Улсын аваргууд тодорлоо

img

Пауэрлифтингийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооноос энэ сарын 5-6-ны өдрүүдэд Спортын төв ордонд зохион байгууллаа. Тэмцээн залуучууд, насанд хүрэгчид, ахмадын гэсэн ангиллаар болж, 24 байгууллагын 169 тамирчин 23 жинд 300 багц медалийн төлөө өрсөлдлөө.

б

Мөн УАШТ-ий үеэр улсын рекордыг насанд хүрэгчдийн ангилалд гурван тамирчин суулт, таталтад шинэчлэн тогтоосон байна. 105 кг-ын Суулт Х.Энхболд 380 кг (“Стронг” клуб), +120 кг Суулт Б.Алтангэрэл 405 кг (“Хар хорин” клуб), -120 кг: Таталт С.Батхүрэл 307,5 кг (“Дархан хүчтэн” клуб) болгон тус тус шинэчилжээ.

Гурван төрлийн нийлбэр дүнгээр Улсын аварга болсон тамирчдыг танилцуулж байна. б Залуучууд б 74 кг: А.Бердмурат (“Финикс” клуб) – 737.5 кг 83 кг: Ж.Саруул-Эрдэнэ (Налайх) – 672,5 кг -93 кг: О.Отгонбаяр (Төв аймаг) – 580 кг +93 кг: А.Нямдорж (“Стронг” клуб) – 720 кг б Насанд хүрэгчид б 59 кг: П.Отгонбаяр (Төв аймаг) – 520 кг 74 кг: Д.Амарбат (Орхон аймаг) – 740 кг 93 кг: Т.Амарзаяа (“Хархорин” клуб) – 835 кг 105 кг: Х.Энхболд (“Стронг” клуб) – 945 кг (Улсын рекордч) -120 кг: Т.Сайфолла (“Финикс”) – 925 кг +120 кг: Б.Алтангэрэл (“Хархорум”) – 970 кг (Улсын рекордч) б Мастер -1 (40-49 нас) б 74 кг: С.Энхбат (“Тайхар”) – 605 кг 83 кг: Г.Насанбат (Орхон) – 597,5 93 кг: Д.Мөнх-Эрдэнэ (“Champions”) – 780 кг б Мастер -2 (50-с дээш нас) 70 кг: А.Дуулга (“Алагтай цэцээ” клуб) 350 кг 80 кг: Д.Намхайдорж (“Алагтай цэцээ” клуб) 510 кг

90 кг: Ц.Маамчулуун (“Алагтай цэцээ” клуб) 575,5 кг тус тус улсын аварга болжээ.

б

УАШТ-д амжилттай оролцсон тамирчид ирэх долоодугаар сард ХонгКонгт болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм.

б

Б.Бэхи

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ