
2011 оны сүүлчийн долоо хоногт Монголын хөрөнгийн бирж дээр 71 ХК-ийн 647.5 мянган ширхэг хувьцааг 527.6 сая төгрөгөөр арилжсан байна.
ТОР-20 индекс 21687.57 нэгжид хүрч, өмнөх долоо хоногоос 1436.24 нэгжээр буюу 7.1%-иар өсчээ.
Индексийн сагсад багтах Баянтээг /38.5%/, Таван толгой /22.2%/, Шивээ овоо /16.1%/, Багануур /13.9%/, Монгол шилтгээн /13.1%/, Адуунчулуун /11.1%/, Могойн гол /10.7%/, УИД /10.5%/, Хөх ган /5.3%/, Талх чихэр /5.0%/, Сүү /4.8%/, Баянгол ЗБ /2.7%/, Говь /1.0%/, Ремикон /0.6%/ зэрэг ХК-ийн үнэт цаасны ханш өссөн нь индексийн өсөлтөд нөлөөлсөн байна.
Зах зээлийн нийт үнэлгээ 153.5 тэрбум төгрөгөөр буюу 7.6%-иар өсч, 2 их наяд 168.6 тэрбум төгрөг болсон байна.
Ханш нь хамгийн их өссөн үнэт цаасны тоонд УСИБ /74.8%/, Агротех импекс /50.4%/, Чацаргана /45.9%/ ханш нь хамгийн их буурсан үнэт цаасны тоонд Авто импекс /24.1%/, Гурил тэжээл булган /15.0%/, Монгол шевро /15.0%/ зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна.
Нийт 71 үнэт цаас арилжигдсанаас 46 үнэт цаасны ханш өсч, 17 үнэт цаасны ханш буурч, 8 үнэт цаасны ханш тогтмол байлаа
Тоо ширхгээр хамгийн олон ширхэг арилжигдсан үнэт цаасанд Ремикон /168.4 мянган ширхэг/, Оллоо /167.1 мянган ширхэг/, Гермес центр /161.9 мянган ширхэг/ компанийн үнэт цаас орж байна.
Үнийн дүнгээр Таван толгой /148.0 сая төгрөг/, АПУ /62.3 сая төгрөг/, Могойн гол /48.9 сая төгрөг/ компанийн үнэт цаас арилжигдсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ