Манай улстөрчид барьцаалагдсан

img

УИХ-ын гишүүн С.Ганбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

.

-Эдийн засгийн хүндрэлийг даван туулахад хамгийн түрүүнд юу хийх ёстой юм бэ?

-Эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд юу хийхээ урт хугацаандаа тооцох ёстой. Хамгийн гол юм бол уул ашигт малтмалаа хад чулуу шороогоор нь зөөхөө болиод боловсруулах үйлдвэр бариач ээ. Эхний ээлжинд бүх төсөл хөтөлбөр нь бүрдсэн н.Намчин академичийн нефтийн үйлдвэрийг бариач ээ. Гангийн үйлдвэрийг бариач ээ. Ингэснээр бид гаднаас валютаар авдаг нефть, шатах тослох материалд зориулдаг 1.2 тэрбум ам.долларыг ОХУ-руу гаргахгүй. 994 тэрбум төгрөгөөр арматур урдаас авдаг. Энэ бүх мөнгөө монголдоо шингээе. Энэ асуудлыг би олон жил ярьж байна. Мөн гаднаас орж ирж байгаа энэ их валют, уул уурхайгаар л орж ирж байгаа. Орж ирэхдээ хэдхэн хүнийг баяжуулаад нийт монголчууддаа хүртэхгүй байна. Жишээ нь, Оюутолгой гэхэд өдөрт 5.4 сая ам доллар борлуулалт хийдэг. Санхүүгийн хүүнд 1.5 сая ам доллар өгдөг. Менежментийн зардал гээд гадаад хүмүүсийн мөнгөнд нь 1.7 сая ам.доллар, бараа бүтээгдэхүүн шахааны бизнес зэргээр 1.7 сая долларын алдагдлыг Оюутолгой бидэнд өгч байна. Энэ болгоныг эргэн харж дахин гэрээ хийж болдоггүй юм уу. Мөн хүний баянаар хүн баяжихгүй гэдэг шиг монголчуудын эрх ашгыг дээдлэж, роялтийн татвараа нэмж болдоггүй юм уу.

1

-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах замаар Оюутолгойн 34 хувиа зарах бэлтгэл гэж байгаа гэсэн хардлага байна. Үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

-Анх би Оюутолгойн 34 хувийн эсрэг байр суурьтай байсан. С.Баярцогт гишүүнийг 34 хувийнхаа оронд роялтийгаа нэмэх хэрэгтэй гэж би чуулган дээр хэлж байсан шүү дээ. 10-15 хувиар нэмээд өгөөч гэж. Яагаад өндөр хувиар нэмэх үндэслэлүүдийг нь хүртэл бичиж байсан. Роялти гэдэг нэг ёсондоо түрээс шүү дээ. Тухайлбал, Төв аймагт лангуу ажиллуулаад сарын 50 мянган төгрөг өгөх, Нарантуул дээр лангуу ажиллуулаад сарын 500 мянган төгрөг өгөхтэй адил. Гэхдээ Нарантуулын лангуу хямдхан байна гэж тооцоолж болно. Лангуу нь өөрөө адилхан модон. Үүнтэй адил өнөөдөр Сибирьт байгаа зэсийн орд, Африкийн зэсийн ордыг ашиглах, дэлхийн зах зээлийн үндсэн үйлдвэрийн дэргэд буюу үйлдвэрийнх нь амнаас 200 гаруйхан км-ийн зайд байгаа энэ уурхайн лангууны байршил нь Нарантуулын байршлаас ч илүү чухал байршил гэдгийг хэлж байгаа юм. Ийм нарийн утга учрыг нь ярьсан юм. Дэлхий дээр тэр чигтээ роялти тав, 10 хувь байдаг гэж ярих дуртай. Дэлхийн лангуунуудаас илүү манайх дэлхийн үйлдвэртэй ойрхон лангуутай байна гэж би яриад байгаа юм. Роялтийг өнөөдөр 10-15 хувиар нэмэхгүй байж 34 хувиа зарна гэдэг байж болохгүй эх оронч бус асуудал болчихоод байна.

s

Хэрэв 34 хувиа үзэн ядаад зарах гээд байгаа бол нэг зүйлийг хэлье. Анх бид 34 хувиа 700 сая ам.доллараар авсан. Энэ хүү нь явсаар өнөөдөр 900 гаруй сая ам.доллар болсон. Тэрбум ам.доллар хүрээгүй гэж болно. Тэгэхээр 34 хувийн тал нь 17 хувь. Хэрэв 34 хувь нь тэрбум ам.доллар юм бол 17 хувь бол хамгийн ихдээ 500 сая доллар хүрнэ гэсэн үг. 34 хувиа зарахын оронд 17 хувийг нь Монгол 500 сая ам.доллараар худалдаад аваач. Бид 51 хувьтай болсон тохиолдолд зардлаа өөрсдөө хянана. Оюутолгойн уурхай жил бүр нэг тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажиллаж байгаа. Гэтэл дандаа зардлаа худал бичдэг. Одоо өөрийнх нь зардал 9.4 тэрбум ам.доллар байгаа. Бид есөн жилийн дараа гэхэд жил бүр тэрбум долларын ашигтай ажилладаг компани болно. Зөвхөн далд уурхай нь 15 жил ажиллана. Далд уурхай руу орохгүй байсан ч ил уурхайгаас нь бид дахиад 10 тэрбум ам.доллар аваад тэрнээсээ 4 тэрбум долларыг нь далд уурхай руу хийхэд жил болгон 1-2 тэрбум ам.долларын ашигтай ажлаад цаашаа 30-40 жил явна. Өөрсдийнх нь тооцоогоор 70 жил гэж байгаа. Ийм л чухал төсөл байгаа юм. Тиймээс яагаад 17 хувиа авч болохгүй гэж. Гэвч үүнд хүний сэтгэлээр хандаад байна.

a

-Оюутолгойгоос монголчуудын хүртэж байгаа хувь нь үнэхээр бага гэж боддог уу?

-Оюутолгойгоос монголчуудад наалдаж байгаа нь ор хоосон биш ээ. Би хэзээ ч муу хэлэхгүй. 115 тэрбум төгрөгийн орлого ашиг, роялти өгч байна. Гэхдээ алдагдал ихтэй. Бидэнд татвар гэж байхгүй. Учир нь алдагдалтай ажиллаж байгаагаас тэр. Ногдол ашиг байхгүй. Өөр нэг зүйл бол Монголд ашиг орлого бий болсон бол тэндээс хувь хүний орлогын албан татварыг авах ёстой. Тэнд ажиллаж байгаа гадаад хүнээс Монголын Засгийн газарт татвар төлөхгүй байгаа. Зөвхөн үүнээс гэхэд 130 сая ам.доллар буюу 240 тэрбум төгрөгийг авах ёстой. Татварын ерөнхий газар, Сангийн яамны хүмүүстэй хуйвалдаж үүнийгээ өгөхгүй, зувчуулсан гэдэг үндэслэлээр Авлигатай тэмцэх газарт өгсөн байгаа. “Эрдэнэт” үйлдвэрт оросууд ажиллаад цалин авдаг.

1

Цалингаа Монголд авч байгаа учраас хувь хүний орлогын албан татвараа манай Засгийн газарт өгдөг. Би С.Баярцогт гишүүнийг дандаа муулдаггүй. Түүний хэлснээс авууштай нэг сайн зүйл байгаа. Сайн ч юу байхав. Муутгачихаагүй нэг зүйл нь хуульд Монголын татварын хууль тогтоомжуудыг биелүүлнэ гэсэн үг орсон байгаа. Өнөөдөр Оюутолгой, Рио Тинто Монголын татварын хууль тогтоомжийг биелүүлэхгүй уландаа гишгэж байгаа. Тэр нь Оюутолгой компанид ажиллаж байгаа гадаад хүн монголчуудаас 28 дахин илүү цалин авдаг. 13 биш шүү. Одоо 28 болсон. Тэд манай Засгийн газарт хувь хүний албан татвараа огт төлдөггүй. Энэ бол доромжлол. Зүгээр Монголын хууль надад хамаагүй гэсэн тайлбарыг хэлээд сууж байдаг.

s

-Уул уурхайн салбартай холбоотой өөр нэг зүйл нь Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох асуудал. Үүнд ямар байр суурьтай байгаа бол?

-Гацууртын ордын хувьд  нэгд тэр чигтээ маш том луйвар. Хоёрт, Гацууртын 20 хувь гэдэг асуудал орж ирэхдээ ашигт малтмал ашигласаны төлбөр дээр ашигт малтмал ашигласны тусгай төлбөр гэдэг нэр томъёо гарч ирсэн. Энэ нь гадны  хөрөнгө оруулагчдыг даллаж байгаа ч тусгай төлбөр гэсэн шинэ нэр томъёотой татвар бий болгож байна. Гэвч УИХ-ын хууль зөрчиж байна. Татварын төрөл хэмжээг УИХ тогтооно гэчихээд өнөөдөр өөрсдөө Гацуурт дээр оруулж ирэх тогтоолдоо татварын шинэ төрөл оруулж ирж байна. Ерөнхийдөө уул уурхай талаас нь ярьвал их юм бий. Нөгөө талаар өвөг дээдсийнхээ булш бунханыг оролдсон тохиолдолд ташраараа сүйрсэн маш олон тохиолдол байдаг. Хувь хүнийх ч бий. Улс үндэстнээрээ ч байгаа. Доголон Төмрийн бунханыг хөндсөн учраас Дэлхийн II дугаар дайн гарсан. Тэрнээс хойш тэр бунхан байдаг Төв Азийн орон огт хөгждөггүй гэдэг яриа ч бий. Би шүтлэгтэй хүн. Үнэн. Хангай дэлхийдээ үргэлж залбирдаг. Энэ утгаараа  Ноён уул руу хамаагүй дайрмааргүй л байна. Тиймээс монголчууд бид энэ асуудлыг маш өргөн утгаар нь харах ёстой болов уу гэж бодож байна.

a

-Уул уурхайн яамнаас  мэдээлэхдээ Гацууртын орд Ноён уулнаас 5.8 км т байгаа. Газрын гүний тэсэлгээг хийхэд Ноён уулын булш бунханд огтхон ч нөлөөлөхгүй гэсэн?

-Уул уурхайн сайд Р.Жигжидийн үгэнд итгэж байна уу эсвэл үнэхээр нутаг орноо гээд ядарч зүдэрч яваа нутгийн иргэдийн дуу хоолойд итгэх үү гэдгийг дүгнэх ганц зүйл бол бие даасан шинжээчдийн хөндлөнгийн дүгнэлт гаргах юм. Засгийн газарт биеэ үнэлчихсэн эрдэмтдийн ам уралдан ярьж байгаа үгэнд би итгэхгүй байна. Оюутолгой дээр говийн усыг ховх сорчихоод говь улам сайхан цэцгэлнэ гээд ярьж байгаа усны эрдэмтнийг хараад “Эвий дээ сайн ном уншуулаасай” л гэж боддог. Энэ маш осолтой асуудал. Тэр иргэний хөдөлгөөнүүдийн итгэдэг эрдэмтдийн үгийг сонсох нь зүйтэй. Бид бас эрдэмтэдтэй харилцдаг. Хоёр талын эрдэмтэд асуудлыг ярьж, нэг хэл дээр ойлголцох боломжийг Засгийн газар олгох ёстой. Миний авсан эрдэмтдийн дүгнэлтээр 10 давхар байшин шиг мөсөн давхаргын доор өвөг дээдсийн маань онгон шүтээн байгаа гэсэн.

1

Түүнийг хөндөхгүй гэсэн баталгааг мэдэхийн тулд миний итгэдэг эрдэмтэн энэ талаар ярих ёстой. Гэтэл Засгийн газраас мөнгө авсан эрдэмтэд ярьж байгаа нь аюултай болоод байгаа юм. Олон улсад маргааныг шуурхай зохицуулдаг механизм гэж бий. Энэ зүйл Монголд маш их дутагддаг. Баруунд томоохон хөтөлбөрүүд их сайн явдаг юм. Сайн явж байгаа нь гурван өндөрлөгөөсөө айгаад юу ч асуудаггүй дээ биш. Асуудаг. Түүнд нь хариулдаг учраас сайн явж байгаа хэрэг. Хариулахдаа өөрсдийнх нь эрдэмтэд миний төлөөний эрдэмтэд хоорондоо ойлголцдог учраас сайн явдаг. Энэ ойлголцох механизмийг бий болгодог нь Ерөнхий сайдынх нь үндсэн ажил байдаг. Ер нь улстөрчдийг бүхнийг мэдэгч гэж сонгоогүй. Бүхнээс илүү итгэл даагаарай гэж сонгосон.

s

-Магадгүй Гацуурт төсөл хэрэгжээд, улмаар Ноён уулын түүх арилвал дэлхий нийт биднийг юу гэж харах бол?

-Мөнгө олохын тулд юу ч хийхээс буцахаа больсон хэсэг улстөрчтэй, сайхан ард түмэн байна гэж бодох байх даа. Манай улстөрчид барьцаалагдсан улстөрчид. Гадны үндэстэн дамнасан корпорациудын барьцаанд орчихсон улстөрчид гэдгээ дэлхий нийтэд таниулна гэж бодохоос санаа зовж байна.

ы

-С.Ганбаатар тэргүүтэй хэсэг нөхөд уул уурхайн салбараар худал улстөрждөг гэдэг. Энэ талаар юу хэлэх вэ?

-МАНАН-гийн бүдүүн бүлэгт энэ боломж нь дандаа нээлттэй байгаа. Тэднийг ашиглахыг би уриалж байна. Хэрвээ тэднийг ашиглах юм бол би хичээл зааж өгч чадна. Яагаад гэвэл бид уул уурхайгаар ядуурлаа байхгүй болгоно. Уул уурхайгаас олон ажлын байр бий болгоно гэдэг итгэл үнэмшлээр би ярьдаг. Хэзээ ч нэр хүндээ сэргээх энэ тэр гэж ярьдаггүй. Харин ч уул уурхай ярьснаараа их муулуулдаг ш дээ. Хамгийн их муулуулдаг ажил шүү дээ.

ы

-Саяхан талбай дээр жагссан тариаланчид таныг ордноос гарч ирж уулзахыг уриалж байсан. Тэдэнтэй уулзсан уу. Өмнө нь гарч жагсдаг байснаа больсон байна гэсэн шүүмжлэл яваад байгаа?

-Юм болгон дээр очиж жагсах цаг зав надад байхгүй. Тариаланчдын хувьд бол тариалангийн том бизнес эрхлэгчид энийг ярьж байгаа. Нэгдүгээрт, тэд үүсээд байгаа нөхцөл байдлаа танилцуулж, урьдчилан жагсаал хийх гэж байна, үүнийгээ дэмжээч гэсэн байдлаар ярих ёстой байсан. Гэвч надад нэг ч бичиг ирээгүй. Хоёрдугаарт, би тэдэн дээр очиход үргэлж нээлттэй. Гэхдээ тэдний ажлыг хийж байгаа, тариалангийн компанийн ажилчдын эрх ашгийн төлөө очих ёстой болохоос эзний төлөө очно гэдэг хоёр дахин бодох ёстой асуудал.

ы

-Таныг орон нутагт ажиллах үеэр иргэд ихэвчлэн ямар санал хүсэлт хэлж байв?

-Монголыг аврах бүлгэмээ хурдан байгуулаач гэсэн хүсэлтийг хамгийн ихээр илэрхийлж байсан. Энэ талаар удахгүй ярих болно.

ы

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

badarch:
huu*n gedeg ni bombin shashnii lam yum bombin shashinii lam chan chun bombiig chingis haan urij uulzaj baisan
2015-02-17
өмхий хуушаануудыг ирэх сонгуулиар бүгдий нь цэвэрлээрэй сонгогчидоо:
худлаа инээсэн үнэгэн зальтай манай ганбаа хорон санаалсан явган зальтай манай уаянга
2015-02-16
hoooo:
bayr tsogtiig duulgavargui bn geed baigaa shuu bas boloh gui yum bn
2015-02-16
mglhuu:
bayartsogt bol mongoliin gai gamshig bolloo. oyutolgoin gereeg hiihees omno ashigt maltmaliin huulind oorchlolt oruulj mongoliin toriin ezemshih huvi hemjeeg 51% baihiig 34% hutelehiig ezemshih gej oorchluulsen. mongol 34 huviaa zeeleer avsan muu geree hiisen. odoo ene huuliinhaa aldaatai zaaltiig ashiglaad bidnii ovog deedsiin bulsh bunhan unet zuiluudiig hadgalsan noyon uuliin ordiig 20 huviig mongolchuudad uldeegeed 80% iig gadaadiin nohduuded ogoh geree hiih geed ulairch baina. asuuhaar huuli n iim baina gej yarij baina. hunii ug sonsohgui shuumjilsen huniig yu ch medehgui gutgej baina geh zergeer yarij ooroo buhniig medegch bolj hariin kompanii toloolol bolj hamgaalan temtseed baina. mongolchuudiin erh ashig haana baina ve. oorsdiinhoo gazar shoroo uul us ed baylagtaa ezen bolj chadahgui yaduurch dampuurch guitslee. gazar shoroogoo evduulj suitguulj malaa belcheej chadahgui boloh nee. tenger nirge.
2015-02-16