Манай тамирчид аман хүзүүдлээ

img

Алдарт бөх Ярыгиний нэрэмжит "Алтан гран при" тэмцээн ОХУ-ын Красноярск хотноо И.Ярыгиний нэрэмжит Спортын ордонд гурван өдрийн турш үргэлжилж, өчигдөр өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд Монгол Улсын тамирчид амжилттай оролцож, хоёр алт, гурван мөнгө, таван хүрэл медаль хүртэж, нийт дүнгээр дэвжээний эзэн орны дараа буюу хоёрдугаарт жагсчээ.

б

Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 58 кг-ын жинд хүч үзсэн олон улсын хэмжээний мастер Б.Шоовдор жиндээ тэргүүлж алтан медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Э.Сумъяа хүрэл медалийн тавцанд зогсож, 9 кг-ын жинд хүч үзсэн гавяат тамирчин О.Насанбурмаа мөнгөн медаль зүүсэн. Эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Э.Бэхбаяр хүрэл медалийн тавцанд зогсож, 13 жил тасарсан медалийн буухиаг үргэлжлүүлсэн билээ.

б

Харин тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд барилдсан Ц.Бямбазаяа хүрэл медаль, 55 кг-ын жинд Залуучуудын дэлхийн аварга А.Батцэцэг мөнгө, Б.Номин-Эрдэнэ хүрэл медалийн тавцанд зогссон. Мөн 63 кг-ын жинд хүч үзсэн гавьяат тамирчин С.Батцэцэг аваргалсан юм. Ийнхүү хоёр Батцэцэг Ярынгиний нэрэмжит тэмцээний хошой медальтнууд боллоо. Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэй 86 кг, 97 кг, 125 кг-ын жингүүдийн барилдаан болж манай долоон бөх өрсөлдсөн. Тэднээс 86 кг-ын жинд барилдсан ОУХМ О.Үйтүмэн мөнгөн медаль хүртэж, 125 кг-д Ж.Чулуунбат хүрэл медаль зүүлээ.

б

Тамирчдадаа баяр хүргэе.

б

Б.Бэхи

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

202.179.15.160 -d:
neg jind 30-40 oros barildaj bn. orosiin shig*e bagt bagtdag 100-200 hunii shigshmel ni barilddag yum. delhiin awargas iluu changa. say 61kg nym-ochir 65 mandahnaran 2-g orosuud ulaan tsagaan hiij bnshte bichleg ni neted bgaa uzeed daraa ni yarildaa.
2015-01-26
buuuy:
chuluutiin eregteichuud gej huurhii amitad bainaa
2015-01-26
иргэн:
залуучууддаа баяр хүргэе, мундаг байна.
2015-01-26