Автомашинууд хяналтын камертай боллоо

img

Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, аюулгүй байдлыг нь алдагдуулж буй жолооч нарыг илрүүлэх зорилгоор замын цагдаагийн газар далд хяналтын механизмыг нэвтрүүлжээ. Дүрэм зөрчиж буй жолооч нарыг "барих" зорилгоор замын цагдаагийн алба хаагчдын хувийн автомашинд хяналтын камер байрлуулсан байна. Уг камерын тусламжтайгаар зөвхөн өнгөрсөн хэдэн хоногт 240 ноцтой зөрчлийг баримтжуулан Захиргааны хариуцлагын тухай хуульд заасны дагуу 82 жолоочийн эрхийг зургаан сараас хоёр жил хүртэлх хугацаагаар хасчээ. Гудамж, замд тавьсан хяналтын камер, зөрчил илрүүлэгч, энгэрийн болон автомашинд суурилуулсан телекамерын тусламжтайгаар зөрчил илрүүлдэг байсан бол нэмээд алба хаагчдынхаа хувийн машинд хяналтын камер суурилуулсан нь үр дүнгээ өгч байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

1000zahia.com gej bhad!!! unshach!
2011-12-30
жолооч нар хуулийн зохицуулал ярихаасаа өмнө хүмүүжил, соёл, ёс суртахууны зохицуулалтыг өөрсдийн тархиндаа хиймээр байна
2011-12-30
DURMEEREE YAVBAL CHAMD YMARCH HALGUI ... AIHTAR EMZEGLEJ GENE...HAHAHAH
2011-12-30
ТУН ЗӨВ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА ХЭДЭН МАШИН ЦУВААД ЗОГСОХЛООР УРСГАЛ СӨРӨӨД УУЛЗВАРЛУУ ДАВХИЖ ОЧООД ТҮГЖРҮҮЛЧИХДЭГ БҮДҮҮЛГҮҮДТЭЙ ЭРХИЙГ НЬ ХАСАХААС НААШ ОЙЛГОДОГГҮЙ ЮМ БИЛЭЭ ЭНЭ АРГА ХЭМЖЭЭНЭЭС ХОЙШ БАЙДАЛ ДЭЭРДЭЖ БАЙГАА ШҮҮ ЗЦГ-Энхжаргал дарга зөв зүйтэй ажилууд хийж байна
2011-12-30
ЗЦГ-т ийм үйл ажиллагаа явуулах эрх зүйн үндэс байхгүй шиг санагдаад байх юм. бүр албан хаагчдын хувийн автомашин телекамер суурилуулсан гэнэ үү. одоо тэгээд ЗАМЫН ЗОХИЦУУЛАГЧ НАР ГА ХИЙГЭЭД ЯВХЫН БАЙНЛДАА
2011-12-30
DURMEEREE YAVBAL CHAMD YMARCH HALGUI ... AIHTAR EMZEGLEJ GENE...HAHAHAH