Мэргэжлийн хяналтын газрын шилдэгүүд тодорчээ

img

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хамт олон өнгөрсөнд хийж бүтээснээ бахархан дурсаж, ирэх онд илүү амжилт бүтээлтэй ажиллах урам зориг дүүрэн шинэ оноо угтжээ. Шадар сайдын нэрэмжит оны шилдгүүдэд 12 хүн нэр дэвшсэн бөгөөд “Шилдэг менежер”, “Шилдэг байцаагч”, “Шилдэг мэргэжилтэн” гэсэн гурван номинациар шалгаруулжээ. Шилдэг менежер номинацид Дамбийнямын Батмөнх, Доржнямын Жаргал, Базаррагчаагийн Амар нар нэр дэвшсэнээс Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жаргал оны шилдэг менежерээр шалгарсан байна. Түүнийг аймаг нийслэлийн  мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын улсын байцаагч нараас хийж байгаа хяналт шалгалтын ажил, орон нутагт тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шуурхай шийдвэрлэж, орон нутагтай нягт уяалдаа холбоог бэхжүүлж ажилласаны үр дүнд Дэд бүтцийн салбарын хяналт шалгалтын үр дүн дээшилсэн хэмээн үзэж ийнхүү тодруулсан гэнэ. Шилдэг мэргэжилтэн номинацид Дагийсүрэнгийн Түмэндэмбэрэл, Содонцэрэнгийн Бадамцэцэг, Лүндэнгийн Оюунбилэг нар өрсөлдсөн бөгөөд Бодлого зохицуулалт, төлөвлөлт хариуцсан  мэргэжилтэн Д. Түмэндэмбэрэл оны шилдэг мэргэжилтнээр шалгарсан байна. Тэрээр Олон улсын санхүүгийн корпарацитай хамтран эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хэрэгжүүлэх чиглэлээр олон улсын зөвлөхөөр удирдуулсан болон бие даасан арван гурван удаагийн сургалтыг семинарыг зохион байгуулжээ. Түүнчлэн хяналтын хуудасны чиглэлээр олон улсын туршлага судалж, “Хяналтын хуудасны ерөнхий загвар”, “Хяналтын хуудас боловсруулах аргачлал”, “Хяналтын хуудас хэрэглэх журам”-ыг тус тус боловсруулж, 85 хяналтын хуудсыг боловсруулан, хяналт шалгалтанд хэрэглэх ажлыг зохион байгуулсан байна. Мөн “Эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийх арга зүй”, “Хяналтын хуудас боловсруулж хяналт шалгалтанд ашиглах нь” гэсэн номыг байцаагчдад зориулан эмхэтгэн гаргажээ. Мөн Ягааны Батцагаан, Нямдондовын Буйдан, Даваагийн Алтантуяа, Гочоогийн Адъяасүрэн, Баатарын Энхсүрэн нар оны шилдэг байцаагчийн номинацид нэр дэвшсэнээс Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Баатарын Энхсүрэн шилдэгээр шалгарсан байна. Тэрээр ачаа өргөх механизмын хяналтын эрх зүйн орчинг сайжруулж боловсронгуй болгох зорилгоор Уул дүүжин ган татлага замыг төхөөрөмжлөх, аюулгүй ажиллах дүрэм, Ашиглалтын хугацаа дууссан ачаа өргөх машинд оношлогоо, сорил хийх аргачилсан заавар зэрэг гурван удирдлагын баримт бичгийг шинээр боловсруулан батлуулж нийтээр дагаж мөрдөж эхэлсэн. Кран , лифт эскалатор, уулын зам, барилгын  өргүүр, далд уурхайн өргүүрийг шалгах чиглэлээр зургаан хяналтын хуудас болон эрсдэлийн үнэлгээг боловсруулж батлуулжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

za hun aldag olon baishingiin nuuts noyontnuudaa oimstoi ni gozoilgohgui bol muu Ebayariin heden nomnoos dor yum bish uu, ta mini
2012-09-18