Нефтийн хаягдлаар хийсэн хадаг зулзаган модыг үхүүлж байна
Монголчуудын сүсэглэн дээдэлж, шүтэж ирсэн тахилгат овоо уул хад манай улсад олон бий. Энэ хэрээр эдгээр газарт очиж сүсэглэн залбирах ард иргэдийн тоо их байдаг. Гэхдээ энэ үедээ тэд байгаль эх дэлхийгээ сүсэглэхийн зэрэгцээ сүйтгэж байгаа гэдгээ төдийлэн мэддэггүй. Модноос хадаг уяж амьгүй болгон үхүүлж, хэдэн зуун жилийн настай гэгдэх гялгар уутыг хаа сайгүй хаядаг.
өа
Тиймээс БОНХАЖ-наас “Богдхан уулын ДЦГ-аас Цэцээ гүн, Хийморийн овоо зэрэг хүндэтгэлт овоонуудад Цагаан сарын билэгт өдрүүдэд гарахдаа хадаг, хийморийн дарцгийг зүй зохистой хэрэглэцгээе” уриатай аяныг хэрэгжүүлж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
а
Уг мэдээллийг Дашчойлин хийдийн Тамгийн газрын лам Ц.Алтанхүү, Богдхан уулын хамгаалалтын захиргааны ажилтан Ц.Ширэндэв, Төрий зайран Б.Бямбадорж, Түүхийн хүрээлэнгийн захирал С.Чулуун, Хан хэнтийн улсын тусгай хамгаалалтын газрын ахлах мэргэжилтэн Д.Дүгэрсүрэн нар хийсэн юм.
а
Энэ үеэр Түүхийн хүрээлэнгийн захирал С.Чулуун “Хадагийг 17-18р зуунд одоогийн мөнгөний оронд хэрэглэдэг байсан. Тухайн үед хадагыг хүр хорхойн шүлсээр хийдэг байжээ. Харин одоогийн урдаас орж ирж буй хадагыг нефтийн хаягдлаар хийсэн байдаг. Нефтийн хаягдлаар хийсэн хадаг нь байгальд шингэхдээ удаан, бат бөх учир модны мөчрийг боож, зулзаган модыг үхэхэд хүргэж байгаа ажээ” хэмээн ярьлаа.
а
Харин Дашчойлин хийдийн Тамгийн газрын лам Ц.Алтанхүү “Овоо бол хүний оюун ухаан, танин мэдэхүй, ухаарлын оролцоотой бүтсэн хамгийн эртний туурвилуудын нэг юм. Тийм ч учраас утга соёлын ер бус гайхамшигтай өвүүдийн нэг болдог.
Хүн байгалийн харилцаа, байгалийг таньж ойлгосон, ухаарсан, хайрлаж хамгаалж ирсэн, байгалийн хүчнийг шүтэж биширч, түүнээс аврал ивээл хүсэж ирсэн бүхий л түүхэн ухамсар, түүний үе үеийн ойлголт, ухаарал овоонд шингэсэн байдаг. Гэвч хүмүүс овоог тахихдаа бөөн хог хягдал, хадаг, дарцага хийсгэх нь буруу. Байгалиа хайрлах биш байгалиа хог хаягдлаар хордуулахын нэр. Энэ нь буян биш нүгэл болно” гэв.
а
Харин Хан хэнтийн улсын тусгай хамгаалалтын газрын ахлах мэргэжилтэн Д.Дүгэрсүрэн “Сүүлийн жилүүдэд Бурхан Халдуныг зорих иргэдийн тоо нэмэгдсээр байгаа.Энэ жилийн хувьд Бурхан Халдуны их тахилгын жил тохиож байна. Бурхан Халдун уулыг олон зууны туршид байгаль экологийн тэнцвэрт байдлыг нь алдагдуулахгүй тахиж ирсний учир нь зөвхөн цэргийн харчуул Бурхан Халдунд гарч ёслол үйлдэн, тахилгад оролцож буй бусад хүмүүс Цагаан аралд ёс үйлддэг байсантай холбоотой. Тиймээс энэ уламжлалыг алдагдуулахгүй тахилга үйлдэж байхаар бид төлөвлөж байна” гэлээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ