Цагдаагийн шилдгүүд тодорчээ

img

Цагдаагийн ерөнхий газар өнгөрч буй 2011 оны ажлын үр дүнгээр хамт олноо хошуучлан хөдөлмөрийн тэргүүний болон ажил, мэргэжлийн шилдэг алба хаагч, оны онцлох алба хаагчаар шалгарсан цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад шагнал гардуулах ёслолын ажиллагаа  болсон. Цагдаагийн Ерөнхий газрын шагналаар Замын цагдаагийн газраас доорх алба хаагчид шагнагдсан юм. “Цагдаагийн гавъяа” хүндэт тэмдэгээр - Мэдээлэл шуурхай албаны хэлтсийн мэдээлэл холбооны хэсгийн дарга, цагдаагийн хошууч Б.Баттулга, “Хамгийн шуурхай алба хаагч”-аар Эрүүгийн хэрэг бүртгэх мөрдөн байцаах хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч З.Бат-Эрдэнэ, “Хөдөлмөрийн тэргүүний Замын цагдаагийн байцаагч”-аар Сонгинохайрхан дүүрэг дэх замын цагдаагийн тасгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Мягмарбат, “Ажил мэргэжлийн шилдэг цагдаа зохицуулагч”-аар, Шөнийн эргүүлийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч М.Мэгзэр, “Хамгийн сонор сэрэмжтэй алба хаагч”-аар Тусгай хамгаалалтын тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Б.Энхболд нар шалгарсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ene zamiin tsagdaa nar bvr yvuulahaa bailaa oron toog tsuuluucn bolovslol deer ni anhaaraacn ed ymar nigemd baylag bvteeh vish
2011-12-31