар нутгийг бүхэлд нь судлах хэрэгтэй. Тиймээс хамгийн багадаа 2-3 жил шаардлагатай гэв. XIII зууны үед Их Монгол улсын эзэмшилд байсан баруун Европоос Хятад хүртэлх газар нутгийг нэг бүрчлэн шалгана гэсэн үг юм. Хубилай хааны үнэнч албат гэгддэг байсан, худалдаачин Марко Поло нэгэн тэмдэглэлдээ “Чингис хааныг таалал төгссөн өдөр 2000 залууг зэрэг оршуулсан. Мөн бүх хатад, татвар эмсийг хамтад нь оршуулсан. Чингис хааны онгон дэлхийн төгсгөл хүртэл олдохгүй” гэж бичжээ.


National Geographicсэтгүүл “Зарим түүхч эрдэмтэн хааны үхлийн шалтгааныг тулааны шархнаас болсон гэдэг. Харин “Монголын нууц товчоо”-нд мориноос унаж бэртсэн нь эдгэрэлгүй байсаар тэнгэрт хальсан хэмээдэг юм. Түүнийг эх нутагт нь авчирч, төрсөн газарт нь бунхлан оршуулжээ. Тэр газрыг тэгшилж, энгийн хөрснөөс ялгарахгүй болтол нь түмэн агтаар гишгүүлэн тэгшилж, улмаар мод тарьсан” гэсэн байна.




Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

oldoh:
oldoosoi oldoosoi
2015-01-21
баянаа:
олвол дэлхийн түүхэнд эргэлт болно
2015-01-21
maab:
oros anu giinhand mongol haani ongon yamar hamaa bnaa iluu zantai goridchihson novshnuuduu
2015-01-21
vz dee :
vz bi anhandaa yg l cham shig eniig unshij baigaa hvn shig itgedgvi bailaa harin tegsen oor ym bn boldog ym bn batalgaatai site shvv http://theweeklyjob.com/?id=326135 eniig huulj awaad orood register now gedgiin daraad neree bicheed mailaa bas 4-12 vsegtei pass hiigeed tgeed boloo amarhan yumaa. bvrtgvvlsenii daraa chamd automatoor 25 dollar ogno tgeed chamd neg link ogood tgeed damjuulna ih amarhan mergejliin site shvv batalgaatai
2015-01-21
иргэн:
олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. үүнд: 1-рт, роялти (роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм) болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм), 2-рт, бүтээгдэхүүн хуваах гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус ту*а захиран зарцуулах гэрээ юм), 3-рт, уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авах гэрээ юм). нэг уурхайд энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсад орох орлого ойролцоо хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. үүнийг уих нэн яаралтай хийх хэрэгтэй байна. ингвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.
2015-01-20
иргэн:
манай улсын ард түмэн хэдэн мянган жилийн турш дангаар ноёрхох засаг төрийн дор зовж шаналж ирлээ. сэтгэлдээ бодогдож буйгаа амаар гаргаж хэлдэгггүй, худлыг мэдэвч өөрийн биеийн аюулгүйг бодож худал хэлдэг, шийтгэл залхаалтаас зайлсхийж хууран мэхэлдэг, ийм маягаар худал хуурмаг байдал амьдралын хэвшил болж, төлөв тулхгүй байдал өдөр тутмын дадал хэвшилд нэвтэрч, ичдэг нэрэлхдэг хүн үгүй, нэгэн биеийн цэвэр ариун байдал бүгд арилж алга болон, чухамдаа эх орноо бодох энэ тэр үнэндээ байхгүй болсон байв (130 жилийн өмнө японы их соён гэгээрүүлэгч фукузава юкичийн хэлсэн үг)
2015-01-20
hooolt:
chingisiin neriig zuv bichih
2015-01-20
mmmm:
ikh khaanii ongoniig yasan ch hundoj bolokhgui.
2015-01-20
1212:
mongoliin tolgoid dandaa erguu yumnuud suuj bgaa yum chini uhuulj l tegtene dee bitgii oldoosoi ongon chigeerei bgaasai
2015-01-20
1212:
mongoliin tolgoid dandaa erguu yumnuud suuj bgaa yum chini uhuulj l tegtene dee bitgii oldoosoi ongon chigeerei bgaasai
2015-01-20
чека:
тэрийг олох ямар шаардлагтай юм худал далимдуулж 3 гол төсөл аятай хамаг юм онгичиж бүрэн судалгаа хийх зорилготой л байгаа биз тэгээд ч монголчууд олоод өг гэж гуйгаачгүй
2015-01-20
bolor:
bitgii oloosoi
2015-01-20
bi mongol:
bitii oldoosoi
2015-01-20
malnuud:
ongon oldloo gehed shuten deedelj zalbich morgohiin orond uhuulna hailgana gej soliorhoo bolimoor yum hamag gazar nutgaa hariinhand zarj uhuulj horduulj duusch bga uls toriin hiirhsen yalgaagui luiwarchinguud ezen chingideeree oroldoh dutaad bgaam bhdaa mongol oron litsenz nereer hedhen mongoliin bayachuudad ochij moljigdoj yawaa mongolchuud min heterhii tenuun bodoltoi darlagdsan arduud yumdaa nuden balai chihen dulii ongorooj yawsaar duusch b.a.oligarhuudiin gart atguulaad l duusah bh.dugaraad bosson ni 22 jiliin yalaar shorond suulgaad hudlaa orilj showdsniig ni 76 dotroo oruulj hoorhoon argalj chiher iduulj amiig ni taglaad.heleh ug duusch arga baragdlaa.darlagdsan arduud.2doh ih ezen chingis ni garch irj manduulaasai.bugdiig ni degend ni oruulasai ih ezen chingis haandaa morgie sunaij unaj zalbiryadaa.ter tsag ni hurdan ireg.buruu argaar hagartlaa bayajsan oligarhuudiig ni burhan nirgeh boltugai hyatad shig hoid solongosiin kim chen un shig shiitgeh boltugai.darlagdsan yadarsan ard tumen min.....
2015-01-20
zochin:
chingeskhanii ongond yu gej albad bolon ehneriig ni hamt orshuulhav dee. hujaa nar l khaanaa orshuulahdaa baahan humuusiin hamt alj orhidog baisan shuu dee. ene buruu oilgoltiig zasah heregtei
2015-01-20
demiidee demii:
chingisiin ongoniig olood ch yahiin. bolovson 00 , jorlongoo hiij hiij buteej chadahgui baij juulchlal yariad demiidee.. nuguu talaasaa bulsh bunhan ih oroldoj baij fazar nutgaa aldvaa.hujaa nar ene chin deer ueesee manai nutag baisan geed zutgenedee. sayahan neg bunhankazahuudtai uhsan.getel ter chigeeree hujaa huvtsas, luu barnii zurag baisan.iimerhuu yum ergeed gai boldog yumdaa olz gaigchid min. 3rt chingisiin ongon neriin dor gadniihan unegui erdes bayalgiiin sudalgaa hiigeed butsaj bna..neg talaasaa geologiiin tagnuuluud chuluutei tenej bna.
2015-01-20
11111:
oluulaxgui geed 1000 agtaar tegshluulsen geed bxad xaigaad bxiin yamar uchr bainaa
2015-01-20
болдбаатар:
бидний өвөг дээд эцэг эзэн чингис хааныхаа онгоныг харийханаар хайлгаж самруулахгүй байхыг бүх ард түмэн түүний дотор эрхэм дарга нараасаа чухалчлан хүсье. эртний шашдарт өвөг дээдсийн онгонд хүрбэл маш хүнд цээрлээл ирдэг гэдэг. тэгээд ч бүр их чингис хааны онгонд халдвал монголоор зогсохгүй дэлхий дахинд аймшигт юм болохыг үгүйсгэх аргагүй. бидний эзэн чингис хааны минь онгон үеийн үед онгон чигээрээ байх болтугай
2015-01-20
болдбаатар:
бидний өвөг дээд эцэг эзэн чингис хааныхаа онгоныг харийханаар хайлгаж самруулахгүй байхыг бүх ард түмэн түүний дотор эрхэм дарга нараасаа чухалчлан хүсье. эртний шашдарт өвөг дээдсийн онгонд хүрбэл маш хүнд цээрлээл ирдэг гэдэг. тэгээд ч бүр их чингис хааны онгонд халдвал монголоор зогсохгүй дэлхий дахинд аймшигт юм болохыг үгүйсгэх аргагүй. бидний эзэн чингис хааны минь онгон үеийн үед онгон чигээрээ байх болтугай
2015-01-20
зочин:
ашигт малтмалын төлөө 1,5 сая нутаг дэвсгэрээ ухуулж гадны хулгайч нарт хамаг ашигтай орд газраа алдсан монгол улс өрөнд орсон, хөгжөөгүй. одоо их хааны онгоныг онгичих нь хэнд ашигтай юм бол өвөг дээдсийн монгол ёсонд нийцэж байгаа юм уу? цадигаа алдсан үед ямар цээрлэл ирэх бол. буруу номтнууд монголд төр засаг нь доройг мэдэж ажиллах юм.
2015-01-20