
Чингэлтэй дүүргийн олон нийтэд түшиглэсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн /цаашид ХБХ гэх/ нөхөн сэргээх төв ньанх Английн Хүүхдийн Ивэх сангийн хөрөнгөөр байгуулагдсан бөгөөд ХБХ болон тэдний гэр бүл, эцэг эхчүүдийг чадваржуулах, бэрхшээл үүсэхээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэлтийн ач холбогдолын таниулах, үйлчилгээ авч чадахгүй хүүхдийн хамруулах, нийгэм хамт олонд түшиглэн сэргээн засах хандлагыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, хүүхдийн эрхийг хангах нөлөөлөл, бие даан амьдрах ур чадварт суралцуулах зэрэг үйл ажиллагааг тогтмол явуулж байдаг.
2009 оноос Адра Монгол ОУБ-д шилжин үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулж ирсэн бөгөөд 2011 оноос Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн Төлөө Газрын хүлээн аваад ажиллаж байна.
Тус төв хөгжлийн бэрхшээлтэй 165хүүхдэд нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлж амьдрах ухаанд сургахын зэрэгцээ1191хүнд хэрэгцээт зөвлөгөө өгч, 15 удаауулзалт зохион байгуулж 460 хүнийг хамруулан,холбонзуучлах ажилд 347 хүнд,тусламждэмжлэгийг 490 хүндүзүүлж ирсэн ба 803 хүнийг хүүхдийн эрүүл мэнд, харилцаа, хүмүүжлийн эерэг аргын сургалтандхамруулж, мэргэжлийн сургалтанд150 гаруй хүнийг хамруулж 2 бизнесийн бүлэг үүсгэн ажилласан.
ЗГХА-ХТГ ньхүүхэдбүрийнхүсэнхүлээдэгшинэжилийнбаярыгтэмдэглэж, баярлаж, бэлэгавахболомжгүй хөгжлийнбэрхшээлтэйхүүхдүүдийг сонгонжилбүршинэ жилийн баярын мэндчилгээхүргэдэг уламжлалтай.
Иймд тус төвийн хүүхдүүдэд мэндчилгээ хүргэж баярын бэлгийг Монгол Улсын Шадар сайд, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн дэд тэргүүн М.Энхболд гардуулах ба энэ нь “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн оролцоог дэмжих дэд хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах, хүүхэд хамгааллын үйлчилгээний загвар болох зорилт тавин ажиллаж буй олон нийтэд түшиглэсэн төвийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж байгаа юм.
Мөн энэ сарын 23-нд Улсын Драмын эрдмийн театрт Х.Андерсоны зохиол “Буратино” хүүхдийн жүжгийн тоглолт, баярын бэлэг-400 хүүхдэд, 26-нд Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа асран хамгаалагч, харгалзан дэмжих хүнгүй хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй 30 хүүхдэд баярын бэлэг, дотуур хувцас, өмд, ариун цэврийн иж бүрэн хэрэгсэл, хүүхдийн живх 300-н багцийг хандивлалаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ