У.Мөнх-Эрдэнэ мөнгөн медаль хүртжээ

img

Киргизстаны нийслэл Бешкек хотноо болсон Дуйсенкул Шопоковын нэрэмжит ОУСБХ-ны А зэрэглэлийн тэмцээнээс гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ мөнгөн медаль хүртжээ. Тэмцээний 69 кн-д тулалдсан тэрбээр эхлээд гоц мөргөж, 1/8 шигшээд Казахстаны Магсат Базарбаевыг хугацаанаас өмнө, 1/4 шигшээд Киргизстаны Нурлан Кобашевыг, хагас шигшээд Киргизстаны Еркин Болотбекуулуг тус бүр 2:1 онооны харьцаатайгаар ялжээ.

б

Манай тамирчин аваргын төлөө Узбекстаны Махмуд Гайповтой тулалдаж байх үед хөмсөг нь задарснаар, ялагдал хүлээж мөнгөн медаль хүртсэн байна. Энэхүү тэмцээнд манай улсаас ОУСБХ-ны гурван одтой дасгалжуулагч Л.Энхбаатар, манай улсын дөрвөн боксчин өрсөлджээ. Тэмцээний 49 кг-ын жинд Б.Золжаргал Казахстаны  Азамат Тилегеновт 0:3-аар, 56 кг-д Х.Тэнгисболд Киргизстаны Алмамбет Алибековт, 60 кг-д Б.Батжин мөн Киргизстаны Хакимжада Акилбекуулууд тус бүр 1.2-оор ялагджээ.

б

39 дэх удаагийн удаагийн тэмцээнд есөн орны 177 ширэн бээлийтэн эрэгтэйчүүдийн 10 жинд тулалдсан байна.

б

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

arwaiheer:
nutgiin duudee amjilt husie olmpoos myadal husej bgaa shu duu mnee
2015-02-24
baatar:
nor ix xodolmor xols xuchee ursgasnii gavya bayar xurgei
2015-02-18
zochin:
mundag mundag.amjilt khusie.
2015-02-11
batuka:
mundag zaluu shuu
2015-02-06