Д.Үүрийнтуяа: ТЕГ-аас лацдаж, битүүмжлээгүй

img

Уул уурхайн яам, Ашигт малтмалын газраас өнөөдөр хайгуулын тусгай зөвшөөрлийг дахин олгохтой холбоотой мэдээлэл хийсэн. Энэ үеэр Ашигт малтмалын газрын дарга Д.Үүрийнтуяа, Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү нар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

й

-Ашигт малтмалын газрын мэдээлэл хадгалдаг гол гол компьютерийг ТЕГ-аас лацдаж, битүүмжилсэн гэсэн мэдээлэл яваад байна. Энэ талаар тодруулж өгөөч?

-ТЕГ-аас өнгөрсөн долоо хоногийн бүтэн сайн өдөр болон өчигдөр Төрийн архив байдаг гэдэг утгаараа мөн Төрийн нууцтай холбоотойгоор хадгалалт хамгаалалт ямар байгаад шалгалт хийсэн. Ямар нэгэн байдлаар лацадсан, битүүмжилсэн юм байхгүй. Үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.

й

-Өчигдөр ААН-үүд өргөдлөө бүртгүүлэх үеэр саатал үүсч, та нарын солбицол таарахгүй байна гээд өргөдлийг нь авахгүй байна гэдэг асуудал үүссэн.  Тиймээс цахим өргөдөл хүлээн авах ажлыг хариуцаж байгаа хоёр компанийг ямар шалгуураар сонгосон юм бол гэдэг асуудал яригдаж байсан?

-Цахим дугаарыг олгох үйл ажиллагаа бол Ашигт малтмалын газрын хувьд шинэ зүйл . Тиймээс энэ төрлийн үйл ажиллагааг өмнө нь хийж байсан гэх туршлагыг нь харгалзаж үзсэн. VPM төхөөрөмж оруулж ирдэг ганцхан компани байгаа. Энийг бусад ААН-үүдээс санал авч байгаад яг энэ виртуал сүлжээ үүсгэх  боломжтой компанийг сонгосон. Ер нь манай кадастрын системд таарч байгаа мэдээллийн дагуу материалаа бүрдүүлж ирүүлнэ үү гэдэг шаардлага тавьж байна. Бид хянаж үзээд болж өгвөл мэдээллээ оруулсан ААН-ийн солбилцолыг таарч байгаа мэдээллийн системдээ оруулна. Солбицол таарахгүй байна гэдэг асуудлын хувьд ААН-үүд өөрийн дуртай солбилцолыг сонгоод өгөх ёстой. Гэвч алдаатай солбилцолууд байж болно. Цахимаар  өргөдөл хүлээж авах систем маань ямар нэгэн үнэлэлт дүгнэлт хийхгүй. Бичсэн солбицолыг тэр чигээр нь уншаад тухайн хүнд дугаарыг нь өгнө. Тэр солбицолыг давхцсан эсэхийг шалгах эрх нь манай Кадастрын хэлтэст байдаг. Тийм учраас өнөөдөр ААН-үүд төрөөс тогтоосон талбай буюу уртрагийн 104 солбицолоос баруун тийш талбайгаас сонгохдоо л алдаа гаргасан гэж болно.

й

-Монголын нийт нутаг дэвсгэрийн баруун хагас буюу 104 дүгээр уртрагаас баруун тийшээ  гэж байна. Энэ нь аль аймгийн ямар сум, газар нутгийг хамарч байгаа талаар тодруулж өгөөч?

-104 дүгээр уртрагаас баруун тийшээ буюу судлагдаагүй талбайгаас эхлэн өргөдлөө авч эхэлье гэсэн. Энэ нь Төрөөс эрдэс баялагийн салбарт баримтлах бодлогоор туссан шийдвэр юм.

й

-Эхний 30 ААН гэдэг нь хаанаас гарч ирсэн тоо юм бэ?

-Нэг цэгийн үйлчилгээн дээр нэг өдөрт 30 өргөдлийг хянан шийдвэрлэх боломжтой  гэж гаргасан тоо юм.

й

-Дугаар олгохдоо ААН-үүдэд ижил боломж олгосон гэлээ. Энэ талаар тодруулж өгөөч?

-ААН-үүдэд ижил тэгш боломж олгохдоо өнгөрсөн хугацаанд Ашигт малтмалын газраас хоёр удаагийн сургалт явуулсан. Ялангуяа эрх зүйн зөвлөгөө өгөхөд анхаарсан. Энэ сургалтад нийтдээ 700 гаруй ААН болон иргэд оролцсон байгаа.

й

-Хөрөнгө оруулалтын тэнцвэртэй байдал гэдгийг тодруулж өгөөч. Ямар зарчим баримталж байгаа вэ?

-Хөрөнгө оруулалтын тэнцвэртэй байдал гэдэг бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр шийдэгдсэн асуудал. Тэгэхээр бид энэ асуудал дээр харгалзаж үзэж, бодлогыг баримтална гэсэн заалт юм.

й

-Илүү тодруулбал?

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ирүүлсэн зөвлөмжид нэг орны оруулах хөрөнгө оруулалт 30 хувиас хэтрэхгүй байна гэж заасан байгаа. Энийг л бид харгалзаж үзнэ. Гэхдээ шууд ингэж шийднэ гэсэн үг биш. Нийт хөрөнгө оруулагч, ялангуяа хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч байгаа, хөрөнгө оруулагч ААН тухайн улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай байх юм бол энэ асуудлыг арай өөр байдлаар хянаж үзнэ гэсэн үг.

й

-Хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхэлснээр эдийн засагт ямар ач холбогдолтой вэ?

-Одоогийн байдлаар 3000 гаруй ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл байгаа. Энэ нь нэг дахин нэмэгдэнэ гэсэн таамаглал байна. Эхний тооцооллоор хайгуулын тусгай зөвшөөрлийн орлого нэг дахин буюу 3 тэрбум төгрөгийн орлого орж ирнэ гэсэн тооцоо бий.

й

-Нийт газар нутгийн хичнээн га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохоор төрөөс тогтоогоод байгаа вэ?

-Өмнө нь тусгай зөвшөөрлийг хаана ч хамаагүй олгодог байсан. Харин одоо байгаль орчны хуулийг зөрчих газруудад зөвшөөрөл олгохгүй. Тодруулбал, Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгож болохгүй талбай нийт нутаг дэвсгэрийн 71.52 хувийг эзэлж байгаа. Харин үлдэх 28.48 хувийн тодорхой хувьд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон байгаа. Харин 19.88 хувь буюу 31 сая га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохоор төрөөс тогтоож өгөөд байна. Үүнийг хоёр хэлбэрээр олгох юм. Нэг нь сонгон шалгаруулалтаар, нөгөө нь өргөдлөөр гэсэн үг. Үүний 13.39 хувь буюу нийт газар нутгийн 20 сая  газарт хайгуулын тусгай зөвшөөрөл өргөдлөөр олгохоор төрөөс тогтоосон. Харин 6.49 хувь буюу нийт газар нутгийн 10 сая га газарт хайгуулын тусгай зөвшөөрөл сонгон шалгаруулалтаар олгохоор тогтоосон.

й

-Сонгон шалгаруулалтын тэгш байдлыг хэрхэн хангах юм. Хэзээ эхлэх юм. Гадны, мөнгөтэй компаниудад илүү боломж олдоод үндэсний компаниуд яаж ч чадахгүй хоцрох юм биш биз. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Сонгон шалгаруулалтын журам шинэчлэн батлагдсан. Өмнөх сонгон шалгаруулалтын журмын гол агуулга бол тусгай комисс тухайн ААН-ийг дүгнэхдээ санхүүгийн чадамж, боловсон хүчин, техник зэрэг талыг нь харгалзан үздэг байсан. Харин одоо суурь үнээр өрсөлдөх чиглэл рүү орж байгаа.

йц

-Хайгуулын зөвшөөрөл олгоход үндэсний компаниудад  ямар нэгэн давуу боломж бий юу. Суурь үнээр өрсөлдөнө гэдгийг тодруулвал?

-Үндэсний компаниуддаа аль болох боломж олгох нөхцлийг харж байгаа. Гэхдээ 50, 50 хувьтай гэж ойлгож болно. Өмнө нь явагдаж байсан сонгон шалгаруулалтаар тусгай комисс дүгнэлт өгч, бэлтгэлээ сайн хангасан, техник тоног төхөөрөмж бэлэн байдлыг харгалздаг байсан бол энэ удаад суурь үнээр өрсөлддөг болох юм. Суурь үнээр өрсөлдөх чиглэл гэдэг нь өмнө нь уг газарт төрөөс тодорхойх хэмжээгээр хайгуул хийсэн. Ашигт малтмалын нөөц байж болзошгүй бүс газруудад сонгон шалгаруулалт явуулна. Тухайн ААН сонгон шалгаруулалтад оролцохдоо тухайн талбайд төрөөс сүүлийн дөрвөн жилд хийсэн судалгааны ажилд нэг га талбайд 2244 төгрөг зарцуулсан гэдэг суурь үнээс дээш хөрөнгө байна. Ингэснээр энэ сонгон шалгаруулалтад оролцохдоо тухайн  газарт хамгийн өндөр үнэ хэлсэн ААН- д боломжийг олгох юм.  Энэ сонгон шалгаруулалтад  орохдоо орон нутгаас зөвшөөрөл авсны дараа хийгдэх ажлууд юм.

й

-Орон нутгийн засаг дарга ААН-үүдийн гаргасан өргөдлийг зөвшөөрөх эсэхийг нь шийднэ гэж байна.  Орон нутгийн Засаг дарга хэр эрх мэдэлтэй байх юм. Энэ асуудлыг орон нутгийн удирдлага зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн тохиолдолд төрийн ажил яаж үргэлжлэх вэ?

-Ер нь бол орон нутгаас сонгогдсон газрууд нь зөвшөөрөгдөнө гэж бид үзэж байгаа. Бидний сонгосон талбай бол орон нутагтаа хуулийн дагуу дагуу татгалзах газрууд биш гэж үзэж байгаа. Тийм учраас сонгон шалгаруулалтын үеэр эсрэгшийдвэр ирж цуцлагдах магадлал бага гэж болно. Яагаад гэвэл орон нутгаас нь санал аваад санал асуулгад оруулах газруудыг сонгосон.

й

П.Наран 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
ардчиллаас хүчирхийлэл төрдөг. /платон/ засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /п.ж.рурке/ хийрхэл, солиорол хувь хүнд байх нь ховор. харин бүлэглэлүүд, намууд, үндэстэнгүүд, үе эрингүүд тийм байх нь олонтаа. энэ бол хууль. /фридрих ницше/ улс төр гэдэг бол цустай гар шаардсан бохир ажил. /нобелийн шагналт конрад лоренц/ улс төр бол жинхэнэ асуудлуудаас нь хүмүүсийг хөндийрүүлэх урлаг юм. /поль валерий/ ухаан солиотой хүнд илд бариулах
2015-02-03
иргэн:
олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. үүнд: 1-рт, роялти (роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм) болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм), 2-рт, бүтээгдэхүүн хуваах гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус ту*а захиран зарцуулах гэрээ юм), 3-рт, уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авах гэрээ юм). нэг уурхайд энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсад орох орлого ойролцоо хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. үүнийг уих нэн яаралтай хийх хэрэгтэй байна. ингвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.
2015-02-03
иргэн:
ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд америкуудын зохиосон үлгэр юм. энэ үлгэрийг ардчилсан нам 25 ярьж байна.
2015-02-03
zochin:
төрөөс тогтоосон газрууд нь орон нутгаас санал авагдсан юм бол дахин зөвшөөрөл авах хэрэг юү байна аа. орон нутаг өөрсдийн эрх ашгийн үүднээс хуулийн ямарч үндэслэлгүйгээр татгалзвал яах вэ? ер нь л авлига өгөөгүй тохиолдолд ингэж татгалздаг шүү дээ.
2015-01-28
haraalch:
haraal idmeruud bas l gazar shoroog mini ongichih bolloo olgoj bgaa avch baigaanch ur udmaaraa ugui boloosoi
2015-01-28