С.Бямбацогт: 1072 хувьцааг “амилуулах”-ыг шаардана

img

УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдөр хуралдсан. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар дарга С.Бямбацогт мэдээлэл хийлээ. Тэрбээр:

й

-МАН-ын бүлэг өчигдөр бүтэн өдөр хуралдлаа. Хуралдаанаар дөрвөн үндсэн асуудлыг хэлэлцсэн. Монгол Улсын сайд М.Энхсайханаас Тавантолгойн гадаадын хөрөнгө оруулагчидтай түншлэл хийхэд хэлэлцээр ямар явцтай байгаа талаарх мэдээлэл сонслоо. Тавантолгой бол олон улсын анхааралд байсан том ард газар. Өмнө нь УИХ-ын тогтоолуудаар энэ орд газрыг ард иргэддээ ил тод, монголчуудад үр ашигтайгаар хөрөнгө оруулж шийдэх ёстой гэж байсан. Өмнөх Засгийн газруудын үед хэлэлцээ хийгдэж байсан боловч зогссон.

й

2008-2012 оны  хамтарсан Засгийн газрын үед эх орны хишиг, эрдэнийн хувь гэж ард иргэдэдээ Хүний хөгжлийн сангаас 1,5 сая төгрөг бэлэн мөнгөөр болон хувьцаа хэлбэрээр олгоё гэж байсан. Үүнээс тодорхой иргэд 1072 хувьцааг Тавантолгойн орд газарт эзэмшихээр болсон. Гэвч үхмэл хөрөнгө байдалтай байгаа. Тийм учраас энэ удаагийн Засгийн газраас оруулж байгаа Тавантолгойн орд газарт эхний ээлжинд ард иргэддээ өгөөжтэй байх бодлого барья. Дараагийн ээлжинд төрд өгөөжтэй байх асуудлыг анхааръя гэж манай бүлэг үзлээ. Тиймээс гишүүн Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг гарч ажиллаж байна.  Ард иргэддээ ил тод, парламентын хяналтад, өмнөх УИХ-ын тогтоолуудын хүрээнд хэлэлцээрийг цааш үргэлжлүүлэхээр анхаарч байна.

й

Эхний ээлжинд 1072 хувьцааг амилуулж, иргэдээ өмчтэй, өмчөөсөө үр ашгаа хүртдэг байх бололцоо боломжийг олгох шаардлагыг гадна, дотнын компаниудад тавих ёстой гэсэн зарчмын байр суурь баримталж байна. Энэ талаар Ерөнхий сайдад албан бичиг явуулж,парламентын хяналтын дор, ард иргэддээ нээлттэй явуулахыг шаардна.  Нийслэлийн татварыг цаашид үргэлжлүүлэх талаар ярилцаж байгаа. Энэ асуудал дээр манай бүлэг ямар байр суурь баримтлахаа хэлэлцлээ. Эдийн засгийн хямралтай үед хотын татварын асуудлыг хөндөх ёсгүй гэсэн байр суурийг баримталж байна. Элчин сайдуудыг томилох асуудалд мэргэшсэн, туршлагажсан байдлыг харгалзана гэлээ. Тэрбээр мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

й

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хараа:
ман ынхаан та нараас хувьцаа нэхсэн хүн монгол оронд ерөөсөө алга та нар өгч чадах чгүй тийм байтал битгий балайрцгаагаад бай
2015-01-28
nammm:
chamtai chamgui 1072 huvitsaag ami oruulna gej hurungu oruulagchidtai heleltsee hiigeed yavj baigaa yum bishuu. naad populizm chini heterne gehed denduu heterch bna. ichdeg boloosoi. shine yum sanaachlaach
2015-01-27
зочин:
энэ линкээр орж бүртгүүлээд интернетээр мөнгө хийгээрэй. http://theweeklyjob.com/?id=331464 orood register now gedgiin daraad bvrtgvvleed boloo tanid 25 dollar ogno mongoo money-gram aas awna batalgaatai ene ymar negen virus bish shvv.
2015-01-27
иргэн:
олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. үүнд: 1-рт, роялти (роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм) болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм), 2-рт, бүтээгдэхүүн хуваах гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус ту*а захиран зарцуулах гэрээ юм), 3-рт, уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авах гэрээ юм). нэг уурхайд энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсад орох орлого ойролцоо хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. үүнийг уих нэн яаралтай хийх хэрэгтэй байна. ингвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.
2015-01-27
иргэн:
манай улсын ард түмэн хэдэн мянган жилийн турш дангаар ноёрхох засаг төрийн дор зовж шаналж ирлээ. сэтгэлдээ бодогдож буйгаа амаар гаргаж хэлдэгггүй, худлыг мэдэвч өөрийн биеийн аюулгүйг бодож худал хэлдэг, шийтгэл залхаалтаас зайлсхийж хууран мэхэлдэг, ийм маягаар худал хуурмаг байдал амьдралын хэвшил болж, төлөв тулхгүй байдал өдөр тутмын дадал хэвшилд нэвтэрч, ичдэг нэрэлхдэг хүн үгүй, нэгэн биеийн цэвэр ариун байдал бүгд арилж алга болон, чухамдаа эх орноо бодох энэ тэр үнэндээ байхгүй болсон байв (130 жилийн өмнө японы их соён гэгээрүүлэгч фукузава юкичийн хэлсэн үг)
2015-01-27
иргэн:
улс төрийн хүч төдий зүйлээр ард түмнийг аварна гэдэг угтаа аюултай гэнэн сэтгэлгээ бөгөөд иймэрхүү үзэл аль ч үед газар авахдаа тун амархан байдаг. асар их төлөөс төлж улс орноо өөрчилье гэж зүтгэвч ард түмний сэтгэл өөрчлөгдөж хувирахгүй л бол хувьсал өөрчлөлт барагтай бол үр дүнгээ өгөхгүй билээ. ард түмэн чадалтай байвал улс төр ч чадалтай болдог, ард түмэн үл мэдэх хийгээд ялзрал доройтлоос сугарч гарч чадахгүй бол авилгач улс төр хүрээгээ тэлдэг. төр улсын үнэ цэнэ агаад хүчин чадал нь улс орны систем бус ард түмний чанараар хэмжигддэг ажгуу. ямарч агуу үзэл санаа гаргаж тавьлаа ч ард түмэн түүнийг нь дагахгүй бол улс төр нь энгийн олон түмний түвшинд хүртэл доош ордог. нөгөө талаас ард түмэн тэргүүний байвал ямар ч балмад мунхаг улс төрийг өөрийн хэмжээнд хүртэл дээш татаж нийцүүлдэг. өөрөөр хэлвэл ард түмний бүхий л чанар тэр орны улс төрийн чанарыг тодорхойлдог юм. өөрөө өөртөө туслаж, өөрийгөө аваръя хэмээх оюун санаа л хүмүүсийг хэзээд зоригжуулж өөдрөг болгож байдаг. өөртөө туслахын ухаан нь тэр улсын бүх ард нийтийн онцгой шинж болж чадаж байна уу, үгүй юу гэдэг нь нэгэн улсын хүчийг харах хамгийн зөв хэмжүүр болдог. /самуэл смайлс/
2015-01-27
иргэн:
ардчиллаас хүчирхийлэл төрдөг. /платон/ засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /п.ж.рурке/ хийрхэл, солиорол хувь хүнд байх нь ховор. харин бүлэглэлүүд, намууд, үндэстэнгүүд, үе эрингүүд тийм байх нь олонтаа. энэ бол хууль. /фридрих ницше/ улс төр гэдэг бол цустай гар шаардсан бохир ажил. /нобелийн шагналт конрад лоренц/ улс төр бол жинхэнэ асуудлуудаас нь хүмүүсийг хөндийрүүлэх урлаг юм. /поль валерий/ ухаан солиотой хүнд илд бариулах шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. /пифагор/
2015-01-27
ganaa:
mongoliin gazar nutagiig zarj baigaa humuusiig ustgax xun negdegtun
2015-01-27
zochin:
ene man eersdiin amlasan buteshgui zuilee ene zasgaar hiilgeh gej mun ikh ulairch baina daa , gol ny unagaj daraa ny garch ireh sanaa, naad uhaangui amlasan bohir zuilee eersdee zasgaa bariihaar egehgui yu
2015-01-27
sdcvsdc:
man 2016 onii songuuliin populism 1072 huvitsaagaar ehelj baih shiv dee. gemt heregiin shinjtei uildel shuu naad populism chin.
2015-01-27
тээвээ:
тээвээ тээвээтээвээ
2015-01-27
тэнэг:
ичдэггүй манан байхиймаа, 4 тэрбум доллараар популизм хийчихээд, одоо бас тэнэгтээд л гүйгээд байдаг. монголоос арилаад өгөөсэй, энэ тэнэгүүд
2015-01-27
ochin:
zub sain ajillana shiu man.odoo atsanhiaygiin hugjliin bank tender uudiig shalga
2015-01-27
zochin:
ugni mongold asar ix bolomj bgachde yuni 1072xuwitsaa ternees ix bolomj manai card irgeded bga ingej yduu doroi bgain ulsturchduus bas mongolin ard tvmnii noomou doroi bdlaas bvx ym shaltgaalj bga shv
2015-01-27
zochin:
ene altanhuyagiin hun l zuv um yarihaar uhaan tavih hej bh shig bna ard tumnee bodson hun teneg batsaan boldog um bol chi uy bodoj hen boloh ve tenegee
2015-01-27
zochin:
zuv asuudal tavisan bna aa turiin ashig tusiig ard tumen uzeh tsag bolson ard tumnii ashig tusiig neg udaa umnuh daraalald oruulah tsag bolson biz de odoo ene daraalalaar yavaad baival man d etgeh etgel ehseh baih sguu mahn shig malchnii tsalin gej gudalaa um hutsav de ta nar
2015-01-27
зочин:
за ман гарууд минь яг одоохондоо дуугай л байж бай. дэм болж чадахгүй байж саад битгий болоорой до. тэнэг бямбацогтоо. ядаж сонгуулиа дөхөхлөөр наадахаа ярь да. мангар бацаан минь
2015-01-27