“Тавантолгой”-г түших таван тайлбар

img

  Тавантолгойн ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллах хэлэлцээ ид өрнөж байна. Засгийн газар сонгогдсонтой нь хөрөнгө оруулах, концесс эзэмших, хамтран ажиллах гэрээг Цагаан сараас өмнө байгуулах төлөвтэйг хэлэлцээний ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын сайд М.Энхсайхан дуулгаж байсан. Сонгон шалгаруулалтад ялсан Монголын “Energy Resources”, Хятадын “China Shenhua Energy” Японы “Sumitomo” компанийн консорциум ч гэрээ хурдан байгуулахын тулд чармайж байгаа аж. Хэлэлцээ өрнөх зуур “Тавантолгой” төслийг татаж унагах сонирхолтой улс төр, бизнесийн бүлэглэлийнхний хар пиар газар авав. Магадгүй Тавантолгойн баялгаас ахиухан хувь хүртэх боломжийг өөртөө бий болгож чадааг үй бизнесмэн улстөрчид боож үхэх шахаж байгаа вий. Тэд хэлэлцээрийн ажлын хэсгийн ахлагч М.Энхсайханд “нураагч” хоч хайрлажээ. Шийдлийн учир начрыг тунгаахаасаа илүүтэй хувь хүн рүү чулуу нүүлгэдэг мугуйд зан илэрч байх шиг. Тавантолгойн ордод хөрөнгө оруулах хэлэлцээ хийх ажлыг М.Энхсайхан биш юм гэхэд өөр хэн нэгэн ахлах л байсан.


Монголчууд нэг бодол санаатай байж, Тавантолгойгоо үр ашигтай ашиглах нь чухал. Маргаж, хэрэлдэх нь илүүц. Тавантолгойг эрт хөдөлгөсөн бол монголчууд бүгд хожих байсан гэдэгтэй маргашгүй. Гэтэл хэн нэгэнд бэлэглэчих гээд байгаа ч юм шиг, эсвэл ганцаараа идэж уугаад хэмжээгүй баяжих гээд байгаа ч юм шиг хувь хүнтэй холбоотой хардлага сэрдлэг бул хар чулуу болон тээглэсэн. Энэ хэрээр нүүрс тээвэрлэх төмөр замыг зургаан жилээр ухрааж, ордыг эзэмшигч “Эрдэнэс Тавантолгой” компанийг өрөнд унагаад буй. Нүүрсээр баян энэ орд газар үнэгүйдэх нь монголчуудад л ашиггүй. Сүүлийн үед хэвлэлээр хөрөнгө оруулалтын хэлэлцээтэй холбоотой мушгин гуйвуулсан аанай л хэрүүл маргааныг өдөөсөн мэдээлэл түгэх боллоо. Иймээс Тавантолгойд хөрөнгө оруулахтай холбоотой таван тайлбар дайхыг хүсэв.



1. “ЭНЕРЖИ РЕСУРС” МОНГОЛЫНХ

Үндэсний хөрөнгө оруулалт давамгайлсан компанитай Тавантолгойн ордод хөрөнгө оруулах гэрээ байгуулахыг Засгийн газраас даалгасан. Тавантолгойд хөрөнгө оруулахаар ажиллаж буй “Энержи ресурс” Монголд бүртгэлтэй компани. Харин толгой компани нь Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolian mining corporation”. Тус компанийн хувьцааны 57 хувийг Монголын иргэд эзэмшдэг. Зарим улстөрч MMC-гийн хувьцааг гадаадын хөрөнгө оруулагчид худалдаж аваад бусдын эзэмшилд очно гэж тайлбарлаж байгаа. Тийм нөхцөл үүсэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ “Energy Resources” Монголд бүртгэлтэй тул манай хууль эрх зүйн хүрээнд үйл ажиллагаа явуулна. Толгой компанийнх нь өмчлөл өөрчлөгдөхөд Хонконгийн эрх зүйн орчны дагуу ажиллана гэсэн логик байхгүй. Одоо Тавантолгойн ордоос нүүрс олборлож буй “Energy Resources” компанийн 49 хувийг Хятадын “China Shenhua Energy” худалдаж авах гэнэ. Энэ компани хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, хамтран ажиллана. Түүнчлэн “Energy Resources” 70, “Sumitomo” 30 хувийг нь эзэмшдэг борлуулалтын компани байгуулахаар төлөвлөжээ. Сонгон шалгаруулалтад ялсан консорциумын “Energy Resources”, “China Shenhua Energy” олборлолт, тээвэрлэлтээ хариуцах бол “Sumitomo” борлуулалтад голлон анхаарна гэсэн үг.



2. ДҮҮРЭН САНАЛ

Тавантолгойн ордод хөрөнгө оруулагч сонгохдоо “Peabody Energy”-г орхилоо гэж зарим улстөрч зэмлэж байгаа. Тухайлбал, энэ тухай “Буян”-гийн Б.Жаргалсайхан ам нээсэн удаатай. АНУ-ын “Peabody Energy” Тавантолгойн орд ямар үнэ цэнэтэйг тогтоочихоод хөрөнгө оруулах, эсэхээ шийднэ гэсэн санал өгсөн. Тэгвэл ялагч консорциум дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулах үүрэг хүлээхээ амлаж, Засгийн газрын бүх шаардлагыг хангасан. Засгийн газрын тогтоолын нэг ч заалтад дутуу дулимаг хандаагүй. Тэгэхээр сонголт үндсэндээ тодорхой байсан гэсэн үг. Сонгон шалгаруулалтад хоёрхон оролцогч материалаа ирүүлсний нэг нь маш сайн санал тавьсан нь олзуурхууштай. Хоёул маруухан санал ирүүлсэн бол хэлэлцээ эхлэхгүй байж ч мэднэ. “Peabody”, “Shenhua” хамтран Тавантолгойд хөрөнгө оруулахаар хөөцөлдөж байсан үе бий. Засгийн газрын тогтоолын шаардлагыг биелүүлэхээр “Shenhua” эцсийн бүлэгт хамтрагчаа орхисон бололтой.



3. ЧУХАЛ НЬ “SHENHUA”

Хятадын төмөр замын сүлжээг эзэмшдэг энэ компани сонгон шалгаруулалтад оролцсон “Energy Resources”, “Sumitomo”-г зоригжуулсан нь гарцаагүй. Өөрийн төмөр замтай компанитай хамтрах нь тэдэнд их итгэл найдвар төрүүлэх нь дамжигг үй. Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэл төмөр зам тавьчихлаа гэхэд “Shenhua” төмөр замаа ашиглуулахг үй гэж боовол аюул нүүрлэх нь мэдээжийн хэрэг. Одоо өөрөө төсөлд оролцож байгаа учраас төмөр замаа найр тавин ашиглуулах нь тодорхой. Ер нь Хятадын төмөр замын сүлжээ дотооддоо хүрэлцдэггүй юм билээ. Тэгэхээр манайханд ашиглуулна гэдэг бүрхэг байжээ. Одоо бол Монголын нүүрс далайн эрэгт хүрэхэд саадгүй болсон. Цаашаа далайг ч гатлах болно. “Sumitomo” Японы зах зээлд Тавантолгойн нүүрсийг борлуулахаар ажиллаж буй. Манай Засгийн газар БНХАУ-ын Засгийн газартай дамжин өнгөрөх тээврийн гэрээ байгуулсан нь, нийт тээврийнхээ гуравны нэгийн тарифыг 40 хувиар хөнгөлүүлэхээр болсон нь “Shenhua”-гийн сонирхлыг татсан байх. Шинжээчид энэ гурван компанийг өөр өөрийн давуу талтай төслийг амжилттай хэрэгжүүлэх хамгийн сайн түншлэл гэж дүгнэж буй.



4. ДУР ХҮРВЭЛ ТАТАЖ АВНА

УИХ-ын дарга З.Энхболд Тавантолгойд хөрөнгө оруулах хэлэлцээрийг УИХ батлахгүй бол хууль зөрчин ө гэж тайлбарлаж байгаа. Харин Засгийн газар болон хөрөнгө оруулагчид УИХ-аар хэлэлцүүлэх шаардлагагүй гэж үзэж буй. Энэ байр суурь УИХ, Засгийн газрыг сөргөлдүүлж мэдэх юм. Консорциум төслийн 30 хувийг өөрсдөө гаргаад 70-ыг нь зээлээр санхүүжүүлэхээ мэдэгдсэн. УИХ-аар батлуулсан тохиолдолд зээлийн хэлэлцээр хийхэд хүндрэл үүсгэж магадгүй юм. Банкууд гэрээтэй холбоотой нэг зүйл заалтыг өөрчлөхийг хүсэхэд УИХ-д өргөн барих шаардлага тулгарч цаг алдана гэж хөрөнгө оруулагчид болгоомжилж буй. Дур хүрвэл татаж аваад хэлэлцэх эрх УИХ-д бий.



5. ИТГЭЛ СЭРГЭЭХ ХЭЛЭЛЦЭЭ

Тавантолгойн ордод хөрөнгө оруулах хэлэлцээ хэрхэхээс дараагийн мега төслүүдийн хувь заяа шийдэгдэнэ. Зургаан жил ярьсан хөрөнгө оруулагч шалгаруулах ажлаа унагаавал хөрөнгө оруулагчид монголчуудаас зугтах нь мэдээж. Ингэсэн тохиолдолд галзуу, солиотой хүн л Монголд хөрөнгө оруулна гэх байх. Сонгон шалгаруулчихаад гэрээ хийхгүй бол хэнд ч хачин жигтэй бодол төрөх нь дамжиггүй. Тавантолгойн хөрөнгө оруулалтын хэлэлцээ Монголын төр тогтвортой бодлоготой, итгэлтэй түнш гэдгээ харуулах боломж. Хөрөнгө оруулагчид анхааралтай ажиглаж буй нь ойлгомжтой. Хэлэлцээ амжилттай болбол Оюутолгойнх ч хурдан шийдэгдэнэ гэж шинжээчид тооцож байгаа. Хэрвээ Тавантолгойг татаж унагавал Оюутолгойн хэлэлцээр шиг улам ээдэрч мэдэх л юм.


Т.ЭНХБАТ


Эх сурвалж: www.mongolnews.mn


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bayartsogt bol urwagch :
tuuniig alwal taarna
2015-02-12
ёсмөб:
иргэн бичсэн нь: /103.229.123.218/ 2015/02/11 19:17:47 оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. ард түмнээ хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар оюу толгой, таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.
2015-02-11
иргэн:
ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, газрын лиценз, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд америкуудын зохиосон үлгэр юм. энэ үлгэрийг ардчилсан нам 25 ярьж байна.
2015-02-11
иргэн:
ашигт малтмалын ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшиж, хөрөнгө оруулагч 100 % ашигладаг. олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. үүнд: 1-рт, роялти (роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм) болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм), 2-рт, бүтээгдэхүүн хуваах гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус ту*а захиран зарцуулах гэрээ юм), 3-рт, уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авах гэрээ юм). нэг уурхайд энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсад орох орлого ойролцоо хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. үүнийг уих нэн яаралтай хийх хэрэгтэй байна. ингвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.
2015-02-11
иргэн:
ардчиллаас хүчирхийлэл төрдөг. /платон/ засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /п.ж.рурке/ хийрхэл, солиорол хувь хүнд байх нь ховор. харин бүлэглэлүүд, намууд, үндэстэнгүүд, үе эрингүүд тийм байх нь олонтаа. энэ бол хууль. /фридрих ницше/ улс төр гэдэг бол цустай гар шаардсан бохир ажил. /нобелийн шагналт конрад лоренц/ улс төр бол жинхэнэ асуудлуудаас нь хүмүүсийг хөндийрүүлэх урлаг юм. /поль валерий/ ухаан солиотой хүнд илд бариулах шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. /пифагор/
2015-02-11
иргэн:
оюу толгойн асуудлыг шийдвэрлэх цорын ганц гарц нь монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр гадаадын хөрөнгө оруулагчид болон гэрээ байгуулсан улс төрчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх явдал юм. ард түмнээ хууран мэхлэх, эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах замаар оюу толгой, таван толгойн гэрээ гэгчийг байгуулж, монгол улсад онц их хэмжээний хохирол учруулсан гадаадын хөрөнгө оруулагчид болон улс төрчид хэзээ нэгэн цагт эрүүгийн хатуу хариуцлага хүлээх бизээ.
2015-02-11
11-11:
tumur zamiin km tutamd 700 am dollaraar barih estoi
2015-02-11
yzochin:
enhsaihanaar hiilgeed l hariutslagaa tootseooo
2015-02-11
yzochin:
enhsaihanaar hiilgeed l hariutslagaa tootseooo
2015-02-11
zochin:
olborlolt, borluulalt, teeverlelt, hudaldan avalt bugd hyatatuud baihad mongol uls, 1072 huvitsaandaa yaj yamar hemjeenii ashig hurteh ve gedgiig tailbarlaj uguhiig *rdaj baina!!!
2015-02-11