74 настай уулчин Жомолунгмад авирна

img

Уулсын спортын олон улсын хэмжээний мастер, Олон улсын шилдэг уулчин, гавьяат тамирчин Т.Гүррагчаа дэлхийн дээвэр Эверестийн ноён оргил Жомолунгмад авирахаар болжээ. Энэ тухай мэдээллийг өнөөдөр сэтгүүлчдэд өглөө. Ховд аймгийн Онцгой байдлын газрын сургагч багш, өдгөө 74 настай уулчин энэхүү оргилд гарна гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаа. Бэлтгэлээ ч чамгүй сайн базаасан гэж ярьж байлаа.

б

Тэрбээр цаст Гималайн ноён оргилыг тойрсон 8000 метрээс дээш өндөртэй 14 оргилын Мерапека, Лобуче оргилуудад, Казахстан, Киргызстаны хил дээр оршдог 7010 метрийн өндөртэй Хан тэнгэр оргил болон эх орныхоо мөнх цаст сарьдагуудад амжилттай авиралт хийсэн, 42 жил уулын спортоор хичээллэж буй туршлагатай тамирчин аж.

б

Далайн түвшнээс дээш 8850 метр өндөр Эверестийн ноён оргил Жомолунгмад Япон улсын тамирчин 69 настай уулчин авирч байснаас өөр ахмад уулчин, 74 болон үүнээс дээш настай тамирчин авирч гарсан түүх байдаггүй юм байна.

б

Ахмад уулчин Т.Гүррагчаагийн Эверестийн ноён оргилд авирах авиралтын төлбөр замын зардал нийтдээ 110 сая төгрөг хэрэгтэй аж. Онцгой байдлын ерөнхий газар, Уулын спортын холбооноос санаачлан авиралтын зардлыг бүрдүүлэхэд олон нийтийн дэмжлэгийг авах зорилгоор "Монголчууд Эверестийн оргил өөд хамтдаа" хандивын аян зохион байгуулан ажиллахаар болжээ. Хэвлэлийн хуралд Монгол Улсын баатар, армийн генерал Ж.Гүррагчаа  ирсэн байсан бөгөөд “Өдий насны хүнээс ийм эр зориг гарна гэдэг хэцүү. Чадвартай, туршлагатай уулчин учраас бид түүнийг дэмжиж байгаа. Харин иргэд дэмжиж хандив өгөх хэрэгтэй байна" гэж ярьсан. Хэрэв уншигч та энэ аянд нэгдэж, монгол хүнийхээ эр зоригийг дэмжихийг хүсвэл хаан банкны 5862024004 /төгрөгийн/, төрийн банкны 104200185438 /долларын/дансанд сэтгэлийн өглөг өргөж болох юм байна.

п

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

мөөгий:
эр хүн зорьсондоо, эмээлт морь харайсандаа гэж. болно болно. амжилт хүсье.
2015-01-28
zochin:
zurh ene ter ny zugeer uu, lsain shalgaarai. 74 nas gedeg chin ender nas shuu dee,setgeliin heerel bish baigaasai.mongolchuud bur hashraad baina shuu.
2015-01-27
zochin:
yakh ni we dee , ayultai shuu dee ,ene nasand
2015-01-27
ikel san:
amjilt husie.taniig chadna gedegt ergelzehgui b.na
2015-01-27