Технократууд улс төрийн шинэ хүчнийг байгуулна

img

Монголын улс төрд энэ хавар шинэ намууд шил дарааллан төрхөөр зэхэж буй талаарх мэдээлэл олонтаа гарсан. Тэгвэл өнөөдөр Хөгжил-Хүн клуб “Blue sky” тауэрт анхныхаа нээлттэй форумыг амжилттай зохион байгууллаа. Форумын эхэнд “Хүн хөгжил” клубын гишүүн Б.Бат-Оргил  “чадахгүй”, “цадахгүй” хүмүүсийг улс төрөөс халж, төрийн ажлыг хийж чаддаг хүнд нь өгөх цаг болсон гэсэн юм.

ы

Хөгжил хүн клубийнхэн форумын үеэр боловсрол, нийгэм, эрүүл мэнд, эдийн засаг, улс төр зэрэг сэдвүүдээр илтгэл тавьсныг тоймлон хүргэж байна.

аө

Эдийн засгийн ухааны доктор Г.Рагчаасүрэн: "20 жилийн өмнөхтэй харьцуулахад  манай улсын нэг хүнд ногдох ДНБ 500-4200 ам доллар хүртэл  өссөн байна. Урт хугацааны хувьд ийм байгаа ч богино хугацааны хувьд маш хэлбэлзэлтэй өсөж буурч ирлээ.  Энэ хэлбэлзэлд нэгд, маш өндөр хэлбэлзэлтэй нүүрс болон зэсийн үнэ нөлөөлсөн. Хоёрт, “мөчлөгийг сөрөх” бодлого буюу эдийн засаг эрчимтэй өсөж байхад хадгаламж хийж, гадаад орчин хямралтай байхад хадгаламжаа ашиглан хөрөнгө оруулалт хийх замаар эдийн засгийн тогтвортой байдлыг хангах бодлого үгүйлэгдсээр ирсэн".

өб

Олон улс, төрийн алба судлалын доктор П.Наранбаяр: Мөчлөгийг яагаад сөрж болдоггүй юм бэ? Төрийн алба улсад, нийгэмд, хүмүүст биш улстөрийн намд үйлчилж байгаатай холбоотой. Тухайлбал, төрийн нарийн бичгийн дарга мэргэшлийн шаталсан системээр биш буухиа байдлаар энэ албан тушаалд очдог. Төрийн албаны хүн хар үгээр бол хамгийн “егзөр”, хамгийн мэргэшсэн хүн байх ёстой. Өнөөдөр улс төрийн эрх ашгийн төлөө үйлчилдэг, популист бодлогын гар хөл болсон хүмүүс очиж байгаагаас улс орон савалж байна. Ямар ард түмэн байна, тийм төр байна гэдэг бол хамгийн утгагүй афоризм. Нийгмийн технократ лидерүүд, жинхэнэ мэргэшсэн мэргэжлийн хүмүүст төрийн албыг даатгах сонголтыг хийж чадвал Монгол Улс агуу улс болж чадна.

өб

й

Анагаах ухааны доктор Н.Одонгуа: Манай улс эрүүл мэндийн салбарт ДНБ-ний 3 хувийг төсөвлөдөг нь дэлхийн дунджаас 3 дахин бага зардлыг  зарцуулж байна гэсэн үг. Хэдийгээр эмнэлэг, эмчийн тоо дэлхийн дундажтай харьцууулахад хангалттай атал иргэнд ойр эмнэлгийн үйлчилгээ үзүүлж чадахгүй байна. Ийм байдлыг засахын тулд тогтолцооны, эрүүл мэндийн засаглалын шинэчлэл хийх хэрэгтэй. Иргэд эмчээ сонгох, эмнэлэг алгасаж сонгож үзүүлэх, архаг өвчний клиникүүдийг бий болгох хэрэгтэй байна. Бие даасан эмнэлгийн систем, үндэсний эрүүл мэндийн даатгалтай болж чадвал эрүүл иргэнтэй нийгэм бүтээж чадна.

ы

й

Химийн ухааны доктор Б.Батцэнгэл: Хямрал юунаас гараад байна вэ? Боловсролын амин сүнс гэж юу вэ гэдгийг эргээд нэг санацгаая. Францын агуу философич “ургамлыг арчилгаагаар, хүнийг боловсролоор бүтээнэ” гэсэн байдаг. Манай улсын боловсролд зарах төсвийн зардал, ҮНБ-д эзлэх хувь дэлхийд гологдохгүй. Харин дээд боловсролд дэлхийд нэг оюутанд 11 мянга 512 доллар зарж байхад манай улс 339 доллар байна. Дээд боловсролд хамрагдалт ч гэсэн бусад оронтой харьцуулахад харьцангуй өндөр 46 хувь байна. Гэтэл их дээд сургууль төгсөөд ажилд орох оюутны тоо 36 хувь байгаа нь боловсролд чанарын асуудал байгааг харуулж буй. Мөн монголд гадаадын сургууль ихсэж, монгол боловсон хүчнийг, монгол хүнийг гадаад сургууль бэлдэж байна. Гадагшаа монгол оюун урссаар байна. 1990 оноос өмнө коммунист нийгмийг байгуулах зорилтын дор туйлын тэмүүлэлтэй, үндэсний хүсэлтэй иргэний хүсэлтэй улс байсан.1990 оноос хойш ийм зүйлсгүй нийгэм боллоо. Жинхэнэ боловсролтой иргэн бүтээж байж шинээр улс нийтийн тэмүүлэл, иргэний хүсэлтэй нийгэм бүтээх болно.

ы

Бизнесийн удирдлагын мастер Д.Гантулга: 1820 оноос хойш үйлдвэржсэн дэлхийн эдийн засаг өнөөдөр 77,6 орчим триллион доллар болж өслөө.  2010 он болон 2050 оны төлвийг харьцуулахад дэлхийн эдийн засгийн хүндийн төв өрнөөс дорно руу шилжих зураг үүсээд байна. Ийм хөдөлгөөн дунд Монгол Улсын байр суурь хаана байна вэ?  Энэ хөгжилд томхон байр суурьтай, хүчирхэг эдийн засагтай болоход үндсэн тулгуур болж өгөх Үндэсний хөгжлийн стратеги хэрэгтэй. Улс орны эдийн засаг зах зээлийн жамаар хөгждөггүй, төлөвлөж, хэрэгжүүлж хөгждөгийг түүх харуулдаг. Үндэсний хөгжлийн стратеги бол ийм хөгжлийн суурь төлөвлөгөө юм. Үндэсний хөгжлийн стратегийн үндсэн шинжүүд: хөгжлийн эхэн үед төр манлайлж хөрөнгийн хуримтлал үүсгэдэг. Улмаар тодорхой салбаруудыг хамгаалах, төрийн удирдлагаа шинэчлэх, үндэсний санхүүгийн тогтолцоог хөгжүүлэх, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, техник технологийн дэвшил, инновац технологийн дэвшлийг авчрах шатаар бусад улсууд хөгжиж ирлээ. Монгол Улсад стратегийн төлөвлөгөө гэж байдаг ч зүгээр л цаасан дээрх төсөл, төлөвлөгөөний шинжтэй байна. Жинхэнэ  үндэсний хөгжлийн стратеги хийхийн тулд ард иргэдийн эрмэлзэл, оролцоо, улс төрийн зөвшилцөл, хөгжлийг бүтээх монгол хүнийг бэлдэх хэрэгтэй байна. Үүнийг одоо хийх боломж байна уу, өөрсдөөсөө асууцгаая?!

й

й

Хөгжлийн эдийн засгийн мастер Б.Найдалаа: Өнөөдөр улиг болтол яригдаж байгаа “хөгжил” гэдэг үгийг дахин хөндмөөр байна. Өнөөдрийн форумыг зохион байгуулж байгаа мэргэшсэн залуус удаан хэлэлцэж, ярилцсаны дүнд гаргасан дүгнэлтээс сонирхуулъя: Хөгжил бол дэлхийн олон үндэстэн, улс хоорондын уралдаан. Хэн хөгжлийн төлөвлөгөөгөөрөө уралдаж чадна тэр улсын иргэд сайхан амьдрах боломжтой юм. Хөгжил бол үйлдвэржилт, хөгжил бол боловсрол гэж ярьдаг. Хөгжил бол үндэсний хөгжлийн цогц бодлогын дор төлөвлөгөөтэй хэрэгжүүлж цогцлоодог зүйл юм. Хөгжин мандсан, сэтгэл хангалуун, эрч хүчтэй ард түмэн болохын тулд үндэстний хүслийг зураглаж, төлөвлөх улс төрийн нэгдсэн манлайлал хийж чадах итгэл үнэмшилтэй лидерүүд хэрэгтэй, үүнийг хэрэгжүүлж чадах биологийн хүн төдий биш, ажлын хүн төдий биш иргэн хүн хэрэгтэй. Төр иргэн хүнийг бүтээдэг үйлдвэр байх ёстой. Төрийн бүх бодлого, боловсрол, спорт соёл урлаг, шашин шүтлэг, батлан хамгаалах энэ бүх тогтолцооны бодлого ийм иргэн бүтээхэд чиглэж байх ёстой. Монгол хүн бол авьяаслаг, эрч хүчтэй, тэмүүлэлтэй, иргэн хүн болгон хөгжүүлж  чадвал бид богино хугацаанд хөгжиж чадна. 20-р зуунд бид монгол хүнийг шинэчлэн бүтээж чадсан. Өнөөдөр энэ үеэс бүтээгдсэн иргэн хүмүүсийн инерцээр явж байна.  Одоо дахин шинэ монгол иргэн хүнийг бүтээх, үйлдвэрлэх ажлыг цаг алдалгүй хийцгээе.

ё

й

Илтгэлийн төгсгөлд “Хөгжил хүн” клубын зохицуулагч С.Боргил: “Өнгөрсөн 25 жилийн турш Монголд улстөрийн хоёр нам ээлжлэн ноёрхсоор “МАНАН”-гийн дарангуйлалд орчихоод байна. 2012 оны сонгуулийн дүнд УИХ-д гуравдагч хүчин суудал авдагч хүчгүйдээд байна. Тиймээс Монгол Улсын төрд шинэ салхи үүсгэхээр “Хөгжил хүн” клубынхэн нэгдсэн. Бид Монголоо гэсэн чин сэтгэлтэй залуусаар эгнээгэ энэгтгэж, хөгжлийн шинэ гарцыг олж шийдэхээр зорьж байна.

a

Улстөрийн өнөөгийн бохир шатаар явахгүй, цэвэр ёс  суртахуунтай, чадварлаг мэргэжилтнүүдийн хүчээр үүргээ умартсан, бодлогоороо бус явцуу эрх ашиг, хувийн сонирхлоороо нэгдсэн ард түмнээ хувааж талцуулсан намуудыг халах зорилготой.  Тиймээс “Хөгжил хүн” клуб салбар салбарынхаа мэргэжлийн технократуудыг нэгтгэж, Монгол улсаа аврах, улстөрийн шинэ хүчнийг зохион байгуулах болсон” хэмээн мэдэгдсэн юм.

s

Тэд одоогоор улстөрийн шинэ хүчин нь ямар нэртэй байх вэ гэдгээ тогтоогүй бөгөөд мухардалд орсон улс төр, эдийн засгаа аварч бүх шийдлийг улс эх орынхоо эрх ашигт нийцүүлэн хөгжсөн улс болно гэв. Мэдэгдлийг бүрэн эхээр нийтлэв.

1

Мэдэгдэл

1

Одоогоос 25 жилийн өмнө цагаан морин жилд хувь заяагаа сонгож байхдаа бид хоорондоо ялгаагүй байлаа. Тэр цагаас хойш хэрэглээ, хөрөнгө, эрх мэдэл, орлого ер нь байж болох бүх л харьцуулалтаар бид хоорондоо эрс тэс болж бидний ондоошил туйлдаа хүрч байна.

1

Бидний нийгэм, орчин, тогтолцоо бидний төлөө ажиллахаа больжээ. Ийм нийгэмд шударга ёс, үнэт зүйлс оршихгүй ээ. Тиймээ маргаашийн итгэл биднээс улам холдсоор байна. Бидний хүсээгүй ардчилал болчихлоо. Энэ бүхэн, бид ирээдүйгүй, итгэлгүй нийгэмтэй нүүр тулаад байна.

1

1990 оноос хойш Монгол Улс эдийн засгаа 4 дахин өсгөж чадсан боловч нийгэмд бий болгосон бүтэц, тогтолцооны балгаар бидний ихэнх маань энэ өсөлтөөс хүртсэнгүй ээ. Тогтолцооны хямрал, хүртээмжгүй нийгэм маань улсын хамгийн үнэтэй баялаг болох хүнийг хөсөр хаяж, Монгол хүн үнэгүйдлээ.

1

Энэхүү 25 жилийн дараа бид эргэн харахад өнгөндөө хоёр тусдаа нам боловч үнэндээ нэг улс төрийн хүчнийг сонгосоор иржээ.

Мухардалд орсон улс төр, эдийн засгийн ийм нөхцөлд салбараа мэддэг мэргэжлийн, боловсролтой, сэтгэлтэй бидний хэсэг нөхөд улс орны текнократ түүчээ болж, шийдэл, гарцыг олохоор ажиллаж байна. Бидэнтэй адил итгэл үнэмшил, сэтгэлтэй хүмүүсийг хамтран ажиллахыг уриалж байна.

1

Бид эх орноо гэх сэтгэлтэй, ёс зүйтэй, салбарын шилдэг мэргэжилтнүүдийг нэгтгэж одоогийн тогтолцоог өөрчлөх их ажлыг эхлүүллээ.

Бид шийдэл, гарцыг Улс үндэснийхээ эрх ашигт нийцүүлэн гаргаж хэрэгжүүлэх болно.

Бид эх орноо итгэлтэй, маргааштай, хөгжсөн улс болгоно.

Бид Монгол Улсаа хөгжүүлэх улс төрийн шинэ хүчин болж ажиллахаа мэдэгдэж байна.

1

Э.Насан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
za tgd sanaa niileh ni ch bna vgvi ni ch bna
2015-02-15
зенч:
та нарыг маш олон хун уймуулнэ шуу эрхийн орчиныг хурдхан эзлэхээр яаралгуй улсаа хегжуулэх чиглэл хетелберее нягт сайн боловсруулаарай мэдлэг мэргэжилтэй улсынхаа онцлогыг сайн мэддэг ахмадуудаа сайн сонс монгол орон ямар орон байх вэ? юуны емне уунийг л бодтой хариул! залуусын цаг ирсэн нь маргахын аргагуй унэн!
2015-02-14
bolovsrol:
demjij bgaa humuus ni bas l bolovsrol bhgui pda
2015-02-14
bas l yana daa:
sudalgaa ni gaigui murtluu hiih ajluud ni dahiad tulga toirson ajluud yarih yamaa bolovson huchin bna uu
2015-02-14
chuka:
jaahan del sul zaluuchuud baina bat-orgil 40 hol garsan dund nasnii hun shuu dee leader sultai buleglel hol yavahguiee
2015-02-14
zochin:
yamarch gesen ene 2 namd itgej bolohgui boljdee.hun bur l garts haih heregtei boljee
2015-02-14
зочин:
баторгил чингисийн онгийг хондсон гэсэн энэ ч хол явахгуй дэ одонгоо эруул мэндийн тэр тусмаа клиникийн анагаах ухаан мэдэхгуй байхаа
2015-02-14
зочин:
баторгил чингисийн онгийг хондсон гэсэн энэ ч хол явахгуй дэ одонгоо эруул мэндийн тэр тусмаа клиникийн анагаах ухаан мэдэхгуй байхаа
2015-02-14
зочин:
баторгил чингисийн онгийг хондсон гэсэн энэ ч хол явахгуй дэ одонгоо эруул мэндийн тэр тусмаа клиникийн анагаах ухаан мэдэхгуй байхаа
2015-02-14
eruul mend:
eruul mend yarisan hun n emneleg algasaj uilchleh togtolcoog bii bolgonoo gesen n odoogiihoos 10 alham uharch, ørhiin emnelgiin togtolcoog nuraaj, hevten emchluuleh iig demjij bgaa geltei. haramsaltai!!! gadaad tøgssøn bj bolno, amidralgui yum yarih n ineedtei. gehdee amjilt
2015-02-14
саран:
зев шуу залууучууд зев яриж байна гол энэ бухнийг хэрэгжуулж чадах л хэрэгтэй
2015-02-13
zochin:
za daa eruul mendiig tuluulj yarisan hun n toogoo ch buruu yariad. sanal bolgoj bui asuudluud n onoliin yndeslelgui bn lee. gehdee amjilt
2015-02-13
bidnar:
ta nariig demjinee...
2015-02-13
zochin:
sotsialist luivarchdiin holboo geed hurelsuh adil ireeduid darga suudal muruudugchid bish biz
2015-02-13
зочин:
хуучин хучний бууны ноходууд заль хэрэглэж байж магадгуй
2015-02-13
zochin:
sain, shudarga zaluuchuud
2015-02-13
хахахахахахаах:
маныханы бууны *нууд арга залиа өөрчлөн зүсээ хувирган гарч ирж байгаа юм биш үү илтгэл тавиад байгаа нөхрийг нь харахад, бусад гишүүд нь ямар хүмүүс байгаа юм бол
2015-02-13