"Цагаан сар" шатрын тэмцээн болно

img

“Цагаан сар” шатрын тэмцээн ирэх хоёрдугаар сарын 2-5-ны өдрүүдэд Баянзүрх дүүрэгт байрлах Монгол туургатны "Урамтай шатар" холбооны байранд болох юм байна. Тэмцээн 2050-аас дээш чансаатай эрэгтэй, 1850-аас дээш чансаатай эмэгтэй шатарчид болон ахмад, өсвөрийн эрэгтэй, эмэгтэй ангилалаар явагдах аж. Шатарчид талдаа 1 цаг 01 минутийн цагийн хяналттайгаар, швейцарь системээр 9 өрөг тоглоно. Тэмцээний бүртгэлийг нэгдүгээр сарын 30-31, хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд бүртгэх аж.

б

“Цагаан сар” тэмцээнийг анх УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд С.Зориг агсан МШХ-ын Ерөнхийлөгч байхдаа “Их мастер” төслийг хэрэгжүүлэх анхны алхам болгон,”Цагаан сар-1996” нэртэйгээр санаачлан, УБ хотноо амжилттай зохион явуулж, ОХУ, Казакстан, Узбекстан улсуудын нэртэй шатарчид оролцож байсан байна. Монгол туургатны “Урамтай шатар” холбооны санаачлагаар 2011 оноос эхлэн, “Цагаан сар” тэмцээнийг “Эм- Си –Эс Интернэйшнл”ХХК-тай хамтран, жил бүрийн сар шинийн баярын өмнө зохион явуулж ирсэн.

б

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
engiin irgen orj bolohuu burtgeliin une hed be
2015-01-31
mnbbb:
http://theweeklyjob.com/?id=315100 neg hun butguulvel une hudlin medeh bolomjtoi bolj bn
2015-01-31