Хакухо өнөөдөр Кисэносатотой барилдана

img

Японы мэргэжлийн сумогийн Хацү башёд Их аварга Хакүхо М.Даваажаргал түрүүлвэл сумо бөхийн түүхэн дэх рекордыг эвдэж, Японы эзэн хааны нэрэмжит цомыг 33 дахь удаагаа хүртэн, бүх цаг үеийн манлай бөхөөр тодрох билээ. Хацү башёгийн 13 дахь өдөр буюу өнөөдөр ёкозүна Хакүхо М.Даваажаргал озэки Кисэносатотой барилдана. Тэрбээр 12 даваа нэг ч унаагүйгээр башёг үргэлжлүүлж байгаа юм.

б

Макүчи зиндаанд барилдаж буй манай бөхчүүдээс ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 10 даваа , хоёр унаатайгаар, ёкозүна Какүрюү М.Ананд есөн даваа гурван унаатайгаа башёг үргэлжлүүлж байна. Харин сэкивакэ Ичиножёо А.Ичинноров дөрвөн даваа, найман унаснаар сэкивакэ цолоо алдахаар боллоо. Тэрбээр өнөөдөр комүсүби Точиоозантай барилдана.

б

Харин Тамаваши Б.Мөнх-Оргил, Токитэнкү А.Хүчитбаатар нар тавин хувийн амжилтаа үзүүлээд байгаа бол тэмцээний эхний өдрүүдэд хоёр озэки цолтонг давсан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ болон Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар нар 7 даваатай башёг үргэлжлүүлж байна.

б

Монгол бөхчүүд 12 өдрийн дараах байдлаар хэрхэн барилдаж буй танилцуулъя.

Макүүчи:

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 12-0 Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 10-2 Ёкозүна Какүрюү М.Ананд 9-3 Сэкивакэ Ичиножёо А.Ичинноров 4-8 М-2 Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 7-5 М-7 Кёкүтэнхо Н.Цэвэгням 5-7 М-9 Тамаваши Б.Мөнх-Оргил 8-4 М-12 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 7-5 M-13 Араваши Э.Дөлгөөн 6-6 M-13 Токитэнкү А.Хүчитбаатар 8-4

Жюүрёо:

Зүүний-2 Асасэкирюү Б.Дашням 3-9 Барууны 4 Таканоива А.Баасандорж 4-8 3үүний-5 Шёотэнро Д.Нямсүрэн 4-8 3үүний-9 Сэйро А.Өнөболд 6-6 3үүний-12 Азүмарюү С.Тодбилэг 6-6 3үүний-14 Сакигакэ Я.Баттүшиг 3-9 гэсэн амжилттай явна.

б

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
awargadaa amjilt hurai hurai
2015-01-23
сумо:
японы сумод япон бөх барилдаж байгаа юм уу ер нь, монголын сумо гэвэл болохоор болжээ
2015-01-23