С.Цэрэнчимэд дэлхийн чансааг тэргүүллээ

img

Олон Улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо /United World Wrestling /-ноос эмэгтэй чөлөөт бөхийн дэлхийн чансааг өчигдөр шинэчлэн гаргажээ. Энэхүү жагсаалтад манай 13 бөх багтсан байна. Тэднээс 60 кг-ын жингийн дэлхийд данслагдсан бөх, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд жингийн ангилалыг тэргүүлжээ.

б

Манай бөхчүүдээс 48 кг-ын жингийн 13 дугаарт Ц.Бямбазаяа, 19-т Э.Нарангэрэл эрэмбэлэгджээ. 53 кг-д есдүгээрт ОУХМ Э.Сумъяа, 55 кг-ын жингийн тавдугаарт С.Бямбацэрэн, есдүгээрт А.Батцэцэг, 11-т П.Орхон нар жагссан байна. Мөн 58 кг-ын13-т Б.Шоовдор, 18-т Т.Мөнхтуяа нар бичигдсэн бол 60 кг-ын жингийн ангилалын гавьяат тамирчин С.Цэрэнчимэд тэргүүлж буй аж.

б

Харин 63 кг-ын гуравдугаарт гавьяат тамирчин С.Батцэцэг, 69 кг-ын жингийн есдүгээр гавьяат тамирчин О.Насанбурмаа, 10-т Б.Одончимэг нар бичигджээ. 75 кг-ын жингийн долоодугаарт гавьяат тамирчин О.Бурмаа жагссан байна. Ийнхүү  шинэчлэн гаргасан дэлхийн чансааны жин бүрт манай шилдэг бөхчүүд багтжээ.

б

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

б

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

javkhlan:
bayar hurgie!!!
2015-02-23
замчин :
эрчүүд хаа байна аа
2015-02-06
woow:
bayar khurgiye , mundag um aa
2015-02-06
irgen:
chansaa terguullee terguulle gecheed ys yman deeree chuhal gol barildaand suraggui boldog bizdee.
2015-02-05
zochin:
bayar hurgie amjilt husie.
2015-02-05
монгол:
ямар мундаг юм бэ, баяр хүргэе.амжилт амжилт амжилт
2015-02-05