Манай тамирчид аваргаллаа

б
Мөн 55 кг-ын жинд барилдсан П.Орхон, 58 кг-ын жинд хүч үзсэн олон улсын хэмжээний мастер С.Бямбацэрэн, 63 кг-ын жинд барилдсан гавьяат тамирчин С.Цэрэнчимэд нар аваргын алтан медаль зүүжээ. Харин өсвөрийн 49 кг-ын жинд барилдсан Н.Анударь нэгдүгээр тойрогт Польшийн бөх Каролина Стрижукийг 8:2, хагас шигшээд Словакийн бөх Нина Колораваг 2:2 онооны харьцаагаар дийлж, шувтаргын барилдаанд Австрийн бөх Еллен Риестерерт 1:2 онооны харьцаагаар дийлдэж мөнгөн медалийн тавцанд зогсчээ.
б
Энэхүү тэмцээнд Монгол Улсаас олон улсын хэмжээний мастер Э.Нарангэрэл /”Хангарьд” клуб, 48 кг/, П.Орхон /”Алдар” спорт хороо, 55 кг/, С.Бямбацэрэн /”Аврагч” спорт хороо, 58 кг/, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд /”Алдар” спорт хороо, 63 кг/, Нандинцэцэгийн Анударь /охидын 49 кг/ нар хүч үзлээ. Дасгалжуулагчаар эмэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр, дасгалжуулагч П.Чулуунбаатар, шүүгчээр олон улсын шүүгч Л.Нямчулуун оролцсон юм.
“Flatz Austria Open” тэмцээнд Австри, Англи, Голланд, Итали, Киргиз, Македони, Монгол, Норвег, ОХУ, Польш, Серби, Словак, Словени, Унгар, Франц, ХБНГУ, Чех, Швед, Швейцар зэрэг 19 орны 217 бөх барилджээ.
б
Тамирчдадаа баяр хүргэж, амжилт хүсье.
ы
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ