“Гэртээ харих зам” сайн үйлст нэр дэвшиж байна
Шууд телевизийн зарласан оны сайн үйлсийн аянд “Гэртээ харих замд” зорилтод төсөл нэр дэвшиж байгаа. Төсөлд өнөөдрийн байдлаар эцэг эхийн хараа хяналтаас орхигдсон гудамжны гэж нэрлэгдээд байсан 51 хүүхэд хамрагдаад байна. Манай сурвалжлах баг амралтын энэ өдөр хүүхдүүдийн байраар зочиллоо.
НХХЯ “Хөгжим-Хүүхдийн хөгжилд” төслийг 2009 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Энэ нь үзэгчдийн сайн мэдэх “Гэртээ харих зам” зорилтод нэвтрүүлэг юм. Төслийн гол зорилго нь гудамжны гэж нэрлэгддэг эцэг эхийн хараа хяналтаас мултарч, орон гэрээсээ дайжин, траншейн, орц хонгилоор амьдарч байгаа хүүхдүүдийг нийгэмшүүлэх байлаа. Өнөөдөр энэ төсөл зорилгодоо хүрч чадсан байна. Төсөл энэ хугацаанд 50 гаруй хүүхдийг орон байраар хангах, хувцас хэрэглэл олгох, амьдрах ухаанд сургах, авъяас чадварыг нь хөгжүүлэх, эрүүл мэндийг үзлэгт хамруулах зэргээр багагүй үйл ажиллагааг амжилттай зохион байгуулаад байна. Төслийн үр дүнд 40-50 хүүхэдтэй найрал дууны болон 20-30 хүүхэдтэй морин хуурын хамтлагтай болсон байна. Хүүхдүүд нэг гэрт амьдарч байгаа бөгөөд өдөр бүр бэлтгэлээ хийж байгаа гэж ярьлаа.
Төсөлд хамрагдсан хүүхдүүд НХХ-ийн сайд Т.Гандид өөрийн сэтгэлийн үгээ өдөр бүр бичдэг дэвтэртэй гэж байна. Тэд дэвтэртээ том болоод ямар хүн болох, өмнө нь юу хийж байсан, одоо ямар байгаа, юу бодож явдаг гээд өөрийн сэтгэлийн хамгийн нандин бүхнээ бичдэг гэж байгаа юм. Ээждээ ч хэлж байгаагүй тэр л нандин нууцуудыг нь шингээсэн дэвтрийг нь сайд орой бүр уншдаг гэсэн. Хүмүүжүүлэхэд боломжгүй гэж яригддаг байсан хүүхдүүд мэргэжлийн хичээлдээ маш идэвхитэй суралцаж байгааг багш нар нь онцолж байлаа.
1990 ээд оноос хойш Монгол улсад траншейны гэж нэрлэгдэх тэнэмэл хүүхдүүдийн анги гарч ирсэн. Гэвч энэ хугацаанд төр засгаас эдгээр хүүдүүдийн эрх ашгийг хамгаалах, тэднийг нийгэмшүүлэх тал дээр анхаарал хандуулж ажиллаж байгаагүй гэхэд болно. Харин салбарын яам нь санаачлан энэ төслийг хэрэгжүүлснээр ирээдүй нь тодорхой бус магадгүй том болоод архичин, алуурчин гээд нийгэмд болж бүтэхгүй бүхнийг хийх эзэд гэж нэрлэдэж байсан эдгээр хүүхдүүд бүхэл бүтэн урлагийн чуулга болж чадсан байгаа юм. Тэр ч байтугай 15 удаа бие даасан тоглолтоо хийж, нийгэмд өөрийн гэсэн байр сууриа олоод байгаа чадварлаг уран бүтээлчид болж чадсан байна.
НХХЯ төслийг үргэлжлүүлэхийн тулд ирэх оны улсын төсөвт 300 гаруй сая төгрөгийг суулгуулжээ. Шууд тв -ийн сайн үйлсийн аяанд “Гэртээ харих зам” төсөл нэр дэвшиж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ