Хэлмэгдэж явсан ахмадууд хандив өргөлөө

img

Ардчилсан нам  энэ сарын 27-ны өдөр Соёлын Төв Өргөөнд 1000 ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр Монголын Улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны санаачилгаар улс төрийн талаар хэлмэгдсэн зарим ахмадууд, тэдгээрийн үр хүүхдүүд төрөл  төрөгсөдийн төлөөлөл, ард түмнээс төрөн гарсан Ардчилсан намын үйл ажиллагааг дэмжиж, “Ардчиллын Өргөө” цогцолборын бүтээн байгуулалтад зориулж өөрсдийн цуглуулсан эхний ээлжийн мөнгө   нэг сая төгрөгийг хүлээлгэн өгсөн юм.

1990 оны Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын ач буянаар урьд нийгэмд улс төрийн хилс хэрэгт шийтгэгдсэн нь цагаатгагдаж, тэд эрх чөлөөтэй болжээ. Монголын нийт ард түмэн улс төрийн болон эдийн засгийн эрх чөлөөтэй болж, магнай нь тэнийсэнийг хэзээ ч мартах ёсгүй.  Монгол Улсын тусгаар тогтнолын  төлөө амь насаа алдаж, улс орныхоо хөгжлийг урьдчилан харж, хүн ардын сайн сайхан амьдралын төлөө үгээ зоригтой хэлснийхээ  төлөө амьдралаа золиосолж, нийгмийн ад шоо болж, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн түүхэн эрхэм хүмүүсийнхээ гэгээн дурсгалыг хүндэтгэж, улмаар тэдний үр хүүхдүүдийн нэрийн өмнөөс өгч байгаагаараа онцлог гэж байсан юм.

Монголын нийгмийн сайн сайхны төлөө үргэлж санаа зовж, хүний аливаа зөрчлийг тэвчиж чадахгүй эдгээр эрхэм хүмүүсийн дуу хоолой өөрсдийн байгуулсан Монголын Улс төрийн Хэлмэгдэгсдийн Холбооны мэдэгдэл шаардлагаар илэрч байдаг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ