Францын "Гран при"-ээс П.Орхон хүрэл медаль зүүлээ
Франц улсын нийслэл Парис хотын "Роберт Шарпантье" спортын ордонд бөхийн чөлөөт барилдааны уламжлалт “Гран-При” олон улсын тэмцээн гурван төрлөөр болж байна. Энэхүү тэмцээнд Алжир, Англи, Австри, Азербайжан, АНУ, Бельги, БНХАУ, Бразил, Голланд, Грек, Гүрж, Израиль, Иран, Испани, Казахстан, Канад, Киргиз, Колумб, Латви, Македони, Монгол, Монтенегро, ОХУ, Польш, Португал, Сенегал, Словак, Украин, Унгар, Финланд, Франц, Чех, Швед, Швейцар, Эстони зэрэг 35 орны бөхчүүд хүч үзэж байгаа аж.
б
Тэмцээний эхний өдөр эрэгтэй 57 кг, 65 кг, 74 кг, 97 кг, эмэгтэй 48 кг, 55 кг, 60 кг, 69 кг-ын жингийн барилдаан болжэМанай бөхчүүдээс эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд барилдсан П.Орхон хүрэл медалийн тавцанд зогсчээ. Тэрбээр нэгдүгээр тойрогт БНХАУ-ын бөх Жулиа Донгтой барилдаж 4:5 онооны харьцаагаар дийлдэж хүрэл медалийн төлөө барилдаанд унгарын бөх Жагер Симонеттаг 10:4 онооны харьцаагаар хожсон байна.
бХарин тэмцээний сүүлийн өдөр 58 кг-ын жинд барилдсан С.Бямбацэрэн нэгдүгээр тойрогт Польшийн бөх Паулина Грабовскитэй таарч 5:8 онооны харьцаагаар дийлдсэн бол 63 кг-ын жинд гавьяат тамирчин С.Цэрэнчимэд хоёрдугаар тойрогт Казахстаны бөх Ольга Калининатай оноолт таарсан ч бэртлийн улмаас дэвжээнд гараагүй аж. Ийнхүү манай тамирчид тэмцээнийг өндөрлүүлжээ.
ө
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ