Хямрал нүүрлэсэн сүүлийн 4 жил баян орнуудын эдийн засгийн үзүүлэлт 3 дахин буурчээ
Азийн хамгийн том, хурдацтай хөгжиж байгаа эдийн засаг болох Хятад, Энэтхэг улсуудын эдийн засаг энэ жил өсөлтийнхөө хурдаа алдахгүй гэж Олон Улсын Валютын Сан тооцоолж байна. Хятадын эдийн засаг дунджаар 9.6 хувьтай өсөх бол Энэтхэгийн эдийн засаг 8.4 хувиар өснө гэж үзжээ.
Мөн Европын зарим хөгжсөн орнуудад эдийн засгийн хямрал үргэлжлэх бол хөгжиж буй орнуудын эдийн засаг өсөж, аажмаар өрнөөсөө гарна гэж ОУВС-гийн тайланд дурьдсан байна. Валютын сангийн эдийн засагчдын үзэж буйгаар дэлхийн эдийн засаг ерөнхийдөө, аажмаар сэргэж эхэлж байгаа юм байна.
Ажлын байр нэмэгдүүлэх болон эдийн засгийн хямралаас гарах явц удаашралтай байна гэж шүүмжлүүлээд байсан АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама ард түмэндээ эдийн засгийн төлөвлөгөөгөө танилцуулсан. ОУВС-гийн зүгээс ч АНУ-д зээл тусламж өгөхөө мэдэгдээд байгаа.
Түүнчлэн ОУВС-гаас АНУ-ын эдийн засгийн өсөлт 3 хувьтай, ажилгүйдлийн төвшин 9 хувьтай байна гэсэн урьдчилсан тооцоог гаргаад байна. Тэгэхээр 2008 онд ажилгүйдэл 5 хувьтай байсныг бодвол энэ жил ихсэх мэдээ байна.
Ажилгүйдэл залуучуудыг ниргэж байгаад Олон Улсын хөдөлмөр эрхлэлтийн байгууллага санаа зовниж байна. Мөн залуусын ихэнх нь ажил олдохгүй шантарч эхэлж байна гэжээ. Дэлхийн эдийн засгийн хямрал нүүрлэсэн сүүлийн 4 жил баян орнуудын эдийн засгийн үзүүлэлт бараг 3 дахин буурсан гэж ОУВС-гаас мэдэгдлээ. Мөн Европын эдийн засаг хямарч байхад банк санхүүгийн байгууллагууд тааруу ажиллаж байгааг шүүмжилж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ