Төсөвт оруулахгүй гувчуулах гэж байсан 30 гаруй тэрбум төгрөгийг олж илрүүлжээ
Мөн албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар гаргасан санал зэрэг аудитын байгууллагын үйл ажиллагааны үр дүнгийн үндсэн гол үзүүлэлтүүд 2010 онд өнгөрсөн онтой харьцуулахад 2-6 дахин өсчээ. 2010 онд төсөвт оруулахгүйгээр гувчуулах замаар үлдээж хоцроох байсан 30,0 гаруй тэрбум төгрөгийг олж илрүүлж, төлбөрийн акт тавьж, түүнийхээ 24,8 тэрбумыг нь хэрэгжүүлж, түүнээсээ 18,0 тэрбумыг төсөвт оруулсан нь 2009 оноос 2,5 дахин өсчээ.
Мөн нэг төгрөгт ногдох үр өгөөжийг өмнөх оноос 2,2 дахин нэмэгдүүлж 32,3 төгрөгт хүрчээ. Үүнээс гадна хамгийн гол үзүүлэлтүүдийн нэг болох хүлээн зөвшөөрөгдсөн үр өгөөжийн хэмжээг 103,7 тэрбум төгрөгт хүргэж өмнөх оноос 3,0 дахин өсгөжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ