"Аконкагуа" оргилд гарсан уулчид ирлээ
"Хайрхан аялагч" клубын найман уулчны бүрэлдэхүүнтэй баг Өмнөд Америк тивийн ноён оргил Аконкагуад авиралт хийхээр өнгөрөгч нэгдүгээр сарын 6-ны өдөр эх орноосоо мордсон. Тэгвэл Аргентин улсын нутаг дэвсгэрт орших Өмнөд Америкийн хамгийн өндөр цэг, дэлхийн баруун хагасын хамгийн өндөр оргил 6962 метр өндөртэй Аконкагуад авирсан уулчид өнөөдөр эх орондоо ирж байна.
б
Аялалын багийнхан зорьсон газартаа хүрч, өнгөрөгч нэгдүгээр сарын 20-ны өдөр Ж.Бямбасүрэн, Б.Гантулга, Э.Соёлмаа нар Аконкагуагийн оргил 6962 метрт амжилттай авирсан байна. Харин Г.Лхамсүрэн, Ч.Ариунзул нар нэгдүгээр сарын 23-ны өдөр гарчээ. Ийнхүү “Хайрхан аялагч” клубын уулчдын баг өмнө нь Аконкагуа оргилд Монгол Улсаас хоёр уулчин авирч байсан түүхийг баяжуулж Монгол Улсын уулын спортын хөгжилд нэгэн шинэ түүх нэмлээ.
б
Багийн бүрэлдхүүнд Ж.Бямбасүрэн /Уулын спортын мастер/, Ч.Ариунзул /Уулын спортын мастер/, Б.Одмандах, Г.Лхамсүрэн, Б.Гантулга, С.Сумъяабазар, Ч.Баярмагнай, Э.Соёлмаа нарын гадаад, дотоодын өндөр нуруунд авирч байсан туршлагатай уулчид багтжээ.
б
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ