Төрийн албаны мэргэшлийн шалгалт эхэллээ
Төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоог нөхөх иргэдийг сонгон шалгаруулах Төрийн албаны мэргэшлийн шалгалт өчигдрөөс Улаанбаатараас эхэллээ. Шалгалт 12 сарын 6-нд Завхан, Өмнөговь, Хөвсгөл, Архангай, Баян-Өлгий, Увс аймгуудад үргэлжилнэ. Харин Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Авто тээврийн газар, Соёл урлаг хороо энэ сарын 6, 7-нд бүртгэлээ явуулж 10-нд шалгалтаа авах юм. Төмөр замын газар, Цөмийн энергийн газар энэ сарын 16, 17-нд шалгалт өгөх хүсэлтэй иргэдийг бүртгэж 21-нд мэргэшлийн шалгалтаа авах юм байна. Н.Батаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ