Манай шүүгчид олон улсын тэмцээн шүүж байна
БНХАУ-ын Линшуй хотноо бадминтоны олон улсын тэмцээн болж буй. Энэхүү тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд манай улсын гурван шүүгч багтаж байна. Олон Улсын шүүгч Э. Эрдэнэбаяр, Ө.Ишхүү, М.Золзаяа нар нь энэ сарын 22-27-нд тус улсад шүүгчийн семинарт оролцон, шалгалт өгснөөр Олон улсын зэргээ авчээ. Энэ нь монгол шүүгч анх удаа олон улсын бадминтоны тэмцээн шүүсэн анхны тохиолдол болж буй юм байна. Энэ удаагийн тэмцээнд БНХАУ, ОХУ, Шинэ Зиланд, Малайз зэрэг орны шилдэг тамирчид өрсөлдөж байгаа аж.
б
Мөн манай бадминтоны тамирчид энэ сарын 17-нд БНХАУ-ын Хайлаар хотноо зохион байгуулагдсан ОХУ, БНХАУ, Монгол гурван улсын тамирчид өрсөлдсөн нээлттэй тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан билээ. Тамирчин Д.Энхбат, Б.Даваасүрэн, н.Хулангоо , н.Гүнзориг, Б.Наранцэцэг, Г.Дашням нар эх орноо төлөөлөн оролцсон.
б
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ