”East” худалдааны төвийг цагдаагийн хамгаалалтад авлаа
Энэ сарын 26-ны 12:10 цагт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах “East” төвд гал гарсны улмаас иргэд аж ахуйн нэгжүүдэд багагүй хохирол учраад байгаа. Тус төвд байрлах Мика бааранд гал гарч, НОБГ-ын дарга, тэргүүн ахмад Д.Эрдэнэбаатараар удирдуулсан Гал унтраах 10, 14, 26, 34, 63-р ангиуд Аврах отрядын нийт 70 алба хаагч 9 техникээр галыг 01-р сарын 27-ны 02:05 цагт унтраасан.
Одоогоор гал гарсан шалтгаан нөхцөлийг бүрэн тогтоогоогүй бөгөөд хохирол тодорхойгүй уг хэргийн газрыг өнөөдрийн байдлаар 30 офицер, 10 цагдаагийн алба хаагч хамгаалалтад авч, хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Н.Цэндээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ