
Өнөөдөр Монголын хөрөнгийн бирж дээр энэ оны сүүлчийн арилжаа явагдлаа. 45 ХК-ийн 118.3 сая төгрөгийн үнийн дүн бүхий 55.1 мянган ширхэг хувьцаа арилжлаа.
“А” самбарын арилжаагаар 29 ХК-ийн 51.5 мянган ширхэг хувьцааг 110.2 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 16 ХК-ийн 3.5 мянган ширхэг хувьцааг 8.0 сая төгрөгөөр тус тус арилжсан байна.
Өнөөдрийн арилжаагаар нийт 212 хэлцэл хийгдсэн байна.
Нийт 45 үнэт цаас арилжигдсанаас 26 үнэт цаасны ханш өсч, 9 үнэт цаасны ханш буурч, 10 үнэт цаасны ханш тогтмол байлаа.
ТОП-20 индекс 21687.57 нэгж байгаа нь өмнөх өдрийн индекстэй харьцуулахад 1106.49 нэгжээр буюу 5.38%-иар өсчээ. Зах зээлийн нийт үнэлгээ 2 их наяд 168.6 тэрбум төгрөг болсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ