Архи хэтрүүлэн хэрэглэснээс болж 10 хүн нас барлаа

img

Энэ сарын 25-ны өдөр нийслэлд 12 иргэн нас барсны 10 нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байдалтайгаар амиа алдсан байжээ. Тиймээс иргэдийг архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг цагдаагийн газраас анхааруулж байна. Нийслэлд бүртгэгдсэн 12 хэргийн 5 нь Баянзүрх дүүргийн нутагт, мөн Сонгинохайрханд 4, Сүхбаатарт 1, Чингэлтэйд 2 иргэн нас барсныг цагдаагийн байгууллага бүртгэн шалгаж байна.

Нас барсан иргэдийн дунд 22 настай залуу нэг, 35-39 насны хоёр эмэгтэй байсан байна. Харин бусад нь 41-59 насны эрчүүд байжээ.  Үүнд, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд орших Эрлийн намын байрны манаачийн өрөөнд нас барсан хүн байна гэсэн мэдээллийг 01-р сарын 25-ны 12:15 цагт ирүүлснийг шалгахад, тус дүүргийн 2 дугаар хорооны иргэн 56 настай эрэгтэй Э  согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нас барсан.  Мөн тус дүүргийн 9 дүгээр хорооны нутагт нас барсан хүн байна гэсэн мэдээллийг 01-р сарын 25-ны 14.30 цагт ирүүлснийг шалгахад, тус хорооны иргэн 47 настай эмэгтэй Т согтууруулах ундаа хэрэглэж унтаад нас барсан. ЗХКТГоспиталийн Хордлогын тасагт эмчлэгдэж байсан хүн нас барлаа гэсэн мэдээллийг 01-р сарын 25-ны 23.15 цагт ирүлснийг шалгахад, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны иргэн 35 настай эрэгтэй М  олон хоног архи уусны улмаас хордлогонд орж 01-р сарын 25-ны 22.50 цагт хүргэгдэн ирээд нас барсан байна. Дээр дурдагдсан хэргүүдийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна. Н.Цэндээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ