Ч.Нарантуяа мөнгөн медаль хүртлээ
Монгол Улсын Буудлагын шигшээ багийн тамирчид Кувейт улсад Эзэн хааны нэрэмжит олон улсын гран при тэмцээнд өрсөлдөж байгаа. Өнөөдөр тэмцээний 10 метрийн хийн урт бууны дасгалд буудсан Монгол Улсын тамирчин Ч.Нарантуяа мөнгөн медаль хүртлээ.
ө
Дэлхийн шилдэг мэргэн буучид өрсөлддөг энэхүү тэмцээнд Монгол Улсын буудлагын шигшээ багийн тамирчид анх удаа оролцож буй юм. МУГТ О.Гүндэгмаа тэргүүтэй Л.Уранзаяа, Э.Даваахүү, З.Батхуяг, Ч.Нарантуяа, З.Намдуун, Б.Намуунзул, Д.Лхагвасүрэн, Д.Лхамсүрэн нарын тамирчин цэц сорьж байгаа билээ. Кувейтийн эзэн хааны нэрэмжит тэмцээн энэ сарын 31-нд өндөрлөх юм байна.
б
Б.Бэхи


СЭТГЭГДЭЛ БИЧИХ