Хацү башёг Хакухо тэргүүлж байна

img

Японы мэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын Хацү башёг Ёкозүна Хакухо М.Даваажаргал 10 даваатайгаар тэргүүлж байна. Хацү баше өндөрлөхөд таван өдрийн барилдаан үлдсэн. Тэрбээр өнөөдөр озэки Гоэйдотой барилдана. Хакухо өчигдрийн барилдаанд Болгарын сүмоч Аоияматай барилдаж, өрсөлдөгчөө давсан юм.

б

Ёкозүна Харүмафүжи ес, ёкозүна Какүрюү, озэки Кисэносато нар найман даваатай удаалж байна. Харин Ичиножёо зургаан унаатайгаар башёг үргэлжлүүлж байна. Тэрбээр дахин хоёр унасан тохиолдолд сэкивакэ цолоо алдана. Түүний өнөөдрийн өрсөлдөгч Точиношин байх юм.

бы

б

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
awargadaa amjit. hurai hurai. tvvhen amjilt ewdeh boltugai. mongolchuud bvgd demjeerei
2015-01-21