Эмэгтэйчүүдийн ДАШТ-д оролцох шатарчид тодорчээ
Дэлхийн шатрын холбооноос /FIDE/ 2015 оны эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тов, тус тэмцээнд өрсөлдөх 63 шатарчны нэрийг өчигдөр зарласан байна. Энэхүү тэмцээнд 64 шатарчин ухааны цэц сорих ёстойгоос нэг тамирчны нэрийг зарлаагүй байна.
б
Энэ жилийн эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээн 2015 оны гуравдугаар сарын 16-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 7-ныг хүртэл ОХУ-ын Сочи хотноо болохоор тов гарчээ. Тэмцээнд оролцох эрхтэй болсон буюу нэрс нь тодорсон тамирчид ирэх хоёрдугаар сарын 4-ны өдрөөс өмнө баталгаажуулалт хийх ёстой юм байна.
Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ