Боксчид Олон улсын тэмцээнд тулалдана

img

Унгарын Дебрецен хотноо Иштван Бочкаин нэрэмжит боксын Олон улсын “А” зэрэглэлийн тэмцээн болно. Энэхүү тэмцээнд оролцох Монгол Улсын эрэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчид өнөөдөр өглөө эх орноосоо морджээ.

б

Манай улсаас тэмцээний 49 кг-ын жинд ОУХМ Г.Ган-Эрдэнэ, 52 кг-д спортын мастер А.Нурлан, 56-д Э.Идэрхүү, 60 кг-д Д.Отгондалай нар тулалдана. Мөн 64кг-д Б.Чинзориг, 69 кг-ын жинд Б.Түвшинбат, 75 кг-д Н.Шинэбаяр, 81 кг-ын жинд С.Эрдэнэбаяр оролцох юм.

ө

Тамирчдадаа амжилт хүсье.

б

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ