Засаг дарга Ж.Ганхуяг нөөцийн мах борлуулах дэлгүүрүүдтэй танилцлаа

img

Хан-Уул дүүргийн хүн амыг нөөцийн махаар хангах ажлын зохицуулалтыг дүүргийн Үйлдвэр үйлчилгээний хэлтэс хийж, Махмаркет ХХК, Махимпекс ХХК, Тайжтрейд ХХК зэрэг мах бэлтгэлийн компаниуд хангах боллоо. Нөөцийн махаар 2011 оны 1-6-р сард хангах ба нэг хороонд 90 тн мах, тус бүр  хоёр дэлгүүрээр зарагдана.  Уг нөөцийн мах зарахаар болсон дэлгүүрүүдийн нөхцөл байдал, худалдан авалт, сав боодол, нөөцийн мах хадгалах агуулах сав, эрүүл ахуйн шаардлага хангасан байдлыг үзэхээр дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, Үйлдвэр үйлчилгээний хэлтсийнхэн газар дээр нь очиж танилцлаа. Зөрчил дутагдал, анхаарах асуудлуудыг газар дээр нь үүрэгжүүлж ажилласан байна. Дүүргийн хэмжээнд 28 дэлгүүрээр, 1295 тн нөөцийн мах худалдаалагдах боллоо. Үүнээс: 1-р сард 164 тн 2-р сард 91 тн 3-р сард 354 тн 4-р сард 375 тн 5-р сард 343 тн 6-р сард 217 тн тус тус хулдаалагдана.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ