Тусгай зөвшөөрлийг 31 сая га талбайд олгоно

img

Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар хамтран өчигдрөөс Хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийн дугаарыг цахимаар хүлээн авч эхэлсэн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү, Ашигт малтмалын газрын дарга Д.Үүрийнтуяа болон холбогдох албаныхан өгөв.

й

2010 оны зургадугаар сарын 17-ны өдрийн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийг баталсан юм. Тэгвэл Уул уурхайн салбарт оруулах хөрөнгө оруулалтыг татах, эрдэс баялгийн нөөцөө нэмэгдүүлэх, геологи хайгуулын салбарыг хөгжүүлэхэд томоохон түлхэц болно хэмээн үзэж Хайгуулын тусгай зөвшөөрлийг дахин олгохоор болсон.

й

Үүнтэй холбоотойгоор 500 аж ахуйн нэгж Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох хүсэлтээ Ашигт малтмалын газарт ирүүлсэнээс 377 аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгох эрх үүсэж байгаа аж. Өчигдрийн байдлаар 373 аж ахуйн нэгж бүртгүүлснээс 30 өргөдлийн дугаарыг олгожээ. Энэ үеэр цахим төхөөрөмжид алдаа гарч, гацсан бөгөөд энэ олон компани нэг зэрэг бүртгүүлэх гэснээс үүдэн бага зэргийн саатал гарч, удааширсанаас өөр тохиолдол байхгүй гэж мэдэгдлээ.

й

Ашигт малтмалын газраас  өдөрт 30 өргөдлийн дугаарыг олгох бөгөөд дугаар авсан ААН-үүд цахим дугаарт заасан цагт өргөдлөө АМГ-ын Кадастрын хэлтэст гаргах аж. АМГ-ын Кадастрын хэлтэс өргөдлийг хүлээн авч, хянан үзэж тухайн өдөртөө багтаан өргөдөл гаргасан солбицлыг хайгуулын тусгай зөвшөөрөл олгох нийт талбайн солбицлоос хасалт хийж нийтэд мэдээлэх юм байна.

й

Ингэснээр хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн аж ахуйн нэгжүүдэд өмнөх өргөдлийн талбайтай давхцуулалгүйгээр талбай сонгож өргөдлөө гаргах боломж бүрдэх аж. Иймд цахим дугаарыг ажлын нэг өдөр өнжиж буюу эхний долоо хоногт даваа, лхагва, баасан гарагт, дараагийн долоо хоногт мягмар, пүрэв гарагт гэж ээлжлэн олгохоор тогтсон юм байна.

й

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгож болохгүй талбай нийт нутаг дэвсгэрийн 71.52 хувийг эзэлдэг бол үлдэх 28.48 хувийн тодорхой хувьд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгож байгаа аж. Үүнээс 19.88 хувь буюу 31 сая га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохоор төрөөс тогтоож өгөөд байна. Үүнийг хоёр хэлбэрээр олгох юм. Нэг нь сонгон шалгаруулалтаар, нөгөө нь өргөдлөөр гэсэн үг. Үүний 13.39 хувь буюу нийт газар нутгийн 20 сая  газарт хайгуулын тусгай зөвшөөрөл өргөдлөөр олгохоор төрөөс тогтоосон. Харин 6.49 хувь буюу нийт газар нутгийн 10 сая га газарт хайгуулын тусгай зөвшөөрөл сонгон шалгаруулалтаар олгохоор тогтоосон. Аж ахуйн нэгжүүд хаана ямар газарт хайгуул хийх эрх олгохыг хүссэн өргөдөл гаргахыг таамаглах аргагүй. Өргөдөл гаргасан гээд зөвшөөрөл шууд олгогдлоо гэж ойлгож болохгүй орон нутгийн захиргаа, ИТХ-д хүсэлт илгээж, нэг сарын дотор ямар хариу ирнэ тэр дагуу асуудлыг шийдвэрлэнэ гэлээ. Мэдээллийн дэлгэрэнгүйг эргэн хүргэх болно.

й

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд америкуудын зохиосон үлгэр юм. энэ үлгэрийг ардчилсан нам 25 ярьж байна.
2015-02-03
иргэн:
олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. үүнд: 1-рт, роялти (роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм) болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм), 2-рт, бүтээгдэхүүн хуваах гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус ту*а захиран зарцуулах гэрээ юм), 3-рт, уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авах гэрээ юм). нэг уурхайд энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсад орох орлого ойролцоо хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. үүнийг уих нэн яаралтай хийх хэрэгтэй байна. ингвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.
2015-01-27
иргэн:
манай улсын ард түмэн хэдэн мянган жилийн турш дангаар ноёрхох засаг төрийн дор зовж шаналж ирлээ. сэтгэлдээ бодогдож буйгаа амаар гаргаж хэлдэгггүй, худлыг мэдэвч өөрийн биеийн аюулгүйг бодож худал хэлдэг, шийтгэл залхаалтаас зайлсхийж хууран мэхэлдэг, ийм маягаар худал хуурмаг байдал амьдралын хэвшил болж, төлөв тулхгүй байдал өдөр тутмын дадал хэвшилд нэвтэрч, ичдэг нэрэлхдэг хүн үгүй, нэгэн биеийн цэвэр ариун байдал бүгд арилж алга болон, чухамдаа эх орноо бодох энэ тэр үнэндээ байхгүй болсон байв (130 жилийн өмнө японы их соён гэгээрүүлэгч фукузава юкичийн хэлсэн үг)
2015-01-27
иргэн:
улс төрийн хүч төдий зүйлээр ард түмнийг аварна гэдэг угтаа аюултай гэнэн сэтгэлгээ бөгөөд иймэрхүү үзэл аль ч үед газар авахдаа тун амархан байдаг. асар их төлөөс төлж улс орноо өөрчилье гэж зүтгэвч ард түмний сэтгэл өөрчлөгдөж хувирахгүй л бол хувьсал өөрчлөлт барагтай бол үр дүнгээ өгөхгүй билээ. ард түмэн чадалтай байвал улс төр ч чадалтай болдог, ард түмэн үл мэдэх хийгээд ялзрал доройтлоос сугарч гарч чадахгүй бол авилгач улс төр хүрээгээ тэлдэг. төр улсын үнэ цэнэ агаад хүчин чадал нь улс орны систем бус ард түмний чанараар хэмжигддэг ажгуу. ямарч агуу үзэл санаа гаргаж тавьлаа ч ард түмэн түүнийг нь дагахгүй бол улс төр нь энгийн олон түмний түвшинд хүртэл доош ордог. нөгөө талаас ард түмэн тэргүүний байвал ямар ч балмад мунхаг улс төрийг өөрийн хэмжээнд хүртэл дээш татаж нийцүүлдэг. өөрөөр хэлвэл ард түмний бүхий л чанар тэр орны улс төрийн чанарыг тодорхойлдог юм. өөрөө өөртөө туслаж, өөрийгөө аваръя хэмээх оюун санаа л хүмүүсийг хэзээд зоригжуулж өөдрөг болгож байдаг. өөртөө туслахын ухаан нь тэр улсын бүх ард нийтийн онцгой шинж болж чадаж байна уу, үгүй юу гэдэг нь нэгэн улсын хүчийг харах хамгийн зөв хэмжүүр болдог. /самуэл смайлс/
2015-01-27
иргэн:
ардчиллаас хүчирхийлэл төрдөг. /платон/ засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /п.ж.рурке/ хийрхэл, солиорол хувь хүнд байх нь ховор. харин бүлэглэлүүд, намууд, үндэстэнгүүд, үе эрингүүд тийм байх нь олонтаа. энэ бол хууль. /фридрих ницше/ улс төр гэдэг бол цустай гар шаардсан бохир ажил. /нобелийн шагналт конрад лоренц/ улс төр бол жинхэнэ асуудлуудаас нь хүмүүсийг хөндийрүүлэх урлаг юм. /поль валерий/ ухаан солиотой хүнд илд бариулах шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. /пифагор/
2015-01-27
иргэн:
энэ ашигт малтмалын газрын даргаа сольчихоосой.тмс төгссөн боловсролгүй ийм амьтан с.эрдэнэтэй явалдаж байгаад дарга болчих юм даа. дарга болсноосоо хойш баячуудын амьдардаг сөүл роял ямар юм ч билээ дээ чингис зочид буудлын арын багабанди нарын тансаг байранд нүүж орсон гэсэн шүү.овоо авилгал авсан байх даа.
2015-01-27