Манай зургаан тамирчин дэлхийн шилдэг 24-т багтжээ
2015-02-04

АНУ-ын Сан Диего хотно ирэх тавдугаар сарын 2-3-ны өдрүүдэд 75.000 ам.долларын шагналын сантай “Extreme Memory Tournament” ой тогтоолтын дэлхийн шилдэг 24 тамирчны дунд халз явагдах (one-to-one) оюуны спортын тэмцээн болно. Энэхүү тэмцээний урьдчилсан шатны шалгаруулалт өнгөрөгч нэгдүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн нийт таван төрлөөр  таван долоо хоногийн турш явагдаж дүнгээ гаргажээ.

ы

Урьдчилсан шатны шалгаруулалтад дэлхийн өнцөг булан бүрд байгаа ой тогтоолтын шилдэг тамирчид онлайн орчинд оюун ухаанаараа өрсөлджээ. Манай улсаас Монголын Оюун Ухааны академийн есөн тамирчин өрсөлдсөнөөс зургаан тамирчин дэлхийн шилдэг 24-т багтсан байна. Манай зарим өндөр чансаатай зарим тамирчид энэ удаагийн шалгаруулалтад хувийн шалтгаанаар оролцоогүй аж.

б

Дэлхийн шилдэг 24 тамирчинд Ой тогтоолтын Их Мастер С.Цогбадрах, Ой тогтоолтын Их Мастер С.Акжол, Ой тогтоолтын Их Мастер Э.Пүрэвжав, 2014 оны Ой тогтоолтын өсвөрийн дэлхийн аварга Э.Энхмөнх /1 төрөлд дэлхийн дээд амжилтыг эзэмшигч/,  Цээж бодолтын дэлхийн цомын алтан медальт Т.Мягмарсүрэн, Ой тогтоолтын өсвөрийн ОУ-ын аварга Т.Энхжин /1 төрөлд дэлхийн дээд амжилтыг эзэмшигч/нар багтжээ.

 
Энэхүү шалгаруулалтын “Numbers” төрөлд Э.Энхмөнх нийт 80 цифрийг дарааллаар нь 19,57 секундэд, 2014 оны ой тогтоолтын дэлхийн аваргын тэмцээний нэр, царай цээжлэх төрөлд мөнгөн медаль хүртэж байсан С.Акжол 60 секундэд 28 хүнийг цээжлэн алдалгүй нэрлэж тус тус түрүүлсэн бол “Cards” төрөлд Э.Энхмөнх, “Images”, “Numbers” төрөлд Т.Энхжин нар хоёрдугаар байр оржээ.Манай тамирчдыг Монголын оюун ухааны академийн дасгалжуулагч Б.Баасандорж дасгалжуулсан байна. б Ингээд ирэх тавдугаар сард болох өндөр шагналын сантай дэлхийн шилдэг 24 тамирчны тэмцээнд урьдчилан шалгаруулалтад тэнцсэн шилдгүүд болох Монгол Улсын зургаан тамирчин, Германы долоон тамирчин, Шведийн гурван тамирчин, Английн гурван тамирчин, АНУ-ын хоёр тамирчин, Филиппиний хоёр тамирчин, Норвегийн нэг тамирчин өрсөлдөхөөр болжээ. б Тамирчдадаа баяр хүргэж, амжилт хүсье. б Б.Бэхи
Shuud.mn
Сонин хачин
tulga:
saihan medee bn. duu nartaa ulam ih amjiltig husen eruue! bid hicheevel chaddag bolohiig duu nar mini ch haruulj bndaa.
2015-02-04