“Би том болоод ээждээ дулаахан хувцас авч өгнө"

img

Саарал утаа нөмөрсөн, бүүдгэр  өдөр манай сурвалжлах хэсэг Дэнжийн мянга дахь гэр хорооллыг зорилоо. Айлуудын яндангаас  олгойдох хар утаа нүд аргуулж, гудамжаар  яаран алхах хүмүүсийн цуваа, хаа нэгтээ нохой хуцах чимээ сонсогдоно. Энэ бүхэн бидний нэрлэж заншснаар “Жи” хороолол дахь тэсгим хүйтэн өвлийн  дүр зураг.

Шинэ оны босгон дээр манай  Шууд.мн вэб сайтынхан өрх толгойлсон  хоёр эмэгтэйн гэрт сурвалжлага хийх далимаараа хүүхдүүдийг баяруулая гэж шийдсэн юм.

Тиймээс  бид Дэнжийн мянга буюу Чингэлтэй дүүргийн  аравдугаар хорооны нэгэн айлыг сонгон очсон нь Ц.Оюун-Эрдэнийнх байсан билээ. Давчуухан гудамж, эвдэрч муудсан замын хажуугаар хүүхдүүд ноцолдон гүйлдэнэ. Бид цаг хиртэй түгжирч явсны эцэст аймшиг нөмрөв үү гэлтэй шарилан дунд цагаан машинтайгаа яваад орчих нь тэр. Үнэнийг хэлэхэд бүрлээчдийн хөшөөн дунд айлууд амьдардаг гэдгийг сонсож байснаас  цаашгүй би тэрхүү  орчны байдалд нүд дасахгүй дотор зарсхийгаад нэг хэсэгтээ л дуугаа хураав.

Сурвалжлагч Н.Ариунаа намайг бодвол өмнө нь хэд хэдэн удаа ийшээ ирсэн болохоор  арай туршлагатай. Тэрбээр хэлэхдээ ”Найз нь энд ирэхээрээ  хүүхдүүдийг нь өрөвдөөд халаасан дахь хэдэн төгрөгөө тараагаад өгчихдөг юм. Миний найз айх хэрэггүй” гэж  намайг тайвшруулснаар  бид хоёр айлаа хайхаар машинаасаа буулаа.

Хөл гишгэх зайгүй  малын толгой шийрний сэг, үнс нурам, тав алхаад л талийгаачийн шарилын  хөшөө  гээд л энд тэндэх бүх зүйл эмх замбараагүй. Эгээ л аймшгийн кино үзэж буй мэт дүр зураг нүдний өмнө жирэлзэнэ.

Тэрхүү хэсэгт нэг айлын хашааны дайтай газарт бөөрөө нийлүүлж буусан зургаан бор гэр харагдав. Тэндэхийн оршин суугчийн зааж өгснөөр  бол   бор гэрүүдийн  хойд захад байрлах жижигхэн намхан шавар байшинд бидний уулзах ёстой эмэгтэй хоёр хүүхдийн хамт амьдардаг гэх.   Биднийг шавар байшинд  ороход гэрийн эзэгтэй  хэдэн хүмүүсийн хамт  ид завгүй ажиллаж байв.

17.20 цагт                      Толгой шийр хуйхалж хоолоо залгуулдаг

Дэнжийн мянгын захаас хоолоо залгуулж буй борчуудын өдөртөө хийдэг гол ажлын нэг нь малын толгой шийр хуйхлах. Ц.Оюун-Эрдэнэ бүсгүй ч бусдын жишгээр тэрхүү ажлыг хийж хоёр хүүхдээ хооллодог гэнэ.

Түүний амьдарч буй жижиг байшин өөрийнх нь биш гэлээ. Тэрбээр “Гэртэй болгож өгөөч”  гэсэн хүсэлтийг хороондоо тавьсан болохоор тун удахгүй өөрийн гэсэн толгой хоргодох гэртэй  болно байх гэж хэлээд  горьдлого тээсэн харцаар  санаа алдлаа.

Байшингийн хойморт  улаан эрээн цамц өмссөн сэргэлэн шовгор цагаан хүү ээжийнхээ ярихыг чих тавин анхааралтай сонсоно. Тэр хүү бол Ц.Оюун-Эрдэнэ бүсгүйн бага нь. Өдгөө дөрвөн настай.

Харин  том охин нь биднийг очиход  хичээлдээ явсан тул эзгүй байв. Хоёр хүүхдээ өвөлд нь өвтгөхгүй, өл хоолоор дутаахгүй  гэсэндээ бүсгүй өглөөнөөс наран жаргатал  суух завгүй ажилладаг гэнэ. Түүнтэй хэсэг ярилцлаа.

-Одоо нас хэд хүрч байна вэ эгчээ?

-Энэ жил 32 хүрч байгаа. Уг нь ажил төрөл хийгээд явбал ид хийж бүтээх  нас. Даанч ажил олдохгүй.  Ажил олоод орлоо гэхэд  цалин нь маш бага. Хоёр хүүхдээ тэжээх гэж эгч нь толгой шийр л хуйхлаж сууна даа.

-Энэ эвгүй газраас өөр буудаллах буйр олдохгүй байна уу?

-Зах руу хамгийн ойр газар нь энэ шүү дээ. Өөр газар бид нарт яаж олдох билээ. Зун болохоор үнэр нь гэж маш эвгүй. Ядаж байхад манай ойролцоо амьдардаг айлууд бүгд л толгой шийр, гэдэс цувдайтай ноцолддог болохоор зуны аагим халуунд үнэр нь гэж хүн амьдрах аргагүй. Хогийн цэг л гэсэн үг. Та хоёр хүйтэнд ирсэн болохоор бас гайгүй.  Зун үнэрээр нь нохой цугларна. Хүүхдүүд тоглох газаргүй тул  шарилын чулуу тойрч гүйлдээд тун хэцүү.

-Нэг толгойг хэдэн төгрөгөөр  хуйхалдаг вэ. Өдрийнхөө хоолны мөнгийг олж дөнгөх үү?

-Зуун төгрөгөөр л нэг  толгой хуйхална. Өдөртөө арван мянган төгрөг олно. Тэрүүгээрээ ойр зуурын идэх уух зүйлээ, түлээ нүүрсээ аваад л яг таардаг юм.

Бид хоёр хэсэг зуур тэднийд саатаж, Шууд.мн сайтын ах эгч нарынх нь явуулсан гарын бэлгийг  гэрийн эзэгтэйн бага хүү О.Отгонзаяад гардуулж өгөөд  энэхүү өрх гэрт эрүүл  энхийг ерөөж дараагийн айл руу гаа  явлаа.

“Хуучин хувцас түлдэг болохоор дүү нар өвдөх нь их”

Ц.Оюун-Эрдэнийхтэй  хаяа залгаа амьдардаг Г.Сарнай гэдэг бүсгүйнх бидний зочлох дараагийн айл байсан юм. Дөрвөн ханатай бор гэрт  биднийг ороход 2-12 насны таван хүүхэд  бужигнуулж өгч байв.  Гэрийн эзэн Г.Сарнай зах руу явсан эзгүй.

Харин  хүүхдүүдийн том нь 12 настай охин дүү нарынхаа хувцсыг угааж, гэртээ хэц татан нэг нэгэнгүй өлгөжээ. Учрыг асуувал гаднаа хашаагүй болохоор хувцсаа гадаа өлгөж болдоггүй, хулгайд алддаг гэнэ.  Хоёр настай бага хүү толгойгоо уруу нь харуулчихсан орон дээр  унтаж байгаа харагдана.

Харин түүний ах, эгч хоёр  болох  6 настай  С.Пүрэвбат,  7 настай С.Пүрэвсүрэн хоёр гэрийн хоймрын орыг ёстой буулгах шиг болж байлаа. Тэд ноцолдож, цангинтал инээлдэн нэг рүүгээ өрөөсөн гутлаа шидэн хөөрцөглөнө. Хүүхдүүд гаднаас хүн орж ирснийг анзаарсан даруй нэг  хэсэгтээ нам жим болцгоов.

Гэрт өндөр настай өвгөн хүүхдүүдтэй хамт байлаа. Түүний хэлэхээр  Г.Сарнай бүсгүй малын дотор гэдэс угааж  цэвэрлэж, толгой шийр хуйхалж таван хүүхдээ тэжээдэг гэнэ. Түүнчлэн Хүний хөгжил сангийн 21 мянган төгрөг тэр гэр бүлийн хоол хүнсэнд ихээхэн нэмэр жийрэг болдог гэх. Энэ айлын том охины хэлэхээр ээж нь өдөртөө зах дээр ажиллаад 8-10 мянган төгрөг олдог юм байна.

Тэрхүү мөнгөөрөө  нэг шуудай нүүрс, мод авч үлдсэнээр нь жоохон мах гурил худалдан авдаг гэнэ. Ээж нь бие муутай. Хаяа өвдөөд эмнэлэгт хэвтчихвэл охин өөрөө зах руу явж ажил хийдэг байна.

Түүний ярихаар дүү нар нь ойрхон ойрхон ханиад хүрчихдэг гэв. Учир нь худалдан авсан шуудайтай нүүрс нь  нэг өдөртөө хүрэлцдэггүй  учир гал алдахгүйн эрхэнд ихэнхдээ  хуучин гутал хувцас гээд элдэв хог түлдэг аж. Тиймээс дүү нар нь байнга ханиад хүрч эгч ээж хоёрыгоо сандаргадаг гэл ээ.

Ийн гэрийн эзэгтэй эзэнгүй байсан тул бид хүүхдүүдэд гарын бэлгээ өгчихөөд,  7настай С.Пүрэвсүрэн охинтой цөөн минут хөөрөлдлөө.

-Миний дүү том болоод ямар мэргэжилтэй болох вэ?

-Би нугараач болно гэж боддог. Гоё бэлгийг дүү бид нарт өгч байгаа юм уу

-Тиймээ,  манай  Пүрэвсүрэн ямар сурч байна?

-Одоо би хоёрдугаар ангид сурдаг. Онц сурц байгаа.

-Миний дүүгийн мөрөөдөл юу вэ?

Том  болохоороо нугараач болно. Бас  ээждээ дулаахан  хувцас авч өгнө. Манай ээж хаяа эмнэлэгт хэвтчихдэг. Нэг удаа эмч манайд ирээд хэлэхдээ ээжийг даарснаас өвдсөн байна гэж хэлсэн. Тийм болохоор би ээждээ дулаахан хувцас авч өгнө. Тэгэхээр  манай ээж эмнэлэгт хэвтэхгүй .

-Сайн байна. Хичээлдээ сайн сураарай. Харин эрэгтэй дүү нь ямар мэргэжилтэй болох бол?

-Дүү маань онгоцны нисгэгч болно гэсэн. Бид хоёр ээжийгээ аниатай хамт аваад онгоцоор бас ниснэ.

Цайлган хүсэл мөрөөдлөөр   дүүрэн  энэ айлын балчир үрс   ход ход инээж, хоорондоо дэггүйтэн тоглож байхдаа ч хүүхэд  насандаа баймгүй хэрсүүхэн бодол зүрхэндээ тээж  явна.

Тэд  ээжийгээ дулаахан хувцаслах тухай санаашран ярьж байгаа нь сэтгэл сэмлэж орхилоо. Биднийг хоёр дахь айлаасаа гарахад гадаа аль эрт бүрий болсон байв.

Н.Түвшин, Н.Ариунаа

Н.Түвшин, Н.Ариунаа                                          

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
"Энд кириллээр бичсэн humuust talarhaya. Hsvxd iim zov aldaagui buchsen zuil harsangui, esvel site ooroo zasch baigaa bol bur ch sain" gesen setgegdel mongoloir bicheed oruulah getel zovshoorolgui ug hereglesen baina geh yum. Ene dund bolohgui muu ug baina gej uu
2013-03-17
hi:
Ireed yanhan hulgaach nar endees turdug bhdaa
2012-05-14
TA INGEJ ZAR TAVIH HEREGGUI DE UURIIHUU HARIYA DUURGIINHEE HUUHDIIN ASUUDAL HARIUTSSAN AJILTAN DEER OCHIJ UULZAAD HAANA HANDAHAA MEDEJ BOLNO
2012-01-13
baga nasnii huuhed urchilj avna 96098720
2012-01-04
TA INGEJ ZAR TAVIH HEREGGUI DE UURIIHUU HARIYA DUURGIINHEE HUUHDIIN ASUUDAL HARIUTSSAN AJILTAN DEER OCHIJ UULZAAD HAANA HANDAHAA MEDEJ BOLNO
bayrlalaaa
2012-01-03
Сайн сайхан бүсгүйчүүд зөндөө олон байгаа. Гэхдээ эрчүүд сайн руу нь биш муу руу нь илүү яваад байдаг юм шиг... Хэрвээ чиний бичсэн үнэн бол эхнэр чинь чамд хань болохооргүй хүүхэн байна. Өөрийгөө болон охиноо бодоод өөдрөг явахыг хичээ. Мэдээж хагацал хэцүү. Гэхдээ цаг хугацаа сэтгэлийг чинь эмчилнэ. Харин яарч өөр хэн нэгэн зальтай хөнгөмсөг бүсгүйд хууртаж дахин сэтгэлээ шархлуулав?! Яарч хэрэггүй! Амьдралаа өөд нь татаад, охиноо сайхан өсгөөд явж байтал сайхан хайртай учирна. Учирдаг ч юм байна билээ... Манай эхний нөхөр хөнгөмсөг, халамжгүй, бас бэрхшээлтэй үед намайг буруутгадаг нэгэн байсан. Түүнээс салаад би охиноо өсгөөд, амьдралаа ч өөрийгөө ч өөд нь татаад явж байгаад маш сайн, сайхан залуутай учирсан. Одоо жаргалтай амьдарч байна. За чамд амжилт хүсье. Өөдрөг байгаарай
2012-01-03
Харин тийм!!! Туслах юм сан.
2012-01-03
ta nar sain uils hiisniig chin haraad baharhaj bna naizuudaa ta nar ene uilsee uliral bur hiij baiwal olon humuust ulger duuriaalal bno shuu gehdee huuhdiin zurgiig ni tawihdaa bodoltsooroi hoorhii hamaagui ym humiin haragdahaar zurag dahij buu tawiaarai. uuniig l helii gej bodloo busad ni bol great works! good luck.
2012-01-02
zochind-zaluu mine horvoogoor duuren sain huuhnuud bna sh dee amjilt husie
2012-01-02
Ih orlogo oldog humuus ee ta nar ene humuust tuslaach, yum buhniig uursduu tsuslah geed baih yum, hagarch uheheesee umnu buyan hiigeech.
2012-01-02
oo yamar balai yum, butsaad niillee ch gesen uridiinh shigee baij chadahgyi l bolow uu, negent yawsan huniig yugii ni huleedeg yum urid chin oor amidral baina, nudee nee
2012-01-02
martaad haya! umnu chin zunduu goyo amidral baigaa
2012-01-02
нийтлэг үзэгдэл л байна даа дарга нараа
2012-01-02
76 maluud zvgeerl ard tvmnii toloo ym hiildee.ene shig olon ail baigaa.
2012-01-02
энэ айл гайгүй дээ орно гээд боддоо Монголчуудаа. Манай сургуульд нийгмийн үйлчлэл гэдэг хичээлээр амьдрал ядуу айлуудаар орж нэн хэцүүг нь сонгож тусламж үзүүлдэг юм. Хотын захын 4,5 н айлаар ороход бүүр арай ч дээ үгүй байлгүй дээ гэмээр амьдрал байсан. Үнэхээр Монголчууд минь нохойноос дор амьдарч байгаа юм билээ. Миний ойр тойрны хүмүүсийн амьдрал өдөр ирэх тусам дордож байгааг мэддэг ч хотын зах болох Баянхошуу Толгойт Дарь эхийн уулан дээр байдаг айлууд үнэхээр аймар амьдардаг юм билээ. Сэтгүүлчид энэ талаар нэг нэвтрүүлэг хийх болсон байхаа.
2012-01-02
Ohinoo avaad saihan amidraach zaluu min. Iim baidald bitii or ingej bitii archaagaa ald. Neg saihan uilaad tegeed margaash ni buhniig shineer ehel! Ene chin shin on shuudee! Saihan amidard chamd saihan huuhnuud zunduu l oldono! haraarai!
2012-01-02
bagdaa unguruulsen ene amidarliinhaa gunigiig tom bolood uursdiinhoo garaar uurchiluurei ahiin duuner ta nart shine onii mend hurigei
2012-01-02
huurhun huuhduud bn, iim hogiin hunee ard tumnee dord uzsen niigemd ur huuhduudee gudmand gargachilgui avaad yavj bgaa ene eejuuded uneheer bayarljiin, ednees iluu bolomjtoi murtluu uhamsar doroi etseg ehchuud ih bgaa, amidraliin tuluu zutgej yavaa humuustee halamjiinhan mini hurch uilchleech de
2012-01-02
зүгээр л бэлгээ өгөөд явчихгүй. ийм зургуудийг нь нийтэд ил болгох хэрэг байсымуу? ядуу ч гэсэн үр хүүхдийнх нь хөлийн зургийг ингэж аваад байхаар дуртай байхгүй л болов уу...СЭТГҮҮЛЧДЭЭ
2012-01-02
ugui dee naiz mini itgej huleej uuriigee buu zovoo hairtai hun iimbaidagui um ugeeree chand hairtai ntr gej baisan l baih gevch unen setgel ni ugui baij naiz ni yag iim zovlon tuulj itgej huleej enelj shanalj yavsaan .hair setgel chini chinii setgeld ariuhanaaraa uldeg .denduu hairtai ba gedeg doromjlol amsahiin ner bish sain bod zuv bodoltoi zuulhun stgeltei hun chamd oldono oo
2012-01-01
Хэрвээ чи өөрийгөө худлаа төвийлгээгүй үнэнээ бичсэн бол сайн залуу мөн бөгөөд чамд удахгүй агуу их хайр ирнэ. хайрын эзэн чинь хуучин эхнэр чинь ч байж болно, өөрч хүн байж болно. Эхнэр чинь чиний бичсэнээр дүгнэвэл ухаалаг биш, давруу, хөнгөн хүн байна. Сэтгэлээ засч чадахгүй бол эдлэх лайгаа удахгүй эдлэнэ. Бусдад худлаа хэлж болох ч өөртөө хэзээ ч худлаа ярьж чадахгүй шүү. Тиймээс хичээгээрэй. Аз жаргал чинь хурдан ирээсэй дээ
2012-01-01
Энэ ядмаг ч гэсэн нэг л санаа байна шүү. Гэвч цаад 76 чинь бидний санааг унших уу? Хүүхдүүд ямарч буруугүй. Хүн болгонд хувь заяа байх ёстой. УИХ-ын гишүүд хэрвээ ганц ч болов ухаантай хүүхдийг ивээн тэтгээд сургаад хөлийг нь дөрөөнд хүргэчихвэл буян нь ирнэ дээ. Нүгэл байдаг бол маш их нимгэрнэ дээ.
2012-01-01
миний найз эхнэрээ давраачихсан байна, нэгэнт өөр залуутай болчихсон юм бол өөрхийнхөө амьдралын бод, эр хүн гуйж гувшаад царай алдаад явахаараа муухай харагддаг юм, тэгэх тусам чи арчаагүй өрөвдөлтэй харагдана
2012-01-01
Sy.Batbold metiin luivarchid ner hundtei negend doligonoj zusardaj uuriiguu hureeluulj b,haar yaduu ard irgedee 1 uud ni tataasai daa,TEGSEN TSAGT VHI JINHENE UNDESNII BAATAR, ugui bol ARD TUMEN TA NARIIG GESGEEH TSAG IRNE EE gaigui
2012-01-01
залууд_______ чи үнэхээр сайн залуу байна эхнэр чинь үнэхээр хямдхан бодож амьдрал ямар ч байж болно тэглээ гээд хоёр биеэсээ гадна охиноо бодож урагшаа явах байсан юм. Чамд амжилт хүсэе эхнэр чинь тэнэг бол тэр чигтээ явна биз харин чам шиг ийм ухаантай, ажилч бас дээрээс нь царайлаг залууг хүсэн хүлээж байгаа охид эмэгтэйчүүд олон би сонголтоо чи өөрөө л сайн хийх хэрэгтэй. Эмэгтэй хүн хэр зэрэг ухаантай байна тэр хирээр ар гэр эр хүн хэрсүүжин урагшаа явдаг юм. Би одоо 22-той чамтай учирсан бол чиний төлөө мөн амьдрах байсан гэтэл би сонголтоо хийсэн тэр сонголтоо ямар ч байсан хүндэлж харж яваа амжилт урагшаа залуу минь
2012-01-01
76 гишүүн ядуу айлын ухаантай 76 хүүхдийг ивээн тэтгэж сургаасай. Бэлэг мэлэг тараах хэрэггүй.
2012-01-01
Энэ ядмаг ч гэсэн нэг л санаа байна шүү. Гэвч цаад 76 чинь бидний санааг унших уу? Хүүхдүүд ямарч буруугүй. Хүн болгонд хувь заяа байх ёстой. УИХ-ын гишүүд хэрвээ ганц ч болов ухаантай хүүхдийг ивээн тэтгээд сургаад хөлийг нь дөрөөнд хүргэчихвэл буян нь ирнэ дээ. Нүгэл байдаг бол маш их нимгэрнэ дээ.
doojoogui teneg zaluu ve, tiim l dajgui zaluu yum bol iim teneg huuhniig haraad goridood suuj bdag..
2012-01-01
Chi sain zaluu bna..ehner chine harin muu emegtei bna.5 jil urt bolowch dahiad 60 jil amidrana gedgiig bodooroi.
2012-01-01
Надад ч гэсэн толгой идэж байсан үе бий. Би яг одоо охиноо санаад эхнэрээ ирэх байх гэж найдаад сууж байгаа нэгэн залуу. Байдаг л залуу гэр бүлүүдийн нэг. Эхнэр маань өөр эр хүнд сэтгэл алдраад бодох хэрэгтэй байна гээд явсан. Энэ шинэ жилийн сайхныг би мэдрэхийг хүсэж байгаа боловч надад ямар нэгэн зүйл бодох сэхэл алга. Учир нь эхнэрээ намайг араар минь тавьсан гэж бодоод уучлахыг хүссэн мөн өөртөө бурууг өгч одоо түүнийгээ уучилсан. Хэсэг хугацаанд би бодлоо бид түрээсийн байранд идэх уухаар бол дутахгүй гэхдээ өмсөж зүүх нь хомс нэг зүйл эхнэртээ авч өгөх гэж би өөрийнхөө цалингаар түрээсийн мөнгө, идэж уух, таксины мөнгийг гаргахаас гадна хэдэн төгрөг цуглуулж хэрэгтэйг нь өөрөөсөө харамлан түүндээ заримдаа өгнө. Эхнэр маань овоо цалин авдаг ба өөрийнхөө цалинг зөвхөн өөртөө зарцуулдаг байсан бөгөөд цаашдаа сайхан болно гэсэн итгэл сэтгэлээр дүүрэн ирэх өдрийг угтаж амьдарч ирсэн. Гэтэл эхнэр маань надад чамтай ханилаад 5 жил боллоо чи арчаагүй байна амьдралаа авч явахгүй байна гэж хэлэх нь өдөр бүр ихэслээ. Оройтож шөнийн 2-3 цагийн үед ирэх нь сүүлийн үед нэмэгдлээ. Орой ирэхдээ архи уусан байна. Би эхнэртээ дэндүү итгэдэг болохоор эхэндээ ямар нэгэн зүйл бодоогүй. Нэгэн санамсаргүй дохиолдлоор түүний найз нь надад ам алдлаа. Хэсэг хугацаанд одоо больно биздээ гэж харсан тэссэн сүүлд нь 2 дахь удаагаа гадуур хоноод ирэхэд нь өөрийн эрхгүй түүнийхээ турьхан биеийг уурын мунхагаар зодсон. Энэ бол миний хамгийн том алдаа байж. Би уужуу ухаанаар зүгээр л ярилцаад сэтгэл нь холдсон бол явуулах байж. Одоо тэр намайг энэ бүгдэд буруутгаж суугаа тэрийгээ ч надад хэлсэн. Би л энэ бүгдэд нь буруутай байж. Түүндээ хайртай гэдэг үгээ харамгүй хэлж өөрөө урдуур нь орж гэр орныг цэвэрлэх, угаалга хийх, идэж уухаа цуглуулах гээд л эмэгтэй хүн хийдэг ажлыг хүртэл хийж, халамжаар түүнийгээ дутаагаагүй гэдгээ ямар ч байсан мэдэж байна. Ямар сайндаа л нэг удаа түүний маань найз манай гэрт ирээд аягны алчуур хаана байгааг түүнээс асуухад мэдэхгүй байсан. Найз нар нь танай нөхөр ямар айхтар ажилтай юм бэ чамайг огт юманд гар хүргэхгүй юм гэж түүнд маань хэлж намайг магтдаг байсан. Мөн тэр маань дэлгүүрт хүнсний ямар зүйл ямар үнэтэй байдаг талаар хүртэл мэдэхгүй. Би уул нь тийм царай муутай залуу биш. 180 см өндөр, өтгөн хар үс, хөмсөг, нүд сайтай, бага зэрэг хөгжүүлсэн бялдартай. Хэр баргын бүсгүй намайг эргэн харж зарим нь өдөж хоргооно бүр гуйна. Энэ бүгдэд би хууртаагүй надад өөрийн гэсэн амьдрал хань охин байсан болохоор зөвхөн түүндээ үнэнч явж байсан гэвэл хэн ч гайхна. Тэгээд бүр намайг царайлаг, сайхан бие хаатай, сэргэлэн цовоо болохоор эхнэр маань өөрөө ирж өдөж хоргоож байгаад суусан гэж та нар боддоо. Ямар сайндаа л найзууд маань би эхнэрээсээ өөр хүнтэй хавьтахгүй болохоор намайг сахил хүртсэн гэж дуудна. Яагаад гэхээр би түүндээ үнэн ч учраас. Амьдрал юун дээр тогтдог вэ гэхэд эхнэр маань тэр хайр майр чинь ямар хамаатай юм бэ хайрыг чинь идэх үү, дотор нь амьдархуу, унаад явах уу гэсэн шүү. Би бол тэгж бодоогүй амьдрал бол хайр дээр тогтдог гэж хэлмээр байна. Учир нь ямар нэгэн итгэл, хүлээлт түүнийхээ төлөө бие биеэ хурцалж дэмжиж оргүй хоосноос бүгдийг бүтээж зовж бүтээсэн бүхэн сайхан биздээ. Эхнэр маань түүнийг ойлгоогүй. Зөвхөн бэлэн зүйл надаас хүссэн. Хамгийн их жаргал чинь зовж явсан үе гэдгийг тэр маань мэдэхгүй дэндүү эрх танхи айлын охин юм. Миний хувьд идэж уух зүйлгүй, очих газаргүй явж үзсэн болоод ч тэрүү энэ бол юу ч биш гэж боддог байсан. Надад хэцүү байсан ч эхнэрээ эргээд ирвэл хүлээж авна гэдгээ хэлсэн. Яагаад гэвэл би түүний өмнө буруутай юм шиг санагдаад байгаа учраас. 5 жил гэдэг бол урт юм шиг мөртлөө их хурдан өнгөрсөн байна.
2012-01-01
Сайн сайхан бүсгүйчүүд зөндөө олон байгаа. Гэхдээ эрчүүд сайн руу нь биш муу руу нь илүү яваад байдаг юм шиг... Хэрвээ чиний бичсэн үнэн бол эхнэр чинь чамд хань болохооргүй хүүхэн байна. Өөрийгөө болон охиноо бодоод өөдрөг явахыг хичээ. Мэдээж хагацал хэцүү. Гэхдээ цаг хугацаа сэтгэлийг чинь эмчилнэ. Харин яарч өөр хэн нэгэн зальтай хөнгөмсөг бүсгүйд хууртаж дахин сэтгэлээ шархлуулав?! Яарч хэрэггүй! Амьдралаа өөд нь татаад, охиноо сайхан өсгөөд явж байтал сайхан хайртай учирна. Учирдаг ч юм байна билээ... Манай эхний нөхөр хөнгөмсөг, халамжгүй, бас бэрхшээлтэй үед намайг буруутгадаг нэгэн байсан. Түүнээс салаад би охиноо өсгөөд, амьдралаа ч өөрийгөө ч өөд нь татаад явж байгаад маш сайн, сайхан залуутай учирсан. Одоо жаргалтай амьдарч байна. За чамд амжилт хүсье. Өөдрөг байгаарай
oo yamar balai yum, butsaad niillee ch gesen uridiinh shigee baij chadahgyi l bolow uu, negent yawsan huniig yugii ni huleedeg yum urid chin oor amidral baina, nudee nee
Ohinoo avaad saihan amidraach zaluu min. Iim baidald bitii or ingej bitii archaagaa ald. Neg saihan uilaad tegeed margaash ni buhniig shineer ehel! Ene chin shin on shuudee! Saihan amidard chamd saihan huuhnuud zunduu l oldono! haraarai!
ugui dee naiz mini itgej huleej uuriigee buu zovoo hairtai hun iimbaidagui um ugeeree chand hairtai ntr gej baisan l baih gevch unen setgel ni ugui baij naiz ni yag iim zovlon tuulj itgej huleej enelj shanalj yavsaan .hair setgel chini chinii setgeld ariuhanaaraa uldeg .denduu hairtai ba gedeg doromjlol amsahiin ner bish sain bod zuv bodoltoi zuulhun stgeltei hun chamd oldono oo
Хэрвээ чи өөрийгөө худлаа төвийлгээгүй үнэнээ бичсэн бол сайн залуу мөн бөгөөд чамд удахгүй агуу их хайр ирнэ. хайрын эзэн чинь хуучин эхнэр чинь ч байж болно, өөрч хүн байж болно. Эхнэр чинь чиний бичсэнээр дүгнэвэл ухаалаг биш, давруу, хөнгөн хүн байна. Сэтгэлээ засч чадахгүй бол эдлэх лайгаа удахгүй эдлэнэ. Бусдад худлаа хэлж болох ч өөртөө хэзээ ч худлаа ярьж чадахгүй шүү. Тиймээс хичээгээрэй. Аз жаргал чинь хурдан ирээсэй дээ
миний найз эхнэрээ давраачихсан байна, нэгэнт өөр залуутай болчихсон юм бол өөрхийнхөө амьдралын бод, эр хүн гуйж гувшаад царай алдаад явахаараа муухай харагддаг юм, тэгэх тусам чи арчаагүй өрөвдөлтэй харагдана
Chi sain zaluu bna..ehner chine harin muu emegtei bna.5 jil urt bolowch dahiad 60 jil amidrana gedgiig bodooroi.
үнэндээ ийм хүмүүс цөөнх болхоор авч хэлэлцдэггүй тэднийг үгийг хэнч сонсохгүй тэр орон сууцжуулах хөтөлбөр энэ тэрээ нийтийн байраар эхлээд хангавал яасан юм тэгээд хороолол бий болгож ажилын байраар хангалдаа нэг их юм хийсийм шиг хөдөө явж амарна энд тэнд цайллагад орно мань мэтийн хүмүүсийг зурагтаар гарахгүй бол ёстой авч хэлэлцэхгүй шүү төрийн хүмүүс
2011-12-31
urh tolgoilson, buh l hund achaag nuruun deeree uurch yvdag emegteichuudiin maani tsalin hulsiig nemj ajliin tsagiig ni bagasgamaar bna. Ger oron huuhduuddee zartsuulah tsag, mungu uneheer hovor muu bna.
2011-12-31
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЭРХЭМ ГИШҮҮДЭЭ ХЭДИЙ БОЛТОЛ ИЙМ БАЙХ ЮМ БЭ.
2011-12-31
Би одоо яг гадаадад сурч байна, би ойролцоогоор 20 гаран орны хүмүүстэй танилцаж ярилцаж заримтай нь найзалж нөхөрлөж байна, Тэд нар биднийг гайхдаг, 2,7 сая хүнтэй байж ийм том газар нутагтай гээд л бахархаад би гэдэг хүн чинь онгироод л Монголоо аймаар магтана бид баян байгалийн баялагаар дэлхийн эхний 10-т ордог, манайх хөгжиж байгаа тун удахгүй бид нар булангийн орнуудтай адилхан болно гээд л, Гэтэл энэ мэт мэдээ бас тэр төрөөс төрсөн тэрбумтангуудын талаарх мэдээллүүдийг хараад өөрийн эрхгүй нэгийг бодогдоход хүрэх юм, Бид нар үнэнхээр цөөхүүлэхнээ 2,7 сая хүнтэй байж энэ их баялагтай байж яагаад бүгдээрээ дундаж хангалуун амьдарч болдоггүй юм бэ, буруутан нь хэн юм бэ
2011-12-31
Чадалтай нэгнээ манайхан аймаар шагнах юмаа, дээр хэлсэнчлэн бөхчүүд бас тамирчидад мөнгө хаяж байхаар энэ ядарсан хүмүүст энэ эмзэг давхаргынхныг анхаарах хэрэгтэй ш дээ, манай зарим хүмүүс хуучин хувцасаа шатааж хаядаг үүний оронд ядаж энэ ядарч байгаа хэдэн хүмүүст өгөх хэрэгтэй, бид бие биендээ өөрийнхөө чадах хэмжээгээр тусалж байх хэрэгтэй, Дэлхийд бид нар үнэнхээр цөөхүүлэхнээ ард түмэн шүү, маш цөөхөн
2011-12-31
jaahan byatshan urs az jargalaar duuren bgaasai
2011-12-31
ажилийн байр л
2011-12-31
Ene novsh sainaa uzehgue.yum medehgui olon mongolchuudiig ih hulhidaj bgaa adgiin amitad
2011-12-31
iveel hairaar duuren baig
2011-12-31
iim humuusd l tuslah heregtei olmpiin avarga mongol bohiin avarga arsland heden terbumaar ni zarj bhaar orh tolgoilson amidral hund emegteichuuded terneesee ogoh heregtei ter jinhene tus shagnal bolno shuu baychuudaa
2011-12-31
Харин тийм!!! Туслах юм сан.
Mongol darga nar jiriin mongolchuudaa Mongol hun bish gj boddog yumu esvel hun bish nohoi gej boddog yumu. Ene humuust zurh setgel ugui yadaad ichih nuur alguu. Tomchuud odoo tamd unasan ch idej duusahgui ih horongotei bolson bgaa.odo shunalaa joohon hoish taviad joohon yu yaj boldgui yum bhda
2011-12-31