Улаанбаатарт цасан шуурга шуурна
Манай орны ихэнх нутгаар үүлэрхэг. Зарим газраар цас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон- Сэлэнгийн сав нутгаар 14-19 градус хүйтэн, говийн бүс нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.
Нийслэлд үүлэрхэг. Цас орж, салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, цасан шуурга шуурна. 11-13 градус хүйтэн байна. Өглөө 05 цагт 10 градус хүйтэн, харьцангуй чийг 79 хувь, агаарын даралт 848 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурч байгаад өснө.
Н.Цэндээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ