Н.Номтойбаяр тариаланч, гурил үйлдвэрлэгчдийн маргааныг шийдвэрлэнэ

img

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Батзориг нар дөнгөж сая тариаланч, гурил үйлдвэрлэгчдийн дунд үүсээд буй маргааныг шийдвэрлэхээр ажиллаж байгаа талаар мэдээлэл хийлээ.


УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Сүүлийн үед тариаланч, гурил үйлдвэрлэгч нарын хооронд маргаан үүсээд байгаа. Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо мягмар гаригт гурван талуудыг байлцуулж, сонсгол хийсэн. Тодорхой асуудлуудыг тогтоох, хүнс хөдөө аж ахуйн салбарт төрөөс баримтлах бодлогын хэрэгжилт ямар үр дүнтэй явж байгаа, 2003 онд батласан хүнд хөдөө аж ахуйн бодлогын хэрэгжилт ямар шатандаа явж байна вэ, цаашид ямар бодлого баримтлах ёстойг олж тогтоох ажлын хэсгийг байгууллаа. Үүсээд байгаа нөхцөл байдалд авах тодорхой арга хэмжээнүүдийг хаврын чуулганд багтаан оруулж ирж, шийдвэрлүүлэх үүрэг даалгаварыг өгсөн. Ажлын хэсгийг би ахлаж байгаа бөгөөд УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, С.Дэмбэрэл, Я. Содбаатар нар орж байна. Дэд ажлын хэсгийг Хүнс хөдөө аж ахуйн дэд сайд Батзориг ахлаж байна. 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийн төлөөлөлд статистикийн эксперт нарыг оруулж үнэн зөв бодит мэдээллийг гаргах юм. Мөн яамдуудын газар хэлтсийн дарга, маргаантай байгаа талууд болох Тариалан эрхлэгчдийн холбоог төлөөлж Л.Чинбат, Л.Цандэлэг, Ц.Баатарсайхан, Монгол улсын 15 дахь Ерөнхий сайд асан, Хөдөө аж ахуйн ухааны доктор, хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн гишүүн Ш.Гунгаадорж нарыг урьж ажлын хэсэгт урьж оролцуулж байгаа. Үүсээд байгаа нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэх, цаашдаа тус салбарыг хэрхэн хөгжүүлэх вэ гэдгийг эрх зүйн хүрээнд зохицуулах үүрэгтэй ажлын хэсэг юм. Хаврын чуулганд багтаж үүсээд байгаа асуудлыг зохицуулахын төлөө ажиллана.


Юун түрүүнд батлагдаад 10 гаруй жил болсон Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, алдааг оноог нь шүүн тунгааж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа тодорхойлохоор болсон. Үүн дээр үндэслэж шинээр бодлогын баримт бичиг боловсруулна. Ажлын хэсэг тариалан эрхлэгчид, салбарын яамдын дунд  яригдаж байгаа өөр өөр тоон мэдээллийг нэг мөр болгох, зөрүүтэй ойлголтуудыг цэгцлэхээс ажлаа эхэлнэ. Ажлын хэсэг дүнгээ 2015 оны хаврын чуулганы хугацаанд багтаан байнгын хороонд танилцуулна” гэлээ. 


Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.



-Хаврын тариалалтыг хийх боломжгүй гэж тариаланчид мэдэгдээд байгаа. Үүнийг хэрхэн харж байгаа вэ?

-Манай орны хувьд тариалан эрхлэлтийн ажил гэдэг цаг хугацааны маш том шахалтын дор явагддаг. Хаврын чуулган завсарлах гэж байгаа учраас цаг алдалгүйгээр ирэх долоо хоногт ажлын хэсгийн эхний хуралдааныг хийнэ. Ажлаа мэдээллийн баазыг бүрдүүлэхээс эхлэж байна. Өнгөрсөн хугацаанд төр засаг ямар бодлогын хүрээнд үйл ажиллагаа явуулж, үе үеийн Засгийн газар ямар шийдвэр гаргаж байсан мэдээллийг бүрдүүлээд ажлын хэсгийн хуралдааныг хийнэ. Бодлогын алдаа тодорхой хэмжээнд байна гэж би үзэж байгаа. Нэг талын байр суурийг сонсоод, хөнгөн хийсвэр асуудалд хандана гэдэг буруу. Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах үүрэг надад бий. Талхны үнэ нэмэгдээд л байна. Гэтэл хэрэгжүүлж ирсэн бодлогодоо үнэлэлт дүгнэлт өгөөгүй байж Засгийн газраас Тариалан эрхлэлтийг дэмжих саналыг Төрийн өмчийн хороонд хүргүүлсэн байна. Үүнийг нэн яаралтай таслан зогсоох ёстойг гэж би үзэж байна. Эхлээд шинжлэх ухааны үндэстэй зөв бодлогыг, бүх талуудыг байлцуулан гаргах хэрэгтэй. Энэ бодлого Тариалан эрхлэлтийг дэмжих санг хувьчлах, үгүйг шийднэ. Салбарын бүхий л талын төлөөлөл байгаа учраас ямар нэгэн шийдэлд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.



-Тариаланчдад урамшуулал өгөх нь зөв үү. Зах зээлийн горимоороо явж болдоггүй юм уу?

-Урамшуулал олгож эхэлсэн нь энэ салбарын хөгжлийн гол шийдэл байсан. Гагцхүү үүнийг жил бүр бууруулаад эрүүл зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн горимд оруулах ёстой байсан гэж би бодож байна. Манай улсад 30 гаруй сан байна. Төр аль нэг салбарыг дэмжихийн тулд сан байгуулдаг. Гэтэл эрх мэдэлтэнүүд тэр санг өөрийн бизнесээ хийхэд ашигладаг буруу жишиг яваад байна. Худалдан авагч нийлүүлэгч хоёрын хооронд доголдол гарвал төр тэр орон зайг нөхөх хэмжээнд байх ёстой. Тэгэхийн тулд сандаа тодорхой хэмжээний буудай, гурил мөнгө байх ёстой.



П.Наран


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
ali hyamdiig ni avii
2015-02-06
gazar tarislangaa zogsooy:
ene jilees yu ch tarihaa bolitsgooy munhuf ueiin ued orosoos budaa guril china gaas nogoogoo suugee avtsgasy hyamd chanartai yum chine yadgiin darga nar l ashigtai ajilj baibal bid yahvee tgd yavaandaa hyatadiin neg muj boloh baihoo
2015-02-06
gurilchin:
mgld buudai bish guril heregtei yum bol hyamd deer ni guril l avyaldaa.buudai avj yah yum.guril ni hyamd bh chini. buudai taridag hedee naimaachin bolgood guril hiidgee dampuuruulaad .neg jil hyamd guril idye.daraa jilees unuuduriinhuus 3dahin untei guril idye teg huu burmaa guai
2015-02-05
naimaachin:
ireeduigees unuuduriin heden tugrugnii zuruu ni deer gej uzej bgaa bol buh uildveruudee haagaad orosoos buh yumaa avya.tend buh yum hyamd bna.
2015-02-05
naimaachin:
ireeduigees unuuduriin heden tugrugnii zuruu ni deer gej uzej bgaa bol buh uildveruudee haagaad orosoos buh yumaa avya.tend buh yum hyamd bna.
2015-02-05
улаангом:
тариаланчид үнээ буулга. нөгөө талаас оросоос тариа импортлох асуудал байж болохгүй. стратегийн нөөцний муудсан хөгцрөх шахсан юмнаасаа л нэн түрүүн салж авдаг. хямдхан өгнө. түүн дээр нь гурилын үйлдвэрүүд ажиллаад ашиг хийх гээд байгаа бол энэ гэмт хэрэгээ. мөн оросууд бидэнд жаахан бензин өгөх дөө яажзаваардаг билээ.эрчим хүчээ үнэтэй өгнө.тэгсэн мөртлөө сэлэнгэ дээр цахилгаан станц бариулахгүй гэж заваарна. ийм нөхцөлд бид хариуд нь нэгдсэн байр суурьтай, хэрсүү, чанга байж сурах ёстой юм л даа. гэтэл хэдэн гурилын үйлдвэрүүд гүйж очоод хогийг чинь авья гэж гуйгаад, их хурал засгийн газар дэмжиэ гүйгээд байж болох уу. нөгөө үндэсний үйлдвэрлэлийг дэмжих барих, үндсний эрх ашигаа хамгаалах энэ тэр яасан бэ.
2015-02-05
irgen:
tarialanchid ulaan buudainiihaa chanariig deeshluulehgui bol orosoos hyamd chanartai guril ulaan buudai orj irehgui yah umbe.teriig ni irged avahgui yah umbe.
2015-02-05
иргэн:
даварсан тариаланчид урамшуулал нэртэй төсвөөс маш их хэмжээний мөнгө авна. хөнгөлөлттэй үнээр шатахуун авна техникийг зээлээр авчхаад уг зээлээ төлж байсан удаагүй дээр нь тариагаа дэлхийд байхгүй маш өндөр үнээр шахна олон жил ийм маягаар жүжиг тавьж, асар их мөнгө идэж ирсэн. шударга дүр эсгэж татвар төлөгчдийн мөнгөнөөс хумслагчдаас тариа авахаа больж, орсоос хямд бөгөөд чанартай, тариа, гурил авсан нь дээр
2015-02-05
irgen:
tegvel ulaanbuudaig exportloh zuvshuurul ogchih tegeed guriliin uildveruud ni importoor ulaan buudaigaa avag
2015-02-05
зах зээл:
зах зээлд шилжсэнл юм бол тэр зарчимаар явахад туршлагатай тариачид аваадл явчихнаа харин тэр баатарсайхан гэгч луйварчинг баримчлан яаж говь уйлдвэрийг зальдаж авсан яаж урьдчилгаа 30 гаруй тэрбумыг авсаныг шалгах хэрэгтэй
2015-02-05
зочин:
цаана нь яамнийхан сууж байгаа тэд байнга шахаа хийж танидаг хунээсээ хувь аваад сууж байдаг юм гэнэлээ
2015-02-05
дорж:
буу шоудацгаа бух юм зах зээлийн зарчимаараа яваг
2015-02-05
аү-ийн сайд эрдэнэбат танаа:
байдалд орж байна. зөвхөн үйлдвэрүүд биш фермерүүд сүүгээ зарж чадахаа больж байна. яаралтай арга хэмжээ авч, импортын татвараа нэмээчээ.
2015-02-05
зочин:
монгол улсын хаа- бол маш том түүхтэй.түүнийг цэдэнбал дарга их дэмжиж,баярлан анхны атрын шан татаж,трактор дээр сууж газар хагалж байгаа бичлэг байдаг.гэтэл энэ том салбарыг ингэж хүчгүйдүүлж ,үнэгүйдүүлж ер болохгүй
2015-02-05