Даргын зурагтай гомдлын хайрцаг

img

УИХ дахь Өргөдлийн байнгын хорооны шинэхэн дарга О.Баасанхүү өчигдөр анхны хуралдаанаа даргалсан билээ. Тэрбээр байнгын хороо шинэ даргатай болсон учраас дүрмээ ч шинэчлэх ёстой хэмээн үзжээ. Тиймээс хуралдааныхаа эхэнд шинэ нөхцөл байдал, шаардлагад нийцүүлэн шинэчилсэн дүрмээ танилцуулж, батлуулсан байна. Мөн байнгын хорооныхоо 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцүүлэн, баталжээ. Уг төлөвлөгөөнд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн иргэний танхимд иргэдийн өргөдөл хүлээн авах хайрцаг байрлуулахаар тусгажээ. Тэгэхээр тун удахгүй Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүүгийн зурагтай хайрцаг Монгол орны өнцөг булан бүрт байрлах нь ээ.

б

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
бурмаа энэ байнгын хорооны ажлыг ёстой халтуурдсаар байгаад сайхан нэрнээс цаашгүй болгосон доо. бурмаа шиг ор нэрийн төдий битгий ажиллаасай. санаачлагатай ажиллаж чадвал ардчилсан гээд байгаа манай оронд жинхэнэ хэрэгтэй байнгын хороо доо уг нь. залуу хүн сайн ажиллах байх гэж найдаж байна, амжилт хүсье.
2015-01-28
ochir :
zub gazaraa tomilogdson bnaaa ih zuiliig hiih hun shvv ta tand amjilt hvsie
2015-01-28
м,ауез:
*анхүү гишүүн шударга зөв албан тушаалд томилогдсон байна амжилт хүсье
2015-01-28
улаан данигай:
энэ оймосны хавчуурга сонгуулийн сурталчилгаагаа хийж байгаа ухаантай юм байна л даа хөөрхий
2015-01-28