“Хурд”-ын Д.Отгонбаяр найр хийнэ
Монголын рок поп урлагийн шилдэг оддын нэг “Хурд” хамтлагийн гитарчин, ая зохиогч Д.Отгонбаяр “Монгол Улсын Гавъяат Жүжигчин” хэмээх эрхэм цол тэмдгээр өнгөрсөн долдугаар сард энгэрээ мялаасан юм. Тэгвэл тэрбээр маргааш буюу энэ сарын 31-нд Монгол Улсын гавьяат цол хүртсэний хүндэтгэлийн ажиллагаа, цолны найраа SEOL ресторанд хийхээр товложээ. Уг найранд монголын рок попын үе үеийн төлөөллүүд оролцох аж.
Д.Отгонбаяр нь хамтлагтаа 20 жилийн турш хөгжимдөхийн зэрэгцээ түмэн олны сэтгэлд хоногшсон олон гайхалтай дууны аялгууг бүтээсэн авъяаслаг нэгэн юм.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ