Улс, орон нутгийн төсөвт анх удаа 2.1 их наяд төгрөг төвлөрүүлжээ
2012-01-02

Үндэсний татварын албаны 2011 оны онцлох үйл явдлын товчоог хүргэе.

Үндэсний татварын алба нь 2011 оныг “Цахим татварын орчин-Иргэний татвар”-ын жил болгон зарлаж, татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, татвар төлөгчийг мэдээллээр ханган зөвлөгөө өгөх, сургалт сурталчилгаа явуулах, татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавих, улс, орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэх үндсэн чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж ирлээ.

Монгол улсын Үндэсний татварын алба 2011 онд Татварын байгууллага үүсч хөгжсөний 100, шинэ үеийн татварын алба байгуулагдсаны 20 жилийн ойгоо угтан 20 бүтээлч ажлыг өрнүүлж, “Үндэсний татварын албаны хөгжлийн дунд хугацааны зорилтот хөтөлбөр”-ийг батлан, уг хөтөлбөрөөр дараах зорилтуудыг дэвшүүлэн, хэрэгжүүлж байна. Үүнд:

1.    Орчин үеийн эдийн засгийн харилцаанд нийцүүлэн татварын эрх зүйн орчныг дэлхийн жишигт хүргэж, боловсронгуй болгоно.

2.    “Үндэсний татварын албыг хөгжүүлэн дэлхийн жишигт хүргэх зорилго нь мэдээллийн технологийн орчин үеийн ололт амжилтад суурилсан, цахим татварын алба болоход оршино” гэж үзэж, албаны мэдээллийн технологид дэвшилтэт шинэ технологи нэвтрүүлнэ.

3.    Татварын албаны үндсэн үйл ажиллагааны технологийг боловсронгуй болгож, татвар ногдуулалт, хураалтыг сайжруулснаар татварын орлогын бүрдүүлэлтийг эрс нэмэгдүүлнэ.

4.    Далд эдийн засгийг ил болгоход татварын албаны үүрэг оролцоог нэмэгдүүлэн, эрсдлийн удирдлагыг хөгжүүлж, татварын хууль, тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулснаар татварын суурийг өргөжүүлнэ.

5.    Татвар төлөх нийгмийн сэтгэлзүйг төлөвшүүлж, татвар төлөгч бүрт хүрсэн татварын цогц үйлчилгээг бий болгоно.

6.    Татварын албаны хүний нөөцийн бодлогод эрс шинэчлэл хийж, дэлхийн жишигт нийцсэн өндөр мэдлэг, ур чадвартай, хөрвөх чадамж бүхий мэргэжлийн хүчирхэг нөөц бий болгох, ажилтнуудын нийгмийн баталгааг хангахад бүхий л талаар дэмжлэг, туслалцаа үзүүлэх.

7.    Татварын албаны чадавхийг бэхжүүлж, гадаад харилцааг өргөжүүлэн хөгжүүлж, цахим технологи, мэдлэгт суурилсан татварын удирдлагыг бий болгон бэхжүүлнэ.

УЛС, ОРОН НУТГИЙН ТӨСӨВТ АНХ УДАА 2.1 ИХ НАЯД

ТӨГРӨГИЙН ТАТВАРЫН ОРЛОГО ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ.

Татварын албаны үндсэн үйл ажиллагааны технологийг боловсронгуй болгож, татвар ногдуулалт, хураалтыг сайжруулснаар төсөвт төвлөрүүлэх татварын орлогын хэмжээ жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 60 гаруй хувийг Татварын албанаас төвлөрүүлж буй орлого эзэлж байна.

Татварын бааз суурийг нэмэгдүүлэн татвар ногдуулалт, хураалтыг сайжруулж ажилласны дүнд Үндэсний татварын албанаас төсөвт төвлөрүүлсэн татварын орлогын хэмжээ жил бүр нэмэгдэж байна.

Үндэсний татварын алба 2011 онд улс, орон нутгийн төсөвт анх удаагаа 2.1 их наяд төгрөгийн татварын орлогыг төвлөрүүлсэн байна. Үүний дотор улсын төсөвт 1.6 их наяд  тэрбум төгрөг, орон нутгийн төсөвт 480.0 тэрбум төгрөг төвлөрүүллээ.

“ЦАХИМ ТАТВАРЫН АЛБА” БОЛОХ ЗОРИЛТОО ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

Татварын ерөнхий газар Дэлхийн банкны “Засаглалыг дэмжих төсөл”-ийн хүрээнд “Татварын удирдлагын мэдээллийн системийг  нийлүүлэх, тохируулах, суурилуулах, хүлээлгэн өгөх”  2.5 сая америк долларын өртөг бүхий төслийг 2011 оны 2 дугаар сараас эхлэн хэрэгжүүлж, татвар төлөгч, татварын албад хоорондын харилцааг хөнгөвчилж, орчин үеийн техник, технологийн дэвшлийг албаны үйл ажиллагаанд эрчимтэй нэвтрүүлж байна.

Тухайлбал Үндэсний татварын албаны үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа системийг сайжруулах, шинэчлэх чиглэлээр вэб-д суурилсан мэдээллийн шинэ систем нэвтрүүлэх суурийг тавьж, 8 программыг шинээр, 26 программд нэмэлт өөрчлөлт оруулан, мэдээллийн технологид 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, аймаг, нийслэл, дүүргийн татварын албадтай холбогдох сүлжээний хурдыг 5 дахин нэмэгдүүлж, тоног төхөөрөмжийг шинэчлэх арга хэмжээ авлаа.

Мөн татвар төлөгчдэд мэдээлэл түгээх, үйлчилгээг хөнгөвчлөх зорилгоор цахимаар татвар төлөх систем, татвар төлөгчийн цахим хувийн хэрэг, Мessage tax cистемийн эхлэлийг тавьж, цахим тайлангийн системийг өргөжүүлэн, татвар төлөгчдөд мэдээллийг түргэн шуурхай хүргэн, үйлчилгээний чанар үр дүн, хүртээмжийг дээшлүүллээ.

Татварын Ерөнхий газар  татварын тайланд “Тоон гарын үсэг” хэрэглэх системд 2012 оноос шилжих эрх зүйн үндсийг бүрдүүлэн, дэд бүтцийг бий болгосноор гол нэр төрлийн татварын тайланг цахим хэлбэрээр шууд хүлээн авах нөхцлийг бүрдүүллээ.

ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА “ЭРСДЛИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО”-Г НЭВТРҮҮЛЭВ

Үндэсний татварын албаны үйл ажиллагаанд Эрсдлийн удирдлагыг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэн хэрэгжүүлж байна. Үндэсний татварын алба далд эдийн засаг дахь нуугдмал орлогыг ил болгох, татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтыг боловсронгуй болгож, татвараас зайлсхийхтэй тэмцэх зорилгоор эдийн засгийн үйл ажиллагааны салбар, татварын төрөл, татвар төлөгчдөөр татварын эрсдэлийг тооцон, энэ ажлын дүнгээр хяналт шалгалт хийж 6.3 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлэн, холбогдох арга хэмжээ авлаа.

ТАТВАР ТӨЛӨГЧДӨД ҮЗҮҮЛЭХ  ҮЙЛЧИЛГЭЭНД ШИНЭЛЭГ  АРГА ХЭЛБЭР НЭВТРҮҮЛЛЭЭ

Татвар татвар төлөгчдөд төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, хөнгөн шуурхай хүргэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллалаа.

Татвар төлөгчдөд татварын боловсрол олгох үүднээс 200 гаруй хүний суудалтай “Татвар төлөгчдийн танхим”-ыг 2011 онд ашиглалтад оруулан, төрийн бус байгууллагуудтай хамтран татвар төлөгчдөд зориулсан олон төрлийн сургалт, семинар, эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал зохион байгуулав.

“МТА” теле студийг мэргэжлийн түвшинд байгуулж, хүүхэд багачуудын татварын боловсролд зориулсан комикс ном, хүүхэлдэйн кино, “Ирээдүйн татвар төлөгч” 20 цуврал телевизийн нэвтрүүлгийн бэлтгэн нийтийн хүртээл болголоо.

Татварын албаны дээд шагнал “Хөх дэвтэр” шагналыг 2011 онд бий болгож, шилдэг тэргүүний 70 орчим нягтлан бодогч, санхүүгийн ажилтнуудыг шагнасан нь татвар төлөгчдийг урамшуулсан чухал үйл ажиллагаа боллоо.

УДИРДЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОЖ, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ОЛОЛТ АМЖИЛТЫГ НЭВТРҮҮЛЛЭЭ

Татварын Ерөнхий газарт “Эрдэмтдийн зөвлөл”, “Бизнесийн зөвлөл”-ийг 2011 онд байгуулж, татварын шинэчлэлийн бодлогод эрдэмтэн судлаачид, татвар төлөгчдийн төлөөллийн саналыг тусган ажилласан нь зохих үр дүнгээ өгч байна.

Олон улсын валютын сан, АНУ-ын Төрийн сангийн тусламжтайгаар “Улсын төсвийн орлого, хяналтын газрын үйл ажиллагааг боловсронгуй болгох төсөл” хэрэгжүүлж, “Жишиг татварын алба” хөтөлбөрийн хүрээнд татварын  албадын үйл ажиллагааны жишиг стандартыг тогтоон,     төрийн үйлчилгээг хэрэглэгчдэд шуурхай хүнд сурталгүй хүргэх ажлыг зохион байгуулж ажиллалаа.

Татварын албаны албан хаагчдын сургалтын үйл ажиллагаанд шинэчлэл хийж, мэдлэг мэргэжлээ тасралтгүй дээшлүүлэх, албан хаагчид ажлын байрнаас хөндийрөхгүйгээр сурах боломжийг бий болгох зорилгоор “Онлайн сургалт”-ыг нэвтрүүлж, “Цахим номын сан”-тай боллоо. Онлайн сургалт явуулах бэлтгэл ажлын хүрээнд хичээлийн сэдвүүдээр лекц, слайд, тест, дасгал, бодлого бэлтгэн, онлайн сургалтын программд хөрвүүлэн хэрэгжүүлж, “Цахим номын сан”-д 1400 орчим ном оруулаад байна.

Татварын албаны удирдлагын шуурхай байдлыг хангаж, цаасгүй орчин бүрдүүлэх зорилгоор “Цахим оффис” системийг нэвтрүүлэн, бүх албан хаагч хандаж болох Татварын Ерөнхий газрын үндсэн сайт,  хэлтэс бүрийн албан ажлаа хөтөлж явуулах хэлтсийн сайт, тухайн албан хаагч хувийн ажлаа хөтөлж бүртгэх хувийн сайтуудыг үүсгэн хэрэгжүүлж байна.

Shuud.mn
Сонин хачин
Tanai alba ter baliar shalig tsarailsan avilgaliin har huudii Bat-Erdenee zailuulaachee. Naadah chini Avilgaltai temtseh gazar baihiin l neg soliotoi um baisan. Yaj yavaad bas Tatvart orchihson hun be.
2012-01-02
1.6 их наяд тэрбум төгрөг гэж яадаг тоо вэ?
2012-01-02